Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ленин багшийнхаа үзмэрүүдийг МАН устгасан гэж үү

Лениний музей тойрсон  л баахан яриа гарах. Лениний музейн үзмэрүүд үгүй болсон байж магадгүй, устгасан байх гээд л..... Уг нь энэ музейг ЗХУ-ын Коммунист нам барьж байгуулж манай улсад /МАН-д биш шүү/ бэлэглэж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр музей биш МАН-ын арилжааны байр сав болчихоод баар, зоогийн газар, нүцгэн хүүхнүүдийн массаж иллэгийн газар болчихоод МАН-ын дарга нар нь үдийн цайны цагаараа тийшээ орж алжаал тайлдаг болсон гэх. Тэгээд тэд орчин цагтаа зохицоод лениний музейн үзмэрүүдийг нэгэн цагт монголчуудын бурхан тахилыг устгай байсантайгаа адил гал өргөчихсөн бололтой. Дэлхийн хувьсгалын их багш, хөдөлмөрчдийн их жолоодогч гэдэг байсан Владимир Ильич Ленинийхээ музейн, энэ ертөнцөд коммунизм байгуулж сайн сайхан амьдрах тухай сургаалийн номлол болсон үзмэрүүдийг угаасаа энэ л үзэл суртлаар тэжээгдэж үүний л төлөө хэдэн арван мянган хүнээ буудан алж байсан коммунист МАН устгачихна гэхээр санаанд нэг л буумгүй.

Уг нь бол эргээд бодоход үнэхээр хүн төрөлхтний нэгэн цаг үеийн хэсэг улс гүрэн, ард түмнийг дэлхий нийтийн хөгжлийн замаас хойш нь татаж, хэдэн арван сая хүний амиар  золиос хийж байсан коммунист суртал, түүнийг үндэслэж хөгжөөн дэвэргэсэн нэгэн халзан еврейн түүхтэй холбоотой ч гэсэн нэг л цаг үеийн урлагийн бүтээл, түүхийн дурсгал байсан л даа. Энэ музейд өнгөрсөн зууны хамгийн алдартай алуурчин Лениний гар бичмэлүүд, нас барсных нь дараахан авсан нүүрнийх нь хэв баримал хүртэл байсан шүү дээ. Аугаа их Ленинд зориул хийсэ манйа болон гадаадын уран бүтээлчдийн олон баримал, хивс, зээгт наамал, зэс хөөмөл байсан даа. Энэ чинь түүхийн дурсгал, урлагийн бүтээл  биш гэж үү. Коммунизм гэж ямар аюултайг хүн төрөлхтөнд, монголын хойч үеийнхэнд сануулж байх л байсан даа.

Гэхдээ нэгэн цагт энэ хүнийг бурханчлан тахиж, ном зохиол бүтээлээс нь аймшигт аллага, хүчирхийллийн хэсгийн нь нуун далдалж хүмүүсийг мунхруулж байсан коммунист үзэл суртал, МАН-ын бодлого нэг л өдөр 180 градус эргэж гэгээн будда болоод ирэхийн цагт ингэж ярьж сурталдаж байсан хүмүүс гэмгүйгээ нотлох гэж энэ бүхнийг устгасан байж болох. Магадгүй энэ бүхэн байсаар байвал коммунист суртлын, түүнийг дагаж 70 жил далдайсан МАН-ын муу муухай бүхэн олонд ил тод харагдаад байх гэсэн болохоор яаран сандран устгасан ч байж мэдэх.

Бурхан шүтлээ, уул овоонд цай сүүнийхээ дээдийг өргөлөө хэмээн судалгаа хийж үүгээрээ эрдэмтэн болж байсан хүн өнөөдөр хэлтгий захтай дээл өмсчихөөд мэргэ төлөг үйлдээд хэнэг ч үгүй сууж байхад албан тушаалын төлөө улайран зүтгэж байгаа МАН-ын удирдлагууд үзэл бодол нь орвонгоороо эргэж байгаа юм чинь, нэг музейн үзмэрийг галдах бол ч юу ч биш л дээ. Тэр байтугай энэ нам монголын 30 мянган хүнийг буудан алж, 700 гаруй сүм хийдийг галдаж байсан юм.

Гэхдээ түүх соёлын дурсгал, үзэл суртал хоёрыг ялгахад мэдлэг ухаан бас байдаг юм байна аа.

ОХУ мөн л ялгаагүй Лениний үзэл суртал, заасан замаас гараад 20-иод жил болж байна. Гэхдээ л Улаан талбай дахь Лениний мавзолейг буулгаагүй, их багш Лениний занданшуулсан шарилыг тэндээс гарагчихаагүй л байна. Энэ бол нэгэн цагийн, түүхийн дурсгалт уран барилга, зөвлөлтийн / оросын гэх нь илүү шударга байх / шинжлэх ухааны ололт гэдгийг тэд бас мэдээд байна.

Гэтэл манай коммунистууд, МАН  нийгэм солигдож, шүтэн биширч байсан үзэл суртал нь хэнд ч хэрэггүй болох нь мэдэгдээд ирмэгц сандраад л, орчин үетэйгээ нийцсэн шинэ сэтгэлгээтэй, ардчилсан хүн, нам болох гээд л Лениний музейн хамаг үзмэрийг хог дээр хаяад шатаачихсан бололтой юм уу даа. Коммунистууд гэдэг түүх соёл, дурсгал гэдгийг даанч ялгахгүй улс юмсанж. 

Хамаг л коммунист ном зохиол, үзмэр энэ тэрийг шатаагаад ийм үзэл суртлын байр байсан байшинг нь эмсийн хүрээлэн болгоод болов уу гэтэл угаасаа хар багаасаа сурсан, шүтсэн юм гэдэг өөрчлөгддөггүй юмсанж. Өнөө ч гэсэн МАН-д үзэл бодлоороо, үг хэлээрээ  тэр чигээрээ улаан коммунистууд зөндөө л нэг байгаа юм биш үү.

 
0 Сэтгэгдэл
МАН-ыг үнэт үзмэр, соёлын өв хулгайдсан хэргээр шүүхэд өгвөл таарна.
gereedee zuuged huvaagaad avsan baih aa, tegeed l uglee oroidoo murgedeg biz. S.Bayar l lav hun buudaad baidag yum, Leninii surgaald nevtersen biz
ман ЛЕНИН БАГШИЙНХАА ҮЗМЭРҮҮДЭЭ НАМЫНХАА ТӨВ БАЙРАНДАА НУУЦ ӨРӨӨНДӨӨ ХАДГАЛЖ БАЙГАА ӨГЛӨӨДӨӨ ЦУВАРЧ ОРООД МӨРГӨДӨГ ГЭНЭЛЭЭ
Хамгийн их уншсан