2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
УИХ-ын дарга АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогчтой уулзав
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтэй өчигдөр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монголын парламентын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч буйд УИХ-ын дарга талархал илэрхийлээд Монгол Улсын шинээр байгуулагдсан парламентын даргын хувиар гадаад улсад хийж буй анхны айлчлал нь АНУ-аас эхэлж буйг онцлов. Монгол Улс, АНУ хоорондын дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж ирснийг УИХ-ын дарга онцлоод АНУ Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АНУ-ыг “гурав дахь хөрш”-өө хэмээн үздэгийг цохон тэмдэглэв.
Мөн сүүлийн жилүүдэд харилцан хэрэгжүүлсэн өндөр, дээд хэмжээний айлчлалууд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулж байгааг дурдаад хоёр орны харилцааны болон бусад асуудлуудыг жил бүр хэлэлцдэг Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр болж байгааг тэмдэглэлээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч хоёр улсын ард түмний тусын тулд улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа УИХ-ын дарга хэллээ. Түүнчлэн Монгол Улс дэлхий нийт, ялангуяа бүс нутгийн энх амгалан, аюулгүй байдлыг хангахад АНУ-тай урьдын адил хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн гэрээг амжилттай хэрэгжүүлж ирсэн, энэхүү гэрээ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсныг УИХ-ын дарга онцлоод Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээнд хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн “гурав дахь хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс цаашид АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх сонирхолтой, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглээд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаатай холбогдуулан энэхүү байгууллагын үйл ажиллагааг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн АНУ цаашид ч ардчиллыг бэхжүүлэх асуудлаар улс төр, эдийн засгийн бодит дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрриг 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлснийг мэдэгдэхийн зэрэгцээ АНУ-ын талаас уг сонгуульд дэмжлэг үзүүлэхийг ноён У.Бёрнзээс хүсэв.
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтэй өчигдөр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Монголын парламентын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч буйд УИХ-ын дарга талархал илэрхийлээд Монгол Улсын шинээр байгуулагдсан парламентын даргын хувиар гадаад улсад хийж буй анхны айлчлал нь АНУ-аас эхэлж буйг онцлов. Монгол Улс, АНУ хоорондын дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж ирснийг УИХ-ын дарга онцлоод АНУ Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АНУ-ыг “гурав дахь хөрш”-өө хэмээн үздэгийг цохон тэмдэглэв.

0 Сэтгэгдэл