Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ДҮНГИЙН ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Та бүгдийн амгаланг айлтгая.
Манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ш.Абэ бид хоёрын хийсэн хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд, амжилттай болж өнгөрлөө.
Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч, гадаад айлчлалынхаа тэргүүн хэсэгт Монгол орныг багтааж, зориуд зорин ирсэн Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Ш.Абэ-д Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг мэдэгдлээ.
Хэлэлцээний үеэр, бид:
- Хоёр орны улс төрийн харилцааны өндөр түвшинг хадгалж, итгэмжилсэн байдлыг бэхжүүлэх,
- Эдийн засгийн хамтын ажиллагаанд бие биеэ нөхсөн, харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх,
- Соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөтгөх,
- Олон улсын тавцанд бие биеийг дэмжсэн хамтын ажиллагаа өрнүүлэхэд хамтран ажиллахаа харилцан нотоллоо.
Бидний яриа хэлэлцээ Монгол, Японы Стратегийн түншлэлийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд чиглэгдлээ.
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд хоёр орны Стратегийн түншлэлийг:
- эрх чөлөө, ардчилал,
- энх тайван,
- бие биедээ харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга дэвшүүлснийг миний бие талархан хүлээн авч, энэхүү уриалгаар хоёр орны харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Ш.Абэ хоёр орны Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх, манай орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрч” санаачилга дэвшүүлснийг миний бие талархан хүлээн авч, хамтран ажиллахаар боллоо.
Энэ зорилгоор бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, эдийн засгийн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны бодитой орчинг бүрдүүлэх зорилготой “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн явцыг түргэтгэж, ойрын хугацаанд байгуулах асуудлаар ярьж тохиролцлоо.
Түүнчлэн Хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Экспортын зээлийн шугам нээх тухай Хэлэлцээр” байгуулах талаар тохиролцов.
Мөн Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой Дунд хугацааны Хөтөлбөрийг байгуулах нь зүйтэй талаар санал нэгдлээ.
Энэхүү хөтөлбөрт, ирэх 4 жилд хэрэгжүүлэх дээд түвшний харилцан айлчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал нүүрс болон дэд бүтэц зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, соёл, боловсрол, олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгахаар төлөвлөж байна.
Би зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүй бусад олон салбарт оруулах японы хөрөнгө оруулалтыг сайшааж хүлээн авахаа, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Ш.Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Тухайлбал, Сургалт оношлогооны эмнэлэг барьж байгуулах, Шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад нэн чухал дэмжлэг үзүүлсэн, манай гол түнш орон, гуравдагч хөрш Япон Улстай монголчууд бид цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам зузаатгаж, хамтран ажиллах байр суурьтай байгааг энэ дашрамд илэрхийлье.
Та бүхэнд сайн сайхныг хүсье.

0 Сэтгэгдэл