Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Эрдэс баялгийн бодлоготой болно
Манай улс газрын доорх баялгаараа дэлхийд “моодонд” орж байгаа ч өнөөг хүртэл эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогогүй явж ирсэн. Уг нь, өмнөх Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ийм бодлоготой болохоор ажлын хэсэг гаргасан ч удалгүй замхарсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 7-ны захирамжаар “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсгийг Уул уурхайн сайдаар ахлуулан байгуулжээ. Мөн дээрх ажлын хэсгийг мэдээллээр хангах, судалгаа хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулсан аж. Бид эрдэс баялгийн бодлоготой болсноор манай улсын геологийн бүтэц, тогтоц, ашигт малтмалыг үе шаттайгаар шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, эрдэс баялгийн санг баяжуулан, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хөшүүрэг болох гэнэ. Мөн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан нэмүү өртэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм байна.
Ингэснээр эрдэс баялгийн нөөцийн өсөлтийг уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийн төвшингөөс 10-аас доошгүй жилээр түрүүлэн бэлтгэх, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлах ач холбогдолтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан