Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулжээ
Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2012 оны арванхоёрдугаар сарын байдлаар гаргаснаа УИХ-ын дарга Л.Цогд өнөөдөр өргөн барилаа.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнаж байхаар болсон юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар нь үйл ажиллагаагаа иргэддээ нээлттэй явуулах зарчмаар эхэлж Засгийн газрын “11-11” төвийг байгуулж иргэдийн санал, хүсэлт, гомдлыг олон хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэх, “Шинэчилж шийдье 222” арга хэмжээг сар бүр зохион байгуулж иргэдийн дунд тодорхой асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг хийн, тэдний саналыг аван бодлого, үйл ажиллагаандаа тусгах, мөн сар бүр “Хяналт, хэрэгжилт, хариуцлага” арга хэмжээг зохион байгуулж Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн байна. Түүнчлэн бүх салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хууль тогтоомжийг шинээр боловсруулах, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл зэрэг Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн баримт бичгүүдийг боловсруулах, батлах ажлыг гүйцэтгэсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэллээ.
Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард Монголбанктай “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, барилгын салбарыг дэмжин орон сууцны үнийг тогтворжуулах чиглэлээр дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Мөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт үйлдвэржилтийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийг зарлан, боловсруулах үйлдвэрийн салбарыг тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх, шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх үйлдвэрүүдийн талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2012 оны арванхоёрдугаар сарын байдлаар гаргаснаа УИХ-ын дарга Л.Цогд өнөөдөр өргөн барилаа.УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнаж байхаар болсон юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар нь үйл ажиллагаагаа иргэддээ нээлттэй явуулах зарчмаар эхэлж Засгийн газрын “11-11” төвийг байгуулж иргэдийн санал, хүсэлт, гомдлыг олон хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэх, “Шинэчилж шийдье 222” арга хэмжээг сар бүр зохион байгуулж иргэдийн дунд тодорхой асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг хийн, тэдний саналыг аван бодлого, үйл ажиллагаандаа тусгах, мөн сар бүр “Хяналт, хэрэгжилт, хариуцлага” арга хэмжээг зохион байгуулж Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн байна. Түүнчлэн бүх салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хууль тогтоомжийг шинээр боловсруулах, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл зэрэг Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн баримт бичгүүдийг боловсруулах, батлах ажлыг гүйцэтгэсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэллээ.

0 Сэтгэгдэл