Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхий сайд алдаагаа зассан болохоор дүгнэлт гаргах шаардлагагүй гэлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим албан тушаалтныг томилохдоо Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 83 дугаар захирамжаар ТЕГ-ын газрын дэд даргаар Б.Ариунсанг томилохдоо Тагнуулын тухай хуулийн 15,2 буюу гүйцэтгэх ажлын туршлагатай байх гэдэг заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан гэсэн иргэн Ламжавын гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хэлэлцсэн юм.
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан эхлэхийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Мөнх-Эрдэнэ “Ерөнхий сайд 46 дугаар тогтоол гаргаж Б.Ариунсанг ТЕГ-ын дэд даргаар томилсон шийдвэрээ хүчингүй болгосон. Ийм учраас ҮХЦ-ийн хуралдааныг хийхгүй байхыг хүсье” гэсэн ч энэ нь оройтсон, хуралдаан нэгэнт эхэлсэн учраас гээд асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Эцэст нь ҮХЦ –ийн дунд суудлын хуралдаан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг буруутай үйлдлээ залруулан шийдвэр гаргаж хүчингүй болгосон тул Үндсэн хуулийн цэц асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.
Харин нэхэмжлэгч иргэн Ламжав болохоор нэгэнт л тогтоол шийдвэр гаргаж хүнийг албан тушаалд томилсон болохоор энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянаж дүгнэлт гаргахад буруудахгүй. Тэгэхээр энэ асуудлыг цаашид хэлэлцэж болох юм гэсэн байр суурьтай байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим албан тушаалтныг томилохдоо Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 83 дугаар захирамжаар ТЕГ-ын газрын дэд даргаар Б.Ариунсанг томилохдоо Тагнуулын тухай хуулийн 15,2 буюу гүйцэтгэх ажлын туршлагатай байх гэдэг заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан гэсэн иргэн Ламжавын гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хэлэлцсэн юм.

0 Сэтгэгдэл