Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Тони Блэйр манай оронд ажлын айлчлал хийж байна
Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар манай оронд нэг өдрийн хугацаатай саатахдаа тэрбээр өөрийн удирдан ажилладаг таван байгууллагын шугамаар хамтын ажиллагааны асуудлууд хэлэлцэнэ.
Тони Блэйр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагыг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байгаа юм.
Засгийн газрын үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр голлон зөвлөгөө өгдөг “Office of Tony Blair-Government Advisory practice” байгууллага, бизнесийн салбарынханд зөвлөгөө өгдөг “Тоny Blair Аssociates” пүүс, Африкийн улсуудтай ажилладаг “Тоny Blair Africa Governance Initiative” буяны байгууллага, ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг “Тоny Blair Faith Foundation”, НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ ба Ойрхи Дорнодын энхийн элчээр ажилладаг “Office of the Quartet Representative” зэрэг байгууллагыг тэрбээр удирдан ажиллуулдаг.
Дээрх байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар энэ удаагийн ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай санал солилцоно. Мөн эрдэмтэн судлаачидтай уулзаж, Bloomberg Mongolia телевиз болон МҮОНТВ-ийн Face to face нэвтрүүлэгт ярилцлага өгнө.
Энтони Чарльз Линтон Блэйр (Аntony Charles Lynton “Tony” Blair) 1953 оны 5 дугаар сарын 6-нд Шотландын Эдинбург хотноо төрсөн, 1983- 2007 онд Британийн парламөнтын гишүүн, 1997-2007 онд Хөдөлмөрийн нам /Labour party/-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар манай оронд нэг өдрийн хугацаатай саатахдаа тэрбээр өөрийн удирдан ажилладаг таван байгууллагын шугамаар хамтын ажиллагааны асуудлууд хэлэлцэнэ.

0 Сэтгэгдэл