Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Иргэн Д.Ламжавд бууж өгч, ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хуралдсангүй
Шинэчлэлийн гэх тодотголтой “эрээн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай томилгоо анхнаасаа л хэл ам дагуулсаар ирсэн. “Төрийн албан хаагчийн ширээний ард нэг өдөр ч сууж үзээгүй хүнийг аймгийн Засаг дарга болголоо. Засгийн газрын тэр агентлагийн даргыг томилохдоо Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчлөө...” гэх мэдээлэл Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэвлэлийн хуудас бүрт гарсан. Гэсэн ч Засгийн газрын тэргүүн “Би хууль зөрчөөгүй. М.Энхсайханы Засгийн газрын үед байсан жишгийг л дагасан” хэмээж аль эртний элэрсэн баларсан үеийн юм ярьж, барьцсан янзтай тайлбарыг сэтгүүлчдэд өгдөг байв.
Харин иргэн Д.Ламжав Н.Алтанхуягийн гаргасан ажилд томилох тухай нэгэн захирамж нь Үндсэн хууль, төдийгүй холбогдох хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэн, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч Үндсэн хуулийн цэцэд хандаж. Энэ бол Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргад Д.Ариунсанг Ерөнхий сайдын 83 дугаар захирамжаар томилсон нь хууль бус гэж үзсэн хэрэг. Иргэн Д.Ламжавын гаргасан мэдээллийн дагуу өнөөдөр Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажилд томилох тухай 83 дугаар захирамж буюу Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга Д.Ариунсангийн томилгоо Үндсэн хуульд нийцсэн эсэхийг дэнсэллээ.
Хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүн Н.Жанцан, Ц.Сарантуяа, Д.Наранчимэг, Б.Пүрэвням нар оролцсон юм. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав, Засгийн газрын төлөөлж Ерөнхий сайдын итгэмжит төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга Мөнх-Эрдэнэ нар хуралдаанд оролцсон юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан 83 дугаар захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дэнслэх эл хурал эхэлж, оролцогч талуудаас нэмэлт материал байгаа эсэхийг асуухад Ерөнхий сайдын итгэмжилт төлөөлөгч Мөнх-Эрдэнэ, “Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Д.Ариунсанг томилсон 83 дугаар захирамжаа хүчингүй болгосон. Тиймээс энэ хуралдааныг хийхгүй байхыг хүсье” гэсэн ч хурал даргалагч Ж.Амарсанаа, “нэгэнт хуралдаан хийнэ гэж олон нийтэд зарласан учир хуралдаанаа хийнэ” гэсэн тайлбарыг өгснөөр хуралдаанд ҮХЦ-ийн гишүүн Ц.Сарантуяа маргаантай холбоотой илтгэлийг танилцуулсан юм.
Түүний танилцуулсан илтгэлд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг Засгийн газрын зүгээс зогсоох, саатуулах, хугацаа хожих маягаар хэд хэдэн удаагийн шалтаг шалтгаан тоочсон байв. Тухайлбал, дээрх Мөнх-Эрдэнийн хуралдаанд танилцуулсан шалтгаанаас гадна, одоогийн мөрдөгдөж байгаа Тагнуулын тухай хууль нь бусад хуультай зөрчилдөөнтэй, алдаатай байна. Тиймээс энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа. Шинэ хууль батлагдтал хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байв. Мөн ТЕГ-аас “Д.Ариунсан нь хэдийгээр Гүйцэтгэх ажиллагааны туршлагагүй хүн ч гэсэн энэ төрлийн ажил, дадалд суралцаж байгаа. Манай байгууллагын ажилчдын тодорхой хувь нь энэ мэтээр дадлагажиж суралцсан байдаг. Ариунсангийн хувьд тун саяхан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан” гэх мэт шалтгаан дурьдсан гэдгийг илтгэгч Д.Сарантуяа танилцуулсан. Тэрчлэн Үндэсний аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой асуудал байгаа учир хаалттай хуралдуулахыг ч хүссэн байв.
Товчхондоо, Д.Ариунсанг энэ албан тушаалд нь байлгах гэж нэлээд арга саам хайж. Гэхдээ яалтчгүй Д.Ариунсангийн хувьд гүйцэтгэх ажиллагааны туршлагагүй нь ил болохоор Ерөнхий сайд 83 дугаар захирамжаа ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө цуцалж. Ийн хуралдааны өмнө өдөр өөрийнхөө захирамжийг цуцалж, гэмээ ухаарч байгаа мэт үйлдэл хийж байгаа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн анхны тохиолдол биш юм.
Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон захирамжийг Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн иргэн Ш.Раднаасэд, Б.Ганзориг нар маргаан үүсгэж ҮХЦ-д хандсан. Мөн энэ асуудлыг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн урд өдөр нь гаргасан захирамжаа цуцалж, “Би буруу юм хийсэн байна. Уучлаарай” гэж жаахан хүүхэд шиг үйлдэл гаргах юм.
Үүнээс болж ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан, Ерөнхий сайдын итгэмжит төлөөлөгч Мөнх-Эрдэнээр дамжуулан Ерөнхий сайдад үг дайсан. Тэрээр, танай Засгийн газрын ажил ийм замбараагүй явдаг юм уу. Эсвэл айж сандарч, балмагдаад ингээд байгаа юм. Захирамжаа цуцалж байгаа нь анхных биш. Иргэний мэдээллийн дагуу хуралдаан хийх гэхээр л “За за тоглосон юм” гэж байгаа юм шиг захирамжаа цуцлах юм. Үндсэн хуулийн цэц гэдэг тоглоом хийдэг газар биш гэдгийг шүү гэдгийг хэлсэн.
Үнэхээр Засгийн газрын тэргүүн гаргасан захирамж нь Үндсэн хуульд нийцэхгүй байсанд бантсан уу яасан, өөрийнхөө итгэмжит төлөөлөгчийг ч буруу сонгож явуулжээ. УИХ-ын холбогдолтой маргаан хянан шийдвэрлэхэд УИХ-аас, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой маргаан шийдвэрлэхэд Засгийн газрын танхимын сайд, цөөн тохиолдолд дэд сайд нь оролцдог жишиг байдаг аж. Товчхондоо тийм байдлаар явдаг бичигдээгүй хуультай аж. Гэтэл Ерөнхий сайдыг төлөөлж ирсэн ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Мөнх-Эрдэнэ нь “Хуулиудад зөрчилтэй зүйл байгаа. Тиймээс шинэ хууль батлагдтал энэ маргааныг хойшлуулж өгөөч, хаалттай хийж өгөөч” гэхчлэн хүсэлт тавьсан нь дээрээ хөх тэнгэрээс өөр захирагчгүй гэгдэх ҮХЦ-ийн гишүүдийн эгдүүцлийг төрүүлэв.
Нэгэнт захирамжаа хүчингүй болгож, Д.Ариунсан ТЕГ-ын дэд дарга бус иргэн Ариунсан болсон болохоор ҮХЦ-д мэдээлэл хүргүүлсэн Иргэн Д.Ламжавын гаргасан гомдлын шаардлага хангагдсан гэж үзэн ҮХЦ хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн юм.
Харин иргэн Д.Ламжавын хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 83 дугаар захирамжаа хүчингүй болгож, Д.Ариунсан ажлаа хүлээлгэж өгсөн гэдгийг сая сонслоо. Дунд суудлын хуралдаан дуусмагц хүчингүй болгосон тогтоолоо урж хаяад дахиад Ариунсангаа ажилд нь томилохгүй байх гэдэгт найдаж байна. Хэдийгээр 83 дугаар захирамж хүчингүй болсон ч би Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 83 дугаар захирамжийг гаргасан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс надад дахин ҮХЦ-д хандах боломж байгаа. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллаагааг ажиглаж байж дараагийн алхамаа хийнэ гэдгээ хуралдааны дараа сэтгүүлчдэд хэлж байлаа.
LAMJAW GYUAN YARILTSLAGIIG TY-GEER OCHIGDOR HARLAA.ENE ZASAG ARAI CH HETERCH BN AA.YU GSN UG WE. TAGNUULIIN HUULID NEMELT OORCHLOLT GARTAL UNDSEN HUULIIN HTSETSEIIN HURALDAANIIG HOISHLUULAASH GDG CHINI .ENE TOR ZASAGT YU BOLJ BGA NI HARAGDAJ BN.ZUGEER L UCHRAA MEDEHGUI BAAHAN ULS HUULI GDGIIG MARTSAN.OORSDIIN DUR ZORGOOR AASHILJ BOLOH GAZAR GJ OILGOJEE.YARALTAI OGTSRUULAH HEREGTEI.ERONHIILOGCH TA YAMAR BAIR SUURITAI BGAAGAA HELMEER YUM
Шинэчлэлийн гэх тодотголтой “эрээн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай томилгоо анхнаасаа л хэл ам дагуулсаар ирсэн. “Төрийн албан хаагчийн ширээний ард нэг өдөр ч сууж үзээгүй хүнийг аймгийн Засаг дарга болголоо. Засгийн газрын тэр агентлагийн даргыг томилохдоо Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчлөө...” гэх мэдээлэл Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэвлэлийн хуудас бүрт гарсан. Гэсэн ч Засгийн газрын тэргүүн “Би хууль зөрчөөгүй. М.Энхсайханы Засгийн газрын үед байсан жишгийг л дагасан” хэмээж аль эртний элэрсэн баларсан үеийн юм ярьж, барьцсан янзтай тайлбарыг сэтгүүлчдэд өгдөг байв. Харин иргэн Д.Ламжав Н.Алтанхуягийн гаргасан ажилд томилох тухай нэгэн захирамж нь Үндсэн хууль, төдийгүй холбогдох хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэн, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч Үндсэн хуулийн цэцэд хандаж. Энэ бол Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргад Д.Ариунсанг Ерөнхий сайдын 83 дугаар захирамжаар томилсон нь хууль бус гэж үзсэн хэрэг. Иргэн Д.Ламжавын гаргасан мэдээллийн дагуу өнөөдөр Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажилд томилох тухай 83 дугаар захирамж буюу Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга Д.Ариунсангийн томилгоо Үндсэн хуульд нийцсэн эсэхийг дэнсэллээ.
Хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүн Н.Жанцан, Ц.Сарантуяа, Д.Наранчимэг, Б.Пүрэвням нар оролцсон юм. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав, Засгийн газрын төлөөлж Ерөнхий сайдын итгэмжит төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга Мөнх-Эрдэнэ нар хуралдаанд оролцсон юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан 83 дугаар захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дэнслэх эл хурал эхэлж, оролцогч талуудаас нэмэлт материал байгаа эсэхийг асуухад Ерөнхий сайдын итгэмжилт төлөөлөгч Мөнх-Эрдэнэ, “Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Д.Ариунсанг томилсон 83 дугаар захирамжаа хүчингүй болгосон. Тиймээс энэ хуралдааныг хийхгүй байхыг хүсье” гэсэн ч хурал даргалагч Ж.Амарсанаа, “нэгэнт хуралдаан хийнэ гэж олон нийтэд зарласан учир хуралдаанаа хийнэ” гэсэн тайлбарыг өгснөөр хуралдаанд ҮХЦ-ийн гишүүн Ц.Сарантуяа маргаантай холбоотой илтгэлийг танилцуулсан юм.
Түүний танилцуулсан илтгэлд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг Засгийн газрын зүгээс зогсоох, саатуулах, хугацаа хожих маягаар хэд хэдэн удаагийн шалтаг шалтгаан тоочсон байв. Тухайлбал, дээрх Мөнх-Эрдэнийн хуралдаанд танилцуулсан шалтгаанаас гадна, одоогийн мөрдөгдөж байгаа Тагнуулын тухай хууль нь бусад хуультай зөрчилдөөнтэй, алдаатай байна. Тиймээс энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа. Шинэ хууль батлагдтал хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байв. Мөн ТЕГ-аас “Д.Ариунсан нь хэдийгээр Гүйцэтгэх ажиллагааны туршлагагүй хүн ч гэсэн энэ төрлийн ажил, дадалд суралцаж байгаа. Манай байгууллагын ажилчдын тодорхой хувь нь энэ мэтээр дадлагажиж суралцсан байдаг. Ариунсангийн хувьд тун саяхан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан” гэх мэт шалтгаан дурьдсан гэдгийг илтгэгч Д.Сарантуяа танилцуулсан. Тэрчлэн Үндэсний аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой асуудал байгаа учир хаалттай хуралдуулахыг ч хүссэн байв.
Товчхондоо, Д.Ариунсанг энэ албан тушаалд нь байлгах гэж нэлээд арга саам хайж. Гэхдээ яалтчгүй Д.Ариунсангийн хувьд гүйцэтгэх ажиллагааны туршлагагүй нь ил болохоор Ерөнхий сайд 83 дугаар захирамжаа ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө цуцалж. Ийн хуралдааны өмнө өдөр өөрийнхөө захирамжийг цуцалж, гэмээ ухаарч байгаа мэт үйлдэл хийж байгаа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн анхны тохиолдол биш юм.
Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон захирамжийг Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн иргэн Ш.Раднаасэд, Б.Ганзориг нар маргаан үүсгэж ҮХЦ-д хандсан. Мөн энэ асуудлыг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн урд өдөр нь гаргасан захирамжаа цуцалж, “Би буруу юм хийсэн байна. Уучлаарай” гэж жаахан хүүхэд шиг үйлдэл гаргах юм.
Үүнээс болж ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан, Ерөнхий сайдын итгэмжит төлөөлөгч Мөнх-Эрдэнээр дамжуулан Ерөнхий сайдад үг дайсан. Тэрээр, танай Засгийн газрын ажил ийм замбараагүй явдаг юм уу. Эсвэл айж сандарч, балмагдаад ингээд байгаа юм. Захирамжаа цуцалж байгаа нь анхных биш. Иргэний мэдээллийн дагуу хуралдаан хийх гэхээр л “За за тоглосон юм” гэж байгаа юм шиг захирамжаа цуцлах юм. Үндсэн хуулийн цэц гэдэг тоглоом хийдэг газар биш гэдгийг шүү гэдгийг хэлсэн.
Үнэхээр Засгийн газрын тэргүүн гаргасан захирамж нь Үндсэн хуульд нийцэхгүй байсанд бантсан уу яасан, өөрийнхөө итгэмжит төлөөлөгчийг ч буруу сонгож явуулжээ. УИХ-ын холбогдолтой маргаан хянан шийдвэрлэхэд УИХ-аас, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой маргаан шийдвэрлэхэд Засгийн газрын танхимын сайд, цөөн тохиолдолд дэд сайд нь оролцдог жишиг байдаг аж. Товчхондоо тийм байдлаар явдаг бичигдээгүй хуультай аж. Гэтэл Ерөнхий сайдыг төлөөлж ирсэн ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Мөнх-Эрдэнэ нь “Хуулиудад зөрчилтэй зүйл байгаа. Тиймээс шинэ хууль батлагдтал энэ маргааныг хойшлуулж өгөөч, хаалттай хийж өгөөч” гэхчлэн хүсэлт тавьсан нь дээрээ хөх тэнгэрээс өөр захирагчгүй гэгдэх ҮХЦ-ийн гишүүдийн эгдүүцлийг төрүүлэв.
Нэгэнт захирамжаа хүчингүй болгож, Д.Ариунсан ТЕГ-ын дэд дарга бус иргэн Ариунсан болсон болохоор ҮХЦ-д мэдээлэл хүргүүлсэн Иргэн Д.Ламжавын гаргасан гомдлын шаардлага хангагдсан гэж үзэн ҮХЦ хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн юм.
Харин иргэн Д.Ламжавын хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 83 дугаар захирамжаа хүчингүй болгож, Д.Ариунсан ажлаа хүлээлгэж өгсөн гэдгийг сая сонслоо. Дунд суудлын хуралдаан дуусмагц хүчингүй болгосон тогтоолоо урж хаяад дахиад Ариунсангаа ажилд нь томилохгүй байх гэдэгт найдаж байна. Хэдийгээр 83 дугаар захирамж хүчингүй болсон ч би Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 83 дугаар захирамжийг гаргасан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс надад дахин ҮХЦ-д хандах боломж байгаа. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллаагааг ажиглаж байж дараагийн алхамаа хийнэ гэдгээ хуралдааны дараа сэтгүүлчдэд хэлж байлаа.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
ZOCHIN

2013.03.21
2013.03.21