Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
МАН-ын “Гадаадад харш барих хөтөлбөр” 100 мянган айлынхаас хурдан хэрэгжих нь
ТӨХ-ны дарга байгаад, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар гэдэг хүн МИАТ-ийн удирдлагуудын “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр угаасан их мөнгөнд оролцоотой хэмээн шуугьж байна. Уг нь МАН-ын нэр бүхий зүтгэлтэн энэ хүн өөрөө “Ийм асуудал байхгүй. Байдаг гээд яриа байх юм бол би өөрөө очоод хуулийн байгууллагад шалгуулна” гэж хэвлэлээр хэлж байсан. Гэтэл энэ яриа газар аваад байхад өөрөө очоогүй л байна.
Хөөрхий улс эх орондоо чин үнэнч, эх оронч, УИХ-ын гишүүн асан, энхрий хайрт МАН-ын шилдэг боловсон хүчин, Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа, амьдрал нь төлөвшчихсөн, илүү харахааргүй энэ хүн нисэхийн тэр нэг хэдэн нөхөртэй нийлээд л мөнгө угаагаад сууж байх юм гэж хаа байхав дээ. Тэгээд ч төрийн өмчийг манах гээд нойр хоолгүй явж байгаа хүнд тийм зав ч гэж юу байхав. Тэгээд ядаж байхад хаа тэртээ хүний газар, гүний хошуунд нэг муу оромжтой болсон хүн чинь байрны найр энэ тэрээ төхөөрөөд ёстой түмэн завгүй гүйж байгаа биз.
“Ч.Хоролсүрэн 2008 оны тавдугаар сарын 22-нд Токиогийн Adachi дүүргийн Shinden буюу баячуудын хороололд байр худалдаж авсан байна. Д.Сугарыг МИАТ-ийн Төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчийн зөвлөхөөр томилогдохоос өмнө, харин “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгө Хонконг руу гарч, бас нөхдүүдийн халаасанд эргэж орж ирсний дараа. Байрны үнэд зориулж Ч.Хоролсүрэн хувийнхаа данснаас 48 сая иенийг уг барилгыг барьсан Towa Real Estate Development компанийн дансанд шилжүүлсэн байна. Монгол төгрөгөөр бол 500 гаруй сая төгрөг. Гэхдээ байрны үнийн хувьд одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны ханш гэдгийг санах хэрэгтэй. Үүний дараа Д.Сугар эхнэрийн хамт очиж, барилгын компаниас шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ” гэсэн мэдээлэл одоо хэвлэлээр тэнүүчилж явна.
Ер манай монголын төрд олон жил зүтгэж ёстой өнөө хоёргүй сэтгэлээр ажилласан хүмүүс чинь гадаадад эрх биш нэг муу умгар тагзтай болоод байгаа юм биш үү. Ерөнхий сайд асан С.Баяр гадаадад, тэртээ Канадад байр байшинтай болоод амьдралаа төвхнүүлж байгаа дуулддаг. МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ч гэсэн юугаар дутаа аж даа. Саяхан л байгуулсан “Шинэ дэлхий “ телевизээ намынхаа тэргүүн баян Н.Номтойбаярт худалдчихаад, УИХ-ын гишүүний албаа өгчихөөд одоо нэг газар байшин бариад сууж байгаа гэдгийг мөрийцсөн ч бэлэн байна. Ёстой л нөгөө “Ноосоо тушаачихлаа, намынхаа батлахыг өгчихлөө, эхнэрээсээ ч салчихлаа. Ажил ч живхэрч байна аа, хө” гэдэг шиг.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд бас л “Чингис” зочид буудлаа зарчихсан дуулдана. Нэг өдөр л барьж, журмын нөхөр Сайхансамбуугийн зах дээр очоод боломжийн үнээр сүнгэнүүлчихсэн юм байх. Одоо мөнгөөр нь бас л хилийн чанадад нэг муу овооохой босгох юм бодож байгаа биз.
Ингээд бодоод байх нь ээ, энэ МАН-ынхан сонгууль угтаад эх орондоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эхлүүлэхийн зэрэгцээ “Гадаадад харш барих хөтөлбөр” эхлүүлсэн юмсанж.
Аль нэг нь хэрэгжих л ёстой. Дотоодынх нь нэг их олигтой юм болох шинжгүй болохоор гадаадад харш барих хөтөлбөрөө илүү дэмжиж арай бодитой ажил болгож байгаа нь энэ юм байна. Үүнээс цаана хэчнээн нь ч толгой хоргодох оронт ой облж байгаа юм билээ. ОХУ-ын ЭСЯ-ны барилгыг бас л худалдчихаж, энэ тэр гэсэн яриа гараад байсан. Үгүй л гээд байгаа. Манай Д.Идэвхтэн чинь огт мэдээгүй байж байтал нь л гэнэт ашигт малтмалын ордын лиценз гараад ирдэг хүн. Г.Занданшатар, Д.Идэвхтэн хоёр нийлээд юу ч хийсэн байхыг үгүйсгэхгүй дээ.
Ер нь бол ямар нэгэн хөтөлбөр хэрэгжих нь ч хэрэгжиж байна аа, хэрэгжиж байна.
ТӨХ-ны дарга байгаад, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар гэдэг хүн МИАТ-ийн удирдлагуудын “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр угаасан их мөнгөнд оролцоотой хэмээн шуугьж байна. Уг нь МАН-ын нэр бүхий зүтгэлтэн энэ хүн өөрөө “Ийм асуудал байхгүй. Байдаг гээд яриа байх юм бол би өөрөө очоод хуулийн байгууллагад шалгуулна” гэж хэвлэлээр хэлж байсан. Гэтэл энэ яриа газар аваад байхад өөрөө очоогүй л байна. Хөөрхий улс эх орондоо чин үнэнч, эх оронч, УИХ-ын гишүүн асан, энхрий хайрт МАН-ын шилдэг боловсон хүчин, Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа, амьдрал нь төлөвшчихсөн, илүү харахааргүй энэ хүн нисэхийн тэр нэг хэдэн нөхөртэй нийлээд л мөнгө угаагаад сууж байх юм гэж хаа байхав дээ. Тэгээд ч төрийн өмчийг манах гээд нойр хоолгүй явж байгаа хүнд тийм зав ч гэж юу байхав. Тэгээд ядаж байхад хаа тэртээ хүний газар, гүний хошуунд нэг муу оромжтой болсон хүн чинь байрны найр энэ тэрээ төхөөрөөд ёстой түмэн завгүй гүйж байгаа биз.
“Ч.Хоролсүрэн 2008 оны тавдугаар сарын 22-нд Токиогийн Adachi дүүргийн Shinden буюу баячуудын хороололд байр худалдаж авсан байна. Д.Сугарыг МИАТ-ийн Төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчийн зөвлөхөөр томилогдохоос өмнө, харин “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгө Хонконг руу гарч, бас нөхдүүдийн халаасанд эргэж орж ирсний дараа. Байрны үнэд зориулж Ч.Хоролсүрэн хувийнхаа данснаас 48 сая иенийг уг барилгыг барьсан Towa Real Estate Development компанийн дансанд шилжүүлсэн байна. Монгол төгрөгөөр бол 500 гаруй сая төгрөг. Гэхдээ байрны үнийн хувьд одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны ханш гэдгийг санах хэрэгтэй. Үүний дараа Д.Сугар эхнэрийн хамт очиж, барилгын компаниас шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ” гэсэн мэдээлэл одоо хэвлэлээр тэнүүчилж явна.
Ер манай монголын төрд олон жил зүтгэж ёстой өнөө хоёргүй сэтгэлээр ажилласан хүмүүс чинь гадаадад эрх биш нэг муу умгар тагзтай болоод байгаа юм биш үү. Ерөнхий сайд асан С.Баяр гадаадад, тэртээ Канадад байр байшинтай болоод амьдралаа төвхнүүлж байгаа дуулддаг. МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ч гэсэн юугаар дутаа аж даа. Саяхан л байгуулсан “Шинэ дэлхий “ телевизээ намынхаа тэргүүн баян Н.Номтойбаярт худалдчихаад, УИХ-ын гишүүний албаа өгчихөөд одоо нэг газар байшин бариад сууж байгаа гэдгийг мөрийцсөн ч бэлэн байна. Ёстой л нөгөө “Ноосоо тушаачихлаа, намынхаа батлахыг өгчихлөө, эхнэрээсээ ч салчихлаа. Ажил ч живхэрч байна аа, хө” гэдэг шиг.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд бас л “Чингис” зочид буудлаа зарчихсан дуулдана. Нэг өдөр л барьж, журмын нөхөр Сайхансамбуугийн зах дээр очоод боломжийн үнээр сүнгэнүүлчихсэн юм байх. Одоо мөнгөөр нь бас л хилийн чанадад нэг муу овооохой босгох юм бодож байгаа биз.
Ингээд бодоод байх нь ээ, энэ МАН-ынхан сонгууль угтаад эх орондоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эхлүүлэхийн зэрэгцээ “Гадаадад харш барих хөтөлбөр” эхлүүлсэн юмсанж.
Аль нэг нь хэрэгжих л ёстой. Дотоодынх нь нэг их олигтой юм болох шинжгүй болохоор гадаадад харш барих хөтөлбөрөө илүү дэмжиж арай бодитой ажил болгож байгаа нь энэ юм байна. Үүнээс цаана хэчнээн нь ч толгой хоргодох оронт ой облж байгаа юм билээ. ОХУ-ын ЭСЯ-ны барилгыг бас л худалдчихаж, энэ тэр гэсэн яриа гараад байсан. Үгүй л гээд байгаа. Манай Д.Идэвхтэн чинь огт мэдээгүй байж байтал нь л гэнэт ашигт малтмалын ордын лиценз гараад ирдэг хүн. Г.Занданшатар, Д.Идэвхтэн хоёр нийлээд юу ч хийсэн байхыг үгүйсгэхгүй дээ.
Ер нь бол ямар нэгэн хөтөлбөр хэрэгжих нь ч хэрэгжиж байна аа, хэрэгжиж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























