Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Н.АЛТАНХУЯГ: “ЧИНГИС БОНД”-ЫН МӨНГӨНӨӨС НЭГ Ч ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭГЭЭГҮЙ
“Таван толгой”, “Оюу толгой”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн эргэн тойронд болж буй асуудал, бүтээн байгуулалт, “Чингис бонд” гэх мэтчлэн анхаарал татсан сэдвээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад нь хэрхэн хариулсныг хүргэе.

-Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах асуудалд ямар байр сууринаас хандах вэ?
-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль гарсантай холбогдож зарим нь хөрөнгө оруулалтаа татах, зогсоох байдал гарсан. Засгийн газар үүнд дүн шинжилгээ хийгээд хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэж, стратегийн салбарт хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж байгаа.
Гадаадын төрийн өмчийн компаниудыг хязгаарлах талаар тусгаж байна. Мөн 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээнхий хөрөнгө оруулалт хийхээр бол заавал УИХ-аар хэлэлцдэг байхаар тусгасны мөнгөн дүнг хуулиас хасахаар төсөлд тусгасан. Гадаадын хөрөнгө оруулагчид ч гэсэн Монголын хууль тогтоомж гэнэт өөрчлөгддөг гэдэг. Үүнийгээ хөрөнгө оруулалтыг нь харгалзан үзээд хугацаа зааж, илүү ойлгомжтой болгож өгөөч гэсэн санал хэлдэг. Засгийн газар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.
-”Таван толгой” “Чалко” компанийн гэрээ ямар байдалтай байгаа вэ?
-”Таван толгой” нүүрсээ гаргаж чадахгүй зогссон. Одоогийн байдлаар сая гаруй тонн нүүрс буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хураалттай байна. Өмнө нь байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу энэ нүүрсийг гаргавал алдагдалд орно. Нэг кг нүүрс тутмаас 6 ам.долларын алдагдал хүлээнэ. Тиймээс “Чалко” компанитай манай “Эрдэнэс Таван толгой” ярьж тохиръё, алдагдалтай үнээр нийлүүлэх боломжгүй, ашигтай байлгая гэх мэтээр тасралтгүй гэрээ, хэлэлцээр хийж байгаа. Сонгуулийн өмнө 350 ам.доллар “Чалко” компаниас авсан. Нүүрсээ гаргаж эргүүлэн төлнө гэж тохироод тооцоод үзэхээр 170 орчим сая ам.доллар төлсөн байна. Одоо 186 сая ам.долларын өртэй. Нүүрсээ гаргаж өрөө төлье гэхээр гаргах тусмаа бидэнд алдагдалтай байгаа юм.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг тойрсон асуудал сүүлийн үед яригдаж байгаа. Хохирогчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бодлого нь буруу болсон. Орон сууц нь цөөхөн байхад зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласан. Нэг талаас төсөв дээр маш их алдагдал үүрүүлж байгаа зүйл. Энэ хөтөлбөр зарлагдсанаар орон сууцны ам.метрийн үнэ хоёр дахин өссөн. Тиймээс Засгийн газар энэ бодлогыг өөрчлөхөөр ажиллаж байна. Удахгүй бид шинэ бодлогоо зарлана. Зургаан хувь биш 8-9 орчим хувийн хүүтэй, урт хугацааны зээл байхаар ярилцаж байна. Барьж дууссан байшинг зээлээр олгодог байхаар бодлогодоо томъёолж байгаа. Энэ бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар бодлогоо хэлэлцэнэ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогч гэж тодорхой тооны хүн бий. ОССК, Төрийн банкнаас ажлын хэсэг гаргуулж, барьсан бариагүй байшингийн тоо, хэдэн хүн ашиглалтад ороогүй байрнаас зээл хүсч байгаа юм гэх мэт судалгаа тооцоо гаргасан. Хохирогчдоос ажлын хэсэгт оруулж хамтраад ярилцъя гэж байгаа юм. Удахгүй нэгдсэн шийдэлд хүрнэ. Тэр иргэний зовлон бол Засгийн зовлон мөн.
-“Чингис бонд”-ын хөрөнгө оруулалтыг төслүүддээ хэрхэн хуваарилж байгаа вэ. Жишээлбэл, төмөр замын бүтээн байгуулалтад хэрхэн, яаж хөрөнгө оруулалт хийх вэ?
-Эхний ээлжинд дөрвөн төсөлд зарцуулна. Жишээлбэл, нийслэлийн 33 замын уулзварыг шинэчлэх, өөрчлөх “Гудамж” гэдэг төсөл бий. Энд хурдны зам тавих тухай ч байгаа. Хотын төвд ямар ч газар байхгүй, бүгд эзэнтэй байна. Үүнийг бид ойрын хугацаанд засч залруулна. Зургаан аймгийн замыг хатуу хучилттай авто замаар холбох төсөл хоёр дахь нь. Шинэ төмөр зам төсөл мөн байгаа. Таван толгойд байгуулах цахилгаан станцад 50 сая ам.доллар өгөх юм. Эд бол иргэдээс санал асуугаад шийдэх ёстой асуудал байсан учраас эхний хөрөнгө оруулалт хийнэ. Энэ бямба гарагт Засгийн газрын хуралдаанаар дахиад таван төсөлд бондоос санхүүжилт хийх талаар хэлэлцэж, шийднэ. Тухайлбал, ноос, ноолуурын салбарыг дэмжинэ. Сүүний үйлдвэрүүд, оёдлын салбарыг дэмжих тухай. Оёдлын салбарыг дэмжиж, цаашлаад даавуугаа өөрсдөө үйлдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Ингээд есөн чиглэлд бид “Чингис бонд”-оос мөнгө гаргахад бэлэн болоод байна.
-ТЭЦ V–тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-ТЭЦ V төсөлд “Чингис бонд”-оос мөнгө гаргахгүй. Өмнөх Засгийн газрын үед яриад гадаад, дотоодынхон хамтраад хөрөнгө оруулалт хийгээд станцаа барихаар болсон. Барьсан хүмүүс өөрсдөө цахилгааны төлбөрөө авч, 20-25 жил ашиглаад дараа нь Монгол Улсад хүлээлгэж өгөх концессын гэрээгээр ажиллах юм. Үүнд Засгийн газар шийдвэрээ гаргачихсан. Засгийн газрын хурлаар ТЭЦ V-ын асуудлыг долоон удаа хэлэлцсэн юм уг нь. Хамгийн сүүлд хотын дарга Бат-Үүлийг хуралдаа дуудаж оролцуулсан. Барих газрыг Эрчим хүчний сайд Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Оюун нар очиж үзээд байгаль орчны нөлөө багатай, барих станц нь сүүлийн үеийн технологитой боломжийн гэж шийдсэн. Гэхдээ үнэлгээ хийгээгүй. Одоо болохоор нийслэлийнхэн тэр хэсгийн зарим газрыг компаниудад өгчихсөн. Газраа чөлөөлнө гэсэн. Амгаланд гэхэд дулааны станц барих шаардлагатай болсон. Гэтэл нийслэлийнхэн станц барих газар чөлөөлөхөд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай боллоо гэж орж ирсэн. Засгийн газраар Улаанбаатарт дулааны станц хэрэгтэй гэж шийдвэр гаргуулдаг. Барих газар нь дандаа эзэнтэй байгаад байна. Өмнөх Засгийн газрын үед ТЭЦ III –ын дэргэд ТЭЦ V-ыг барих шийдвэр гаргатал ойр орчмын газрыг чөлөөлөхөд 40 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Нийслэлийн удирдлагууд ТЭЦ V-ын газрыг удахгүй шийдэх байх.
-Нефть боловсруулах үйлдвэрийг Дарханд байгуулахаар болсон. Түүхий эдээ нийлүүлэх боломж, нөөц бололцоог хэрхэн тооцож үзсэн юм бол?
-Газрын тосны үйлдвэр барихыг тав магадгүй найман жил ярьсан байх. Өмнөх таван жилийн судалгааг нь бид олон талаас нь сонсоод газрын тосоо дотооддоо боловсруулдаг ганц үйлдвэртэй болъё гэсэн юм. Ус, зангилаа, дэд бүтцээсээ эхлээд хамгийн боломжтой хувилбар нь Дархан гэж тогтсон. Дорнодод 100 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр барья гэсэн төслийг сонссон. Энэ бол үр ашиг багатай төсөл. Дарханд хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр Японоос урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлье гэдэг төсөл өмнөх Засгийн газрын үед явж байсан. Үүнийг бид үргэлжлүүлж байгаа юм. Өмнөх Засгийн газрын үеийн зарим төслийг болохгүй гэлээ хэмээн шүүмжилж байгаа. Болох ажлыг бид үргэлжлүүлнэ. Газрын тос боловсруулъя гэсэн 10 компанийн удирдлагыг дуудаж уулзсан. Нөгөө нь бидэндтэй бидэнгүй явж байгаа хувийн хэвшлийн төсөл бий. Дорноговийн Зүүнбаянд 300 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар компаниуд хийж эхлэхээр шийдсэн.
-Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламж болох 400 сая юанийг Монголын тал авахгүй байгаа тухай мэдээлэл байдаг. Мөн тус улсаас авсан зээлийг зориулалтаар нь зарцуулахгүй сонгуулийн шоунд ашигласан гэх болжээ?
-Хятадын талын зээл гэхээр хоёр янз байгаа юм. Нэг нь 300 сая ам.долларын зээл байгаа. 2004 онд Сангийн сайд байхдаа очиж, гарын үсэг зурж шийдсэн зээл. Одоо ерөнхийдөө дуусч байгаа. Дахиад 500 сая ам.долларын зээл авах тухай өмнөх Засгийн газрын үед ярьсан. УИХ-аар хэлэлцээд энэ зээлийг авахаар болсон. Сонгуулийн өмнө энэ зээлээс тракторууд оруулж ирэх төслийг хэрэгжүүлсэн. Компьютержүүлэх, сүлжээ бий болгох, эрүүл мэндийн салбарын бусад төслийн шийдвэр гарсан ч хараахан хэрэгжүүлж эхлээгүй. Тэгтэл нэг төсөл бидэнд эргэлзээ төрүүлээд байна. Аймгуудад мах комбинат барина гэдэг төсөл бий. Хувийн үйлдвэр байна уу гэхээс улсын мэдлийн мах комбинат байх боломжгүй гэж бид ярьж байгаа.
-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэг зүтгүүр ХААН банкны зээлийн барьцаанд байгаа гэсэн юу болсон бэ?
-“Монголын төмөр зам” ТӨХК хоёр зүтгүүрээ барьцаалаад ажлаа явуулсан. Өмнөх Засгийн газрын үед хийсэн ажлууд. Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөд зүтгүүрээ зээлийн барьцаанаас чөлөөл гэсэн шийдвэр гаргасан.
-Дарханы нефть боловсруулах үйлдвэрт Монголын Засгийн газар 600 сая ам.долларын баталгаа гаргаж өгөх ёстой гэсэн. Энэ 600 сая ам.доллар гэдэг тооцоо судалгаагаар хэр сайн баталгаажсан, бодитой тоо вэ. Японы Ерөнхий сайдын айлчлалаар энэ асуудлыг хэрхэн хөндөж тавих бол?
-Олон тооцоо судалгаагаар хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр 600 сая ам.долларын өртөгтэй босно гэсэн. Япон улсаас урт хугацаатай авах зээлээр барьж, байгуулна. Сангийн сайд Улаанаар ахлуулсан ажлын хэсэг баталгаа гаргах талаар ярьж байгаа. Үйлдвэр баригдчихаар гарсан бүтээгдэхүүнийг барьцаалах замаар баталгаа гаргая гэсэн юм. Японы шинэ Засгийн газар ач холбогдол өгч манай улсад Ерөнхий сайд нь айлчлал хийх гэж байна. Хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудал барих талаар бид энэ удаад ярилцана. Анх 300 сая ам.доллараар барина гэж байсан нисэх буудлын өртөг өсөөд 400 сая ам.доллар болсон. Анх УИХ-аар оруулаад 300 саяар батлуулчихсан. Өртөг өсч бид шийдэж чадахаа байсан болохоор зарим дутуу ажлуудыг УИХ-аар хэлэлцүүлж шийдүүлэх юм. Энэ мэтчлэн өөр бусад асуудал хөндөж ярилцах байх.
-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллаж байгаа “Арева” компанийн охин компанийн үйл ажиллагаанаас болж малчин Норовсүрэнгийн 20 тугал үхсэн гэсэн. Цөмийн энергийн газар тэнд очиж, шалгаад цацрагийн хортой холбоогүй гэсэн. Улсын мал эмнэлгийн газрын дүгнэлт гэхэд хэд дахин өөрчлөгдөж байдаг. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байхад Цөмийн энергийн газрынхан дахиад тусдаа очсон гэж байна. “Арева” компанийн үйл ажиллагааны талаар таны байр суурь?
-Сонгуулийн өмнө ийм асуудал гараад Цөмийн энергийн газрынхан очоод цацрагийн хор байхгүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Арваннэгдүгээр сарын үед дахиж хэдэн тугал хорогдоод бас л хоргүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Саяхан Дорноговь аймагт ажиллахдаа малчин Норовсүрэн гуайтай уулзсан. ЦЭГ, Мал эмнэлгийнхний дүгнэлт зөрүүтэй гарсан учраас Норовсүрэн гуайтай уулзаад бүгдээрээ ярилцаад дараа нь Улаанбаатарт ирээд ажлын хэсэг байгуулсан юм. Мал эмнэлгийнхэн, ЦЭГ, ийм төрлийн шинжилгээ хийж чаддаг лабораторынхныг ажлын хэсэгт оруулаад хамтарч ажиллаад нэгдсэн нэг дүгнэлт гаргаарай гэсэн. Тэд ажиллаж байгаа. Засгийн газар сураг ажгаар ажил хийхгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цөмийн энергитэй холбоотой хоёр асуудал тусгасан. Монголын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахгүй, атомын цахилгаан станц байгуулах асуудал бол маш хол байгаа зүйл шүү дээ. Газрын дор байгаа ураныг олборлоод шар нунтаг болгож болох юм л гэсэн.
-Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон таны захирамжид ҮХЦ иргэдийн гомдлоор маргаан үүсгэж, үүнийгээ хэлэлцэх гэтэл та захирамжаа хүчингүй болгосон. Яагаад. Ер нь, төрийн албаны томилгооны талаар тайлбар өгнө үү?
-Хоёр удаа ҮХЦ миний гаргасан шийдвэрийг хэлэлцсэн. Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргад үүрэг гүйцэтгэгч тавьсан юм. Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшиж байсан хүн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхад өөр хүн нэр дэвшүүлэхгүй байсан учраас үүрэг гүйцэтгэгч тавьсан. 2004 онд дөрвөн аймгийн Засаг даргад үүрэг гүйцэтгэгч томилж байсан түүхтэй. Тэр үед хамтарсан Засгийн газар ажиллаж байсан болохоор амаа хамхиад өнгөрсөн юм шиг байгаа юм. Өмнө нь тогтсон жишгийн дагуу л шийдвэр гаргасан. Алтанхуяг ингэж шийдчихээр Үндсэн хууль зөрчсөн болоод байх шиг. Тагнуулын ерөнхий газрын дэд даргад хүн томилсноос болоод хэрэлдээд байгаа юм биш. ТЕГ-ын дэд дарга байсан Чулуунбаатарыг ажлаас нь халснаас болоод асуудал үүсээд байгаа хэрэг. Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэд хурууны хээгээр өөрийн мэдээллээ авдаг болохыг нууц биш ил болгоё гэсэн. Мөн зарим нарийвчлалтай газрын зургийг нууцаас гаргах цаг нь болсон. Ер нь, газрын зургийг Google-ээр нарийвчлалтай харуулдаг болсон шүү дээ.
Гэтэл УИХ-ын Байнгын хорооны хуралдааны үед ТЕГ-ын дэд дарга үүнийг эсэргүүцсэн. Засгийн газраас эцэслэн шийдсэн асуудлыг агентлагийн орлогч эсэргүүцэж болохгүй. Тийм учраас ажлаас чөлөөлсөн. Түүнээс биш Ариунсан гэдэг хүн Алтанхуягтай түрийвч нэгтэй ч гэдэг юм уу гадуур яваад байгаа элдэв мэдээлэл шиг зүйл энд байхгүй. Дөрөвдүгээр сарын 5-ны Хаврын чуулганы нээлтээс өмнө Алтанхуягийг Үндсэн хууль зөрчүүлчих сонирхолтой хүн байгаа юм. Тэдэнд цаас хэрэгтэй байсан болохоор би захирамжаа хүчингүй болгосон. Өөрчлөлт, шинэчлэлт амар хялбар олдохгүй юм байна. Шинэчлэл, ил тод байдал бий болсноор Татварын нэг нөхөр 17 тэрбум төгрөгтэй байсан нь илэрсэн. Төрийн банкны нөхдүүд 200 сая төгрөг авдаг байсан нь илэрлээ. Шинэчлэл, ил тод байдал хүмүүсийг идэвхжүүлдэг юм байна. МИАТ компанийн удирдлагууд өчнөөн мөнгө зувчуулчихсан байна. Ийм олон зүйл, олон хүний эрх ашгийг хөнддөг юм байна.
-Дорноговь аймагт Аж үйлдвэрийн парк байгуулах гэж байгаа ч усны нөөц муутай гэж мэргэжилтнүүд хэлээд байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Сайншандад ус бага хэрэглэдэг үйлдвэрүүд байгуулах боломжтой. Нефть боловсруулах үйлдвэрээ Сайншандад байгуулъя ч гэж байсан. Гэтэл байршил, усан хангамж бусад нөхцөл байдлаа харгалзаад Дарханд илүү боломжтой гэж шийдсэн. Сайншандад гэхэд дөрвөн тэрбум төгрөг гаргаж усны нөөцийн хайгуул хийж байгаа. Говийн орчмын газрын гүний усыг ингэж ашиглах хэрэгтэй юү гэсэн асуудал үүсч байгаа. Орхон, Сэлэнгийн орчимд хиймэл нуур, цөөрөм байгуулах, ашиглах судалгаа тооцоог бид Дэлхийн банкны санхүүжилтээр хийж байна.
-”Оюу толгой”-д ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалин хөлс 20-25 хувийн ялгавартай байна гэсэн. Ер нь, “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн хурлын явцын талаархи мэдээллийг өгч болох уу?
-”Оюу толгой”-д цалингийн зөрүү байгаа. Анхны гэрээнд цалинг адилхан байлгана гэсэн зарчим баримталсан. Цалингийн зөрүүг зохицуулах асуудалд Хөдөлмөрийн яам ажиллаж байгаа. “Оюу толгой”-н асуудлаар хамтдаа суугаад ярьж эхэлсэн нь чухал. Таван толгойд барих цахилгааны станцын хувьд Оюу толгойнхон өөрсдөө тооцоо судалгаа хийсэн ТЭЗҮ-гээ Монголын Засгийн газарт өгье гэсэн. Гэхдээ бүгдийг эцэслэж ярьж дуусаагүй байгаа. Анхны хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэн талаар тайлбараа өг гэсэн байр суурь хэвээрээ
-Стратегийн ордын жагсаалтад оруулах 12 орд байгаа гэсэн. Нэрлэх боломжтой юу?
-Бас яг 12 орд гэж хэлээгүй. УИХ-аар 15 ордыг стратегийн орд гэж баталсан. Тэдний ард цаашдаа стратегийн ордод оруулж магадгүй гэснийг жагсааж баталсан. Тэр дундаас судалгаа, тооцоо хийгээд эхний ээлжинд Хөшөөтийн нүүрсний орд, Багахангайн ойролцоо байгаа нүүрсний орд зэргийг оруулах боломжтой гэж ярилцсан. Судалгаа, тооцоо хийгээд бид жагсаалтад оруулах асуудлыг УИХ-д оруулж ирнэ.
-Орон сууцны ам.метрийн үнийг нэг сая төгрөгт барина гэсэн бодлого хэзээнээс хэрэгжих вэ?
-Аж ахуйн нэгжүүд барилга бариад ямар үнээр зарахыг төр хянахгүй бас оролцохгүй. Харин төр өөрөө мөнгөө гаргаад дэд бүтцээ тавиад компаниудтай гэрээ хийнэ. Жишээлбэл, 200 орчим тэрбум төгрөг гаргаад дэд бүтэц тавьсан байхад ам.метрийн үнэ өндөр байвал болохгүй шүү дээ. Засгийн оролцоотой орон сууцны үнийг бид тохиролцоно. Түүнээс үнэ тогтоож байгаа хэрэг биш шүү. Барилгын 17 компани энэ асуудалд хүсэл сонирхлоо илэрхийлсэн.
-“Чингис бонд”-оос өдөрт хэдэн сая ам.долларын алдагдал хүлээж байгаа гэж Сангийн сайд байсан хүн ярьсан. Бодит байдал дээр ямар байгааг тайлбарлаж өгнө үү?
-Иргэдийг сонсох “11 -11” төвд зарим иргэн хандаж “Чингис бонд”-оос өдөрт тэдэн саяар нь алдаж байгаа гэж Хаянхярваа гишүүн яриад явна, арга хэмжээ авч өгөөч гэж хүсэлт ирсэн. Би Хаянхярваа гишүүнд арга хэмжээ авдаг хүн нь биш. Гэхдээ худлаа мэдээлэл тарааж болохгүй. Сангийн сайд байсан хүн бүх тооцоо судалгаа ямар байдгийг мэднэ. Өнөөдөр бондын мөнгөнөөс нэг төгрөг ч гараагүй. Алдагдал хүлээгээгүй. Монголбанкинд менежмент хийх эрх өгсөн. Монголбанк 2,7 тэрбум ам.долларын зэсийн нөөцийн менежмент хийж байгаа.

0 Сэтгэгдэл