Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Д.СУГАРЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ҮХЦ-Д ДАХИН ӨГӨХ НЬ
“Дайны эрсдэлийн сан” гэгчээр их хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн хэрэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг шалгах шаардлагатай байгаа билээ. Түүнийг Төрийн өмчийн хорооны дарга байхад болсон уг хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн шалгах шаардлага гарсан учир Улсын ерөнхий прокурорын газар ҮХЦ-д хүсэлт тавьсан юм. ҮХЦ нь есөн гишүүнтэй учир зөвлөгөөнөөрөө бүрэн эрхийн асуудлыг нь авч хэлэлцдэг. ҮХЦ-ийн гишүүний халдашгүй бүрэн эрхийг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар баталгаажуулсан байдаг учир ямар нэг хэрэгт холбогдуулан шалгахаар бол заавал албан ёсоор түдгэлзүүлэх ёстой. Гэтэл ҮХЦ-ээс прокурорынхны хүсэлтэд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаадлагагүй гэсэн хариу өгөөд байгаа. Харин УЕПГ-ынхан Цэцэд дахин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хүсэлт тавьж хандахаар болжээ. Энэ удаад мөрдөн байцаалтын нууцтай холбоотой холбогдох зарим мэдээллийг Цэцэд хүргүүлж, дахин хүсэлт тавих тухай мэдээлэл гарав. МИАТ-ийн хэрэгт Д.Сугар ямар холбоотойг уг мэдээлэлдээ тодорхой тусгах бололтой.
“Дайны эрсдэлийн сан” гэгчээр их хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн хэрэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг шалгах шаардлагатай байгаа билээ. Түүнийг Төрийн өмчийн хорооны дарга байхад болсон уг хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн шалгах шаардлага гарсан учир Улсын ерөнхий прокурорын газар ҮХЦ-д хүсэлт тавьсан юм. ҮХЦ нь есөн гишүүнтэй учир зөвлөгөөнөөрөө бүрэн эрхийн асуудлыг нь авч хэлэлцдэг. ҮХЦ-ийн гишүүний халдашгүй бүрэн эрхийг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар баталгаажуулсан байдаг учир ямар нэг хэрэгт холбогдуулан шалгахаар бол заавал албан ёсоор түдгэлзүүлэх ёстой. Гэтэл ҮХЦ-ээс прокурорынхны хүсэлтэд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаадлагагүй гэсэн хариу өгөөд байгаа. Харин УЕПГ-ынхан Цэцэд дахин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хүсэлт тавьж хандахаар болжээ. Энэ удаад мөрдөн байцаалтын нууцтай холбоотой холбогдох зарим мэдээллийг Цэцэд хүргүүлж, дахин хүсэлт тавих тухай мэдээлэл гарав. МИАТ-ийн хэрэгт Д.Сугар ямар холбоотойг уг мэдээлэлдээ тодорхой тусгах бололтой. Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
























