Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
“Анод”-ын хохирлыг төр барагдуулах ёсгүй гэж прокурор эсэргүүцэв

Баянзүрх дүүргийн шүүх одоогоос гурван сарын өмнө “Анод” банкны хэргийг шийдвэрлэж, удирдлагуудыг нь буруутайд тооцон ял оноосон билээ. Тухайлбал, “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз нарт найм, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүрийнх нь ялаас гурван жилийг нь өршөөлд хамруулсан юм. Түүнчлэн тус банкны 1200 хувьцаа эзэмшигчид учирсан хохирлыг төр барагдуулах тухай шүүхийн шийдвэрт тусгасан байгаа. “Анод”-ын удирдлагууд анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргачихаад буй. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтад эсэргүүцэл бичиж, Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн гэнэ. Тодруулбал, шийтгэх тогтоолын 13 дахь заалтад “Хувьцаа эзэмшигч болох хадгаламж эзэмшигчийн 12 тэрбум 750 сая 970 мянган төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж нэр бүхий 1248 хувьцаа эзэмшигч болон хохирогч Ц.Даваадорж, Х.Тогоохүү нарт олгосугай”, 14 дэх заалтад “Иргэний хариуцагч “Жи энд Юу гоулд” компанийн захирал Б.Чинтөмөрөөс 11 тэрбум 85 сая 767 мянга, “Ай Ти Зэт” компанийн захирал Э.Батболдоос гурван тэрбум орчим, “Гүн төгөл” компанийн захирал Э.Оюунчимэгээс 1.9 тэрбум, “Шивээ говь флюорит” компаниас дөрвөн тэрбум 822 сая, “Секвой” компаниас 2.4 тэрбум, “Амонда” компаниас 582 сая 622 мянга, “Жи Эс” компаниас 388 сая, “Интерпей” компаниас 1.3 тэрбум гаруй, “Коул Дизель Монголиа” компаниас 650 сая, “Мон сити” компаниас гурван тэрбум төгрөгийг гаргуулж “Анод” банкны эрх хүлээн авагчид олгосугай” гэж заажээ. Эхний заалтад бичсэнээр бол төр “Анод”-ын өмнөөс хохирол барагдуулна гэсэн үг. Харин хоёр дахь заалтаас харвал, дээрх нэр бүхий арван компаниас их хэмжээний мөнгө гаргуулахаар байна. Нийслэлийн прокурорын орлогч эдгээр заалтыг өөрчлүүлэхээр эсэргүүцэл бичжээ.
“Анод” банкнаас гаргасан нэгж хувьцааны нэрлэсэн үнийг Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор 1080 төгрөгөөр тогтоосон байдаг. Үүнийг үндэслэн найман сая 564 мянга 541 ширхэг хувьцааны үнэ есөн тэрбум 240 сая 704280 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт, мөн хохирогч Ц.Даваадоржийн гурван тэрбум 446 сая 159752 төгрөг, Х.Тогоохүүгийн 55 сая 115901 төгрөг буюу 12 тэрбум 750 сая гаруй төгрөгийг төрөөс олгох нь үндэслэлгүй гэж Нийслэлийн прокурорын орлогч үзсэн аж.
Хэрэв Нийслэлийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзвэл 1200 гаруй хувьцаа эзэмшигчийн хохирлыг анхан шатны шүүхээс ял сонсоод буй “Анод” банкны удирдлагуудаас гаргуулна гэсэн үг. Юутай ч, давж заалдах шатны шүүх эл хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.

0 Сэтгэгдэл