Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Д.ГАНХУЯГ: “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” “ЧАЛКО”-Д 186 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ
Уул уурхайн салбарт нүүрс хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн. Манай улс өнгөрсөн онд 31.1 сая тонн нүүрс олборлосны 20.5 сая тонныг нь экспортолж, улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний зах зээлд 60 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж. Гэвч “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаа зогсонги байдалд ороод буй. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.

-”Эрдэнэс Таван толгой”-н уурхайн үйл ажиллагаа ямар төвшинд байна вэ. Иргэд 1072 хувьцаагаа эргэлтэд оруулах гээд хүлээгээд байна?

-”Эрдэнэс Таван толгой” өнөө­гийн ийм байдалд хүрээд байгаа нь “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотой. Мөн сонгуулийн амлалтаас болж иргэн бүрт бэлэн мөнгө буюу сар бүр 21 мянган төгрөг тараасан. Өөрөөр хэлбэл, 350 сая ам.долларыг “Чалко” компаниас авч, 65 хувийг нь 21 мянга нэрээр иргэдэд өгсөн юм. Үүнээс болж  “Эрдэнэс Таван толгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удаашралтай байна. Хоёрдугаарт, өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдах үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Одоо ч муу байна. Тиймээс Засгийн газраас “Эрдэнэс-Таван толгой”-н үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор  ажиллаж байгаа. Бид худалдан авагчийн өрсөлдөөн бий болгох шаардлагатай учир төмөр зам тавих хэрэгтэй байгаа. Тиймээс Зам тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төмөр замын ажилд оролцох компаниудынхаа эхний шалгаруулалтыг хийсэн. 20 гаруй аж ахуйн нэгж оролцох саналаа ирүүлсэн. Гэрээ хэлэлцээр шийдэгдсэний дараа Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Төмөр зам Таван толгой хоёрыг салгаж авч үзэх ёстой. Төмөр зам тавигдсанаар урд болон гуравдагч хөрш рүү ямар хэмжээтэй нүүрс экспортлох нь тодорхой болно. Ингэснээр Монголын коксжих нүүрс дэлхийн зах зээлд боломжийн үнээр худалдаалагдах юм. 2015 онд багтаагаад “Эрдэнэс Таван толгой”-д шинээр IPO хийх зорилготой ажиллаж байна. Энэ үед иргэдэд өгсөн 1072 хувьцаа буюу 933 мянган төгрөг бус 1.5-2 сая төгрөгөөр худалдах боломж бүрдэх учиртай. Гэхдээ яг одоогийн байдлаар өртэй байгаа, урд хөршөөс өөр орон руу гаргах боломжгүй, хямдхан гаргаж байгаа гээд нөхцөл байдал амаргүй байгаа шүү дээ.
-Таван толгойн Баруун цанхид хэчнээн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ. Цаашид хэчнээн төг­рөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой”-д өгөх вэ. Хувьцааг нь аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Тэр мөнгө юу болсон бэ?
-Баруун цанхийг нээсэн ч бид одоогоор нүүрсээ урд хөршөөс өөр газарт гаргах боломжгүй. Мөн “Чалко”-тай хийсэн гэрээг өөрч­лөөгүй байгаа нь асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, “Чалко” төрийн өмчит компани учраас “Нүүр­сээ өг” гээд биднээс авч байна. 186 сая ам.долларын зээл дутуу байна. Бид нүүрсээ дахиад гаргавал 50-60 сая ам.долларын алдагдал хүлээнэ. Гэрээний асуудлыг шийдчихвэл бүх зүйлийг шийдэх боломж бий. Тиймээс энэ талаар ирэх долоо хоногт Засгийн газар дээр нэлээд эрчимтэй ажиллана. Аж ахуйн нэгжүүдээс 27 орчим тэрбум төгрөг төвлөрсөн байгаа.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан