Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Баялгийн сан улс төрийн амлалт хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг байж болохгүй гэж Ерөнхий сайд хэллээ
Байгалийн баялгаас орж ирэх гэнэтийн орлого нь томоохон сорилтууыг дагуулдаг. Иймээс улс орнууд баялгийн сан байгуулж, энэ сангаа зөв зохистой удирдах замаар эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж, улс орноо хөгжүүлсэн туршлага олон бий. 60 жилийн өмнө Кувейтэд ийм сан анх байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн 60 гаруй орон   Баялгийн сантай болжээ. Ийм сан бүхий 10 гаруй орноос манай улсад төлөөлөгчид ирж “Үр дүнтэй Баялгийн сангийн удирдлага” олон улсын хуралд оролцож байна.
Төрийн ордны Их танхимд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлэхдээ “Баялгийн санд хуримтлагдах хөрөнгө улстөрийн арга хэрэгсэл болж, улс төрийн амлалтыг хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг байж таарахгүй. Ийм хамгаалалт, зохицуулалтыг бусад улс орнууд хэрхэн хийсэн туршлага бидэнд хэрэгтэй. Тиймээс энэ хурлаар яригдах туршлага, судлаач, мэргэжилтнүүдийн санал зөвлөмж манай улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Баялгаас орж ирсэн хөрөнгийг хүний хөгжилд зарцуулах учиртай гэж үзээд  өмнөх УИХ, Засгийн газрын үед Хүний хөгжлийн сан байгуулсан. Харамсалтай нь энэ сан их мэжээний зээл авч иргэдэд бэлэн мөнгө тараасан. Одоо хуримтлал үгүй байна. Иймд энэ санд хэрхэн хөрөнгө үүсгэж, удаан хугацаанд тогтвортой ажиллуулах нь Шинэчлэлийн Засгийн газрын нэн даруй хийх учиртай ажил. Ийм цаг үед олон улсын хурал зохион байгуулагдаж буйд талархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.

Баялгийн сан маань манай улсын  эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг бусад салбарыг хөл дээр нь босгоход үр ашгаа өгөх учиртай. Мөн өнөөдөр ашиглаад дуусах биш нөхөн сэргэгдэхгүй баялгийнхаа тодорхой хэсгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлээд баялгийн сангийн хөрөнгийг инфляцид идүүлж, үнэ цэнгийг нь алдагдуулахгүй арвижуулж байх хариуцлагатай удирдлагын тогтолцоог бий болгоход туршлага, ажил хэрэг болох санал зөвлөмж гарна гэдэгт найдаж байна гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан