Шүүхээс гэм буруутай нь тогтоогдонгуутаа л монголд битгий хэл, дэлхийд байхгүй өвчин туссан хэмээн шалтаглаж хорих ангид бус хоёрдугаар эмнэлэгт “хоригдож” байсан ялтан Н.Энхбаяр өнгөрсөн шөнө хоёрдугаар эмнэлгээс оргожээ. Түүнийг хаана байгааг хууль хяналтынхан хайж байгаа ч одоо хэр нь ямар нэгэн сэжүүр аваагүй байгаа аж.
Түүнийг оргох үед харж байсан харуул нь унтаж байсан гэнэ.
Гэхдээ эх сурвалжуудын хэлж байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг гадны нөлөөтэйгээр оргуулсан аж. Шөнө дөлөөр хар өнгийн хувцастай хүмүүс гэнэт эмнэлэг рүү орж ирж, Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан камерыг нээж битүү хар уутанд хийж аваад явсан байна. МИАТ-ийн хэрэгтнүүд хорих ангид утас ашиглаж байсан шиг Н.Энхбаяр хоёрдугаар эмнэлгээс хамсаатануудтайгаа холбоотой байж, зохион байгуулалттайгаар үүнийг хийлгэсэн ч байж болзошгүй гэж хууль хяналтынхан үзэж байгаа юм байна.
Түүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж байсан болохоор гадаад руу зугтах гэж байж ч болзошгүй гэж хардаж байгаа гэнэ. Тиймээс хил гаалийн хяналтыг чангатгаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
Ямартай ч шүүхээс гэмт буруутай нь тогтоогдож, хорих ангид бус хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа Н.Энхбаяр манай сайтын 4 сарын 1-н булангийн гол дүр болж чадлаа. Дөрвөн сарын нэгээн гэж...