Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпактиг хүлээн авч уузаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны бодлогын талаар санал солилцлоо. Эдийн засгийн хөгжлийн яам болон НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын баг хамтарч Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх илтгэл бэлтгэсэн. Энэ илтгэлд эдийн засгийг төрөлжүүлэх, зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх биш бусад бүс нутагт хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулж байгаа эх сурвалжийн хувьд нэг улсаас хараат биш байх зэрэг асуудлуудыг тусгаж оруулсан талаар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпакти танилцууллаа.

Ерөнхий сайд хөрөнгө оуулалтын бодлогод дүн шинжилгээ хийж тодорхой зөвлөмж өгсөнд талархал илэрхийлээд, Монгол улс ноос ноолуур, арьс шир, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг үндэсний брэнд бүтээгдхүүн гаргах боломжтой салбаруудад хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих бодлого баримталж байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл