Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхийлөгчийн сонгуульд төсвөөс 17 тэрбум төгрөг зарцуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хүрээнд өчигдөр СЕХ-ны даргатай уулзлаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хуульд заасан хугацаанд нь ханган ажиллаж байгаа хэмээн танилцуулав. Түүний хэлснээр сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөө батлан ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгчийн болон автоматжуулалтын тухай хуульд зааснаар 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын төслийг шинээр буюу шинэчлэн боловсруулж, батлуулахад бэлэн болгожээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоосон шийдвэр гаргаж, үүндээ нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гурван тэрбум, нэг намаас сонгуульд зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөг байхаар тогтоосон билээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад зориулж төсөвт 17 тэрбум 209 сая төгрөг тусгаад байгаа. Энэ зардал хүрэлцээтэй. Гэхдээ өмнөх сонгуулиудын адил хэмнэж ажиллах болно” гэж онцлов.
Мөн улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн 1896 хэсэг байгуулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдах санал авах, тоолох техник төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа, тэдгээрийн программчлалын нууцлалын аюулгүй асуудал УИХ-ын ажлын хэсгийнхний анхаарлыг татаж байв. Өмнөх сонгуулиар санал авах, тоолох техник төхөөрөмж ашигласан нь дэвшил болсныг тэд тэмдэглэхийн сацуу тэдгээртэй холбоотой элдэв хардалт сэрдэлтийг арилгах, итгэл үнэмшил бий болгоход анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан юм.
СЕХ-ноос гадаад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн харааны бэрхшээлтэй сонгогчдыг санал өгөх бололцоогоор хангах, сонгуультай холбоотой хууль тогтоомжийг хэвлэх, гадаад хэл дээр орчуулах зэрэг ажил хийж байна.

0 Сэтгэгдэл