Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын даргын албан ёсны айлчлал Денвер хотоос эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 18-ны өдрөөс АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. УИХ-ын даргын айлчлал АНУ-ын Колорадо мужийн Денвер хотоос эхэллээ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Колорадо мужийн Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын дарга Марк Фернандинотой уулзаж, хууль тогтоох дээд байгууллага болон орон нутгийн хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, арга замын талаар санал солилцов. Түүнчлэн тэрбээр Төлөөлөгчдийн Танхимын чуулганы үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдын намтар, үйл ажиллагааны талаарх хүндэтгэлийн тунхагыг Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд уншин танилцуулж, хувийг нь түүнд дурсгав.
Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Денвер хотын хуучин нисэх онгоцны буудлын суурин дээр барьсан орон сууцны шинэ хороолол болох Стэплтон дүүрэгт зочилж орон сууцны шинэ хороолол, баригдаж буй барилга байгууламжийн явц байдалтай танилцав. Түүнчлэн тус дүүрэг болон Денвер хотын төлөвлөлт зохион байгуулалт, дэд бүтэц, шинэлэг технологи, олон нийтийн тээврийн тогтолцоотой танилцаж, орон сууцны шинэ хороолол байгуулах асуудлаар Улаанбаатар хотын зүгээс Денвер хотын туршлагыг судалж хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 19-ний өдөр Денверын Их Сургуульд зочилж монголоос оюутан сургах, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр тус сургуультай хамтран ажиллах талаар сургуулийн удирдлагатай санал солилцов. Мөн Денверийн Их Сургууль болон мужийн Худалдааны төвөөс хамтран зохион байгуулсан "Монгол Улсын бизнесийн орчин” сэдэвт бизнесийн уулзалтад оролцож, Монгол Улсын ардчилал, бизнес, эрх зүйн орчны талаар танилцуулж, Денвер хотын бизнесийн төлөөллийн сонирхсон асуултад хариуллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 18-ны өдрөөс АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. УИХ-ын даргын айлчлал АНУ-ын Колорадо мужийн Денвер хотоос эхэллээ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Колорадо мужийн Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын дарга Марк Фернандинотой уулзаж, хууль тогтоох дээд байгууллага болон орон нутгийн хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, арга замын талаар санал солилцов. Түүнчлэн тэрбээр Төлөөлөгчдийн Танхимын чуулганы үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдын намтар, үйл ажиллагааны талаарх хүндэтгэлийн тунхагыг Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд уншин танилцуулж, хувийг нь түүнд дурсгав.Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Денвер хотын хуучин нисэх онгоцны буудлын суурин дээр барьсан орон сууцны шинэ хороолол болох Стэплтон дүүрэгт зочилж орон сууцны шинэ хороолол, баригдаж буй барилга байгууламжийн явц байдалтай танилцав. Түүнчлэн тус дүүрэг болон Денвер хотын төлөвлөлт зохион байгуулалт, дэд бүтэц, шинэлэг технологи, олон нийтийн тээврийн тогтолцоотой танилцаж, орон сууцны шинэ хороолол байгуулах асуудлаар Улаанбаатар хотын зүгээс Денвер хотын туршлагыг судалж хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 19-ний өдөр Денверын Их Сургуульд зочилж монголоос оюутан сургах, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр тус сургуультай хамтран ажиллах талаар сургуулийн удирдлагатай санал солилцов. Мөн Денверийн Их Сургууль болон мужийн Худалдааны төвөөс хамтран зохион байгуулсан "Монгол Улсын бизнесийн орчин” сэдэвт бизнесийн уулзалтад оролцож, Монгол Улсын ардчилал, бизнес, эрх зүйн орчны талаар танилцуулж, Денвер хотын бизнесийн төлөөллийн сонирхсон асуултад хариуллаа.
0 Сэтгэгдэл
























