Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
Mori undag huuhdee osgohgui jijken bietei honghon bailaghiin tuld dandaa shim tejeelgui hool ogoh geh met ym bdag gsn
Хурдан морины унаач хүүхдүүд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа тухай ихээхэн хөндөгддөг. Гэсэн хэдий ч хурдан морины хөлд үрэгдэж, бэртэж гэмтэж амиа алдаж байгаа балчир үрсийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг нь буй болгох талаар тодорхой дорвитой арга хэмжээ авсан зүйл төдийлөн үгүй. Тэгвэл энэ удаад УИХ-ын эмэгтэй гишүүд хурдан морины хөлд үрэгдэн бэртэж, гэмтэж, амиа алдаж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, хэт бага насны хүүхдээр уралдааны морь унуулах эсэх. Унуулсан тохиолдолд даатгалын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг тэдний эрх ашиг аюулгүй байдлыг хангах тухай олон асуудлыг хурцаар дэвшүүлж Морин уралдааны тухай хуулийг санаачилах талаар санал нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт өчигдөр шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
1. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН НОРОВЫН АЛТАНХУЯГ ТАНАА Хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай Монгол наадмын гурван бахархалт төрлийн нэг болсон морин уралдаанэртний түүхтэй, манай үндэсний түүх соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Гэвчсүүлийн жилүүдэд хурдан морины уралдааныг Засгийн газрын тогтоолоор болонхүссэн байгууллага, иргэдийн санаачилгаар жилийн дөрвөн улирлын турш зохионбайгуулах хандлага байгаа ба түүнийг дагасан олон сөрөг үзэгдэл буй болж байна.Тэдгээрийн дотроос жил бүр олон тооны бага насны хүүхэд наадам, зугаацэнгэлийн золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаатай Засгийн газарэвлэрэх учиргүй гэж үзэж байна. Эдгээр асуудлаас бид Танд хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.Үүнд: Нэг. Монгол Улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч бусадХурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байгаа ньуралдаан дагасан сөрөг үзэгдэл, түүний дотор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүнёсны эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Одоо зохион байгуулж байгаауралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон“Монголын морин спорт, уяачдын холбооны уралдааны дүрэм”-ээр зохицуулагдажбайгаа ч тэдгээрт хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолдхариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийгхамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Иймд Засгийн газраас дараах зайлшгүйзохицуулалтыг тусгасан Морин уралдааны тухай хуулийг санаачилж хаврынчуулганы хугацаанд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1. Бүх төрлийн морин уралдааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аюулгүй байдлын шаардлага, үндэсний стандартыг тодорхой болгох. Тэдгээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчлах. Хууль зөрчиж, хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хариуцлагыг хатуу тогтоох. 2. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын эрх, үүрэг оролцоог баталгаажуулах
• 2. 3. Унаач хүүхдийн амь нас, болзошгүй ослын тусгайлсан даатгалыг буй болгож, бүх унаач хүүхэд уг даатгалд хамрагдах шаардлага, нөхцөлийг хуулиар бүрдүүлэх. 1/2 4. Өвлийн морин уралдаан бага насны хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа бодит байдалд дүгнэлт хийж, одоо мөрдөж байгаа дүрмээр “тухайн жилийн намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын 3-ны хугацаанд морин уралдааныг хориглосон” хугацааг сунган “хаврын адаг сарын 17” болгож өөрчлөх. 5. Хэт бага насны хүүхдээр морь унуулахгүй байх. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенци, эцэг эхчүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан хуулиар тогтоох. 6. Морин уралдааныг мэргэжлийн спорт болгон хөгжүүлэхийг түлхүү дэмжсэн бодлогын зохицуулалтыг буй болгох. 7. Улсын их баяр наадмаас бусад үед Засгийн газрын тогтоолоор элдэв морин уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоож морин спортын холбогдох төрийн бус байгууллага нь спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох. Хоёр. Засгийн газраас холбогдох тооцоо судалгаа, олон нийтийн өргөнхэлэлцүүлэгт суурилсан хууль боловсруулж өргөн барих нь зүйтэй бөгөөд хуульөргөн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд дахин бага насны хүүхдийнэрүүл мэнд, амь нас хохирох нөхцөлийг гаргуулахгүй байх шаардлагатай аргахэмжээ авч ажиллахыг онцгойлон хүсч байна. ЭМЯ-наас ирүүлсэн тоо баримт, морь унаач хүүхдийн захидлыг хавсаргав. Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА Ц.ОУЮНГЭРЭЛ М.БАТЧИМЭГ С.ОЮУН Д.АРВИН Р.БУРМАА Д.САРАНГЭРЭЛ 2/2
• 3. Хавсралт 1 Унаач хүүхдийн гэмтэл бэртлийн үр дагавар Мориноос унаж бэртэн Гэмтэл, согог судлалын Үндэсний төвд 2009.1.1-9.31-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн 4-18 насны 158 хүүхдийн өвчний түүхийг шүүншинжилсэн. Үүнд: • Хурдан морь унаач хүүхдэд зонхилон тохиолдож буй гэмтлийн төрөл • Хурдан мориноос унаж бэртсэн хүүхдүүдэд хийгдэж буй эмчилгээний төрөл Хурдан мориноос унаж гэмтсэний улмаас ГССҮТ-д эмчлэгдсэн нийтхүүхдүүдийн 85,4% (n=135) нь эрэгтэй, 14,6% (n=23) нь эмэгтэй хүүхэд байлаа.Хамгийн том хүүхэд 18 настай, хамгийн бага нь 4 настай хүүхэд эмчлүүлжээ.Үүнээс: 4-6 настай 8,8%, 7-14 настай 67,9%, 15-18 настай 23,4% эзэлж байна.Өвчний оношыг эзлэх хувиар нь жагсаавал: 1. Мөр ба бугалганы хугарал 34,2% 2. Шуу ясны хугарал 19,6% 3. Гавал доторх бэртэл 11,4% 4. Гавал ба нүүрний ясны хугарал 8,86% 5. Шилбэний ясны хугарал 7,59% 6. Дунд чөмөгний хугарал 7,59% 7. Бусад гэмтэл 10,76%2010 онд 222 хүүхэд2011 онд 254 хүүхэд2012 онд 326 хүүхэд тус тус хурдан мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэжэмчлүүлснээс 2012 онд 2 хүүхэд нас барсан.(Энэ мэдээнд хөдөө орон нутагт эмчлүүлсэн тоо баримт ороогүй болно. Мөнмориноос унаж нас барсан хүүхдийн шалтгааныг нуун дарагдуулдаг тохиолдол ихбайдаг байна.)
• 4. Хавсралт 2 Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүүхдээс ирсэн захидалМанай сургуульд 500 хүүхэд явдаг.Ихэнх хүүхэд морь унадаг учраас хичээлийнхоцрогдол ихтэй. Энэ сургуулийн 60-70 хүүхэд морь унадаг.Бидний хийдэг ажил: • Өглөө 8 цагт очоод морь услах тэжээл өгөх гэх мэт маш их ажил хийдэг. • 11 цагт өдөр бүр уралдаантай байдаг учир хүүхэд бүр морь унадаг. • Орой морь услаад тэжээл өгөөд 19 цагт гэртээ харьдаг. • Бид морь унаж ирээд халуун хоол цай иддэггүй. Өөрсдөө хоол хийж иддэг. • Хувцас, малгай, бээлийг өөрсдөө гаргадаг. • Өвөл хаврын цагт чих, гар, хацар, хөл хайрах, хагарах, хөлдөх асуудал нь хэвийн зүйл болтлоо давтагддаг. • Мориндоо өшиглүүлэх, унах тохиолдол их байдаг. • Цалин гэж сард 150.000,- төгрөг авдаг. • Морь унаж байгаа хүүхдүүд хоорондоо их зөрчилддөг. • Унаач хүүхдүүд хичээлээс их хоцорч, тасалдаг учир сурлагаар хоцрогдолд ордог.Би 2013.03.03 нд Дүнжингаравт морь унасан. Гар, чих, хацар, хөл ихдаарсан.Уралдаанд орж ирээд халуун хоол идээгүй өөрсдөө хийж идсэн.2013.03.09 нд бас САА уралдаанд орсон. Маш хүйтэн өдөр байлаа.Одоо дараагийн уралдаан нь 4 сарын 7 нд болон 5-р сард болно.Хүүхдүүд гэрээсээ 6-р сард яваад 8-р сард ирдэг. Зун хоёр сарын турш гэрээсээхол айл айлаар явж, наадам болгонд морь унаж цалин өнөөх л 150.000,- төгрөгавдаг. Гэр орноо тэжээхийн тулд арга буюу хийдэг.

0 Сэтгэгдэл
*****

2013.03.26
2013.03.26