Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
МАН-ЫН ХҮСЭЛ БА МАХН-ЫН ХАРИУ
МАН, МАХН-ын нэгдэл үр дүнд хүрэх үү гэдэг таамаг улс төрийн хүрээнийхний дунд ид яригдаж буй халуун сэдэв. Аль аль талаасаа нийлэх, нэгдэх сонирхол байгаа ч төдий л эвээ олохгүй байх шиг. Ямар ч байсан ойрын үед шинэ мэдээ дуулгах нь. Гэхдээ нааштай байх нь уу, үгүй юү гэдэг нь бүрхэг. Өчигдөр хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчоо хоёр нам нэгдэх талаар ажлын хэсэг байгуулжээ. МАН-д шинэ жигүүр байгуулсан Д.Загджав, Р.Раш, Т.Аюурсайхан нарын МАХН-тай нэгдэх саналыг судалж үзэхээр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ажлын хэсгээ ахлуулахаар боллоо. Сүүлийн үед гэнэт бие биедээ тааламжтай хандах болсон нь тэднийг нээрээ нэгдэх нь үү гэсэн таамаглалыг бага багаар төрүүлнэ.
Энэ жилийн эх орончдын өдөр гуравдугаар сарын 1-нд МАХН, МАН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд хамтдаа цэцэг өргөсөн. Тэгэхэд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, генсек Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Л.Цог нар МАН-ын удирдлагуудтай хамт цэцэг өргөж, инээж ханиагаад сүрхий байв. МАН-ынханд ч гэсэн тунчиг таатай буй нь илт байлаа. Өнгөрсөн жил МАХН-ын дарга Н.Энхбаяр эрх чөлөөтэй байхдаа эх орончдын өдрийг тусдаа тэмдэглэж, манай баяр, танайх ч биш гэхчлэн хэрүүл дэгдээж, Д.Сүхбаатарын хөшөөг өмчилж авах нь холгүй юм болж байсансан. Энэ үед МАН-ын дарга Сү.Батболд, генсек У.Хүрэлсүх байсан гэдгийг сануулах ёстой болов уу. Яагаад гэвэл одоо байдал өөрчлөгдөөд, харилцаанд зөөлөн уур амьсгал бүрдэж эхлээд буй. Гал асаасан гол эзэн Н.Энхбаяр МАН-аас МАХН-ыг салгаж гарсан ч өдгөө дөрвөн хананы дунд хоригдож байгаа. Харин Сү.Батболд намдаа ямар ч албан тушаал, эрх мэдэлгүй, парламентад суудалтай төдий сул гишүүний үүрэг рольтой, байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэгэн болсон. Хэн хэн нь бид тусдаа нам байх ёстой гэдэг хатуу зарчимтай, бараг л ам тангараг өргөсөн гэж болно.
Дараагийн оролдлого
Гэтэл МАН одоо Ө.Энхтүвшин хэмээх даргатай, Г.Занданшатар гэдэг генсектэй болсон учраас асуудалд наанатай, цаанатай хандаж эхлэв. Ямартай л Ө.Энхтүвшин Н.Энхбаярыг эмнэлэгт эргэж очиж, халамжлах болсон нь нэг том шалтгаантай. Магадгүй, тэд утга, агуулга, угшил, нэр нэгтэй хоёр тусдаа намаа эвлэрүүлэн нийлүүлэх тохироо хийж чадсан байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Нэгнээ нэг нүдээрээ ч харахаа байсан МАХН, МАН-ынхан гэнэт л уярч хайлаад эхэлсэн нь ийм хар төрүүлэх нэг том шалтгаан. МАХН руу хийх ээлжит их нүүдэлчдийн дунд нэр нь байнга л яригдаж ирсэн Д.Загджав, Р.Раш нарын гэнэтийн алхам хоёр намын нэгдэх урдчилсан бэлтгэл ч гэх боллоо. Өөр гишүүд биш Н.Энхбаярыг дэмжигчид болох Д.Загджав, Р.Раш нар МАН-д жигүүр байгуулж, “Алив нэгдэцгээе” гэж уриалаад байгааг МАХН-ын нөхөд нь амжилттай өлгөн авч, үргэлжүүлэхээр шийдлээ. Ажлын хэсэг байгуулж, судалж эхэллээ. Энэ бол дээгүүрээ дарга нар тохиролцож, доогуураа албан ёсоор ажлаа гүйцэтгэж байгаа гэсэн далд утгатай гэлцэнэ.
Гэхдээ энд нэг зүйл онцлоход Д.Загджав, Р.Раш нарын шинэхэн жигүүр Шинэчлэл хорооны хүсэлтийг МАН-ын албан ёсны байр суурь, санал гэж үзэж бас болохгүй. Ямар ч байсан эхлэлийг тэд зориглон тавьж өглөө. Хэрэв Л.Цог ахлагчтай шинэхэн ажлын хэсэг судлагааны хариугаа эерэг тал руу нь гаргавал дараагийн нүүдэл МАН-ын талаас тодруулбал, удирдлагуудын зүгээс чухам хэзээ, хэрхэн ирэхээс намууд нэгдэх асуудал бүрэн шалтгаалах нь.
МАН, МАХН-ын нэгдэл үр дүнд хүрэх үү гэдэг таамаг улс төрийн хүрээнийхний дунд ид яригдаж буй халуун сэдэв. Аль аль талаасаа нийлэх, нэгдэх сонирхол байгаа ч төдий л эвээ олохгүй байх шиг. Ямар ч байсан ойрын үед шинэ мэдээ дуулгах нь. Гэхдээ нааштай байх нь уу, үгүй юү гэдэг нь бүрхэг. Өчигдөр хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчоо хоёр нам нэгдэх талаар ажлын хэсэг байгуулжээ. МАН-д шинэ жигүүр байгуулсан Д.Загджав, Р.Раш, Т.Аюурсайхан нарын МАХН-тай нэгдэх саналыг судалж үзэхээр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ажлын хэсгээ ахлуулахаар боллоо. Сүүлийн үед гэнэт бие биедээ тааламжтай хандах болсон нь тэднийг нээрээ нэгдэх нь үү гэсэн таамаглалыг бага багаар төрүүлнэ.Эхний алхам
Энэ жилийн эх орончдын өдөр гуравдугаар сарын 1-нд МАХН, МАН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд хамтдаа цэцэг өргөсөн. Тэгэхэд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, генсек Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Л.Цог нар МАН-ын удирдлагуудтай хамт цэцэг өргөж, инээж ханиагаад сүрхий байв. МАН-ынханд ч гэсэн тунчиг таатай буй нь илт байлаа. Өнгөрсөн жил МАХН-ын дарга Н.Энхбаяр эрх чөлөөтэй байхдаа эх орончдын өдрийг тусдаа тэмдэглэж, манай баяр, танайх ч биш гэхчлэн хэрүүл дэгдээж, Д.Сүхбаатарын хөшөөг өмчилж авах нь холгүй юм болж байсансан. Энэ үед МАН-ын дарга Сү.Батболд, генсек У.Хүрэлсүх байсан гэдгийг сануулах ёстой болов уу. Яагаад гэвэл одоо байдал өөрчлөгдөөд, харилцаанд зөөлөн уур амьсгал бүрдэж эхлээд буй. Гал асаасан гол эзэн Н.Энхбаяр МАН-аас МАХН-ыг салгаж гарсан ч өдгөө дөрвөн хананы дунд хоригдож байгаа. Харин Сү.Батболд намдаа ямар ч албан тушаал, эрх мэдэлгүй, парламентад суудалтай төдий сул гишүүний үүрэг рольтой, байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэгэн болсон. Хэн хэн нь бид тусдаа нам байх ёстой гэдэг хатуу зарчимтай, бараг л ам тангараг өргөсөн гэж болно.
Дараагийн оролдлого
Гэтэл МАН одоо Ө.Энхтүвшин хэмээх даргатай, Г.Занданшатар гэдэг генсектэй болсон учраас асуудалд наанатай, цаанатай хандаж эхлэв. Ямартай л Ө.Энхтүвшин Н.Энхбаярыг эмнэлэгт эргэж очиж, халамжлах болсон нь нэг том шалтгаантай. Магадгүй, тэд утга, агуулга, угшил, нэр нэгтэй хоёр тусдаа намаа эвлэрүүлэн нийлүүлэх тохироо хийж чадсан байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Нэгнээ нэг нүдээрээ ч харахаа байсан МАХН, МАН-ынхан гэнэт л уярч хайлаад эхэлсэн нь ийм хар төрүүлэх нэг том шалтгаан. МАХН руу хийх ээлжит их нүүдэлчдийн дунд нэр нь байнга л яригдаж ирсэн Д.Загджав, Р.Раш нарын гэнэтийн алхам хоёр намын нэгдэх урдчилсан бэлтгэл ч гэх боллоо. Өөр гишүүд биш Н.Энхбаярыг дэмжигчид болох Д.Загджав, Р.Раш нар МАН-д жигүүр байгуулж, “Алив нэгдэцгээе” гэж уриалаад байгааг МАХН-ын нөхөд нь амжилттай өлгөн авч, үргэлжүүлэхээр шийдлээ. Ажлын хэсэг байгуулж, судалж эхэллээ. Энэ бол дээгүүрээ дарга нар тохиролцож, доогуураа албан ёсоор ажлаа гүйцэтгэж байгаа гэсэн далд утгатай гэлцэнэ.
Гэхдээ энд нэг зүйл онцлоход Д.Загджав, Р.Раш нарын шинэхэн жигүүр Шинэчлэл хорооны хүсэлтийг МАН-ын албан ёсны байр суурь, санал гэж үзэж бас болохгүй. Ямар ч байсан эхлэлийг тэд зориглон тавьж өглөө. Хэрэв Л.Цог ахлагчтай шинэхэн ажлын хэсэг судлагааны хариугаа эерэг тал руу нь гаргавал дараагийн нүүдэл МАН-ын талаас тодруулбал, удирдлагуудын зүгээс чухам хэзээ, хэрхэн ирэхээс намууд нэгдэх асуудал бүрэн шалтгаалах нь.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























