Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Д.ГАНХУЯГ: ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛД 7.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Уул уурхайн сайд Д.Ганхуягаас дараахь тодруулгыг авлаа.
-Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон гэсэн. Хувь хэмжээ нь хэд байх вэ. Нөгөөтэйгүүр стратегийн ордууд хууль зөрчиж байгаа шүү дээ. Хуулийн хэрэгжилтийг хэрхэн мөрдүүлэхээр ажиллаж байна вэ?
-Засгийн газар, Уул уурхайн яам Монгол Улсын хуулийг мөрдүүлж ажиллуулах үүрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд хоёр заалт байгаа. Нэгдүгээрт, стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох. Үүнийг УИХ-д өргөн барьж шийдүүлнэ, хоёрдугаарт стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах заалтыг Засгийн газраар дамжуулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд гурван заалт бий. Энэ нь улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн байвал Монголын төрийн эзэмшлийн хувь хэмжээ 50 хүртэл байж болно. Хувийн хэвшлийнх бол 34 хувь хүртэл байх юм. Энэ хуулийн заалтын хүрээнд бүх ажил явагдаж байгаа. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд гарсан. Дээрх асуудлыг Засгийн газраар оруулж шийдүүлээд УИХ-д оруулах байр суурьтай байна.
-Геологийн судалгаанд улсаас дорвитой мөнгө оруулахгүй байгаагаас манайхан 1980-иад он хүртэл тогтоосон нөөц дээрээ тулгуурлан хайгуул хийсээр байна гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Геологийн салбар маш чухал. Байгалийн баялгийн нөөцийг зохистой үр дүнтэй, харилцан ашигтай ашиглах хангалттай нөөц манайд бий. Гэхдээ геологийн төрийн байгууллагын бүтцийг оновчтой болгох шаардлагатай. Тиймээс Геологийн алба байгуулахаар болсон. Геологийн хайгуулын талаар өмнө нь улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жил 7.6 тэрбум болгож нэмэгдүүллээ. Цаашид энэ салбарын үүрэг ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд төрөөс анхаарч ажиллах ёстой.

0 Сэтгэгдэл