Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Биелэгдэшгүй даалгавар

МАН-ынхан өнгөрсөн долоо хоногоос эвлэлдэн нэгдэж, дахин хэзээ ч ам мурийхгүй гэдгээ амлалаа. Ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүд, элдэв жигүүр, хөдөлгөөнүүд нийлээд ийм тунхаг гаргаж, гарын үсгээрээ баталгаажуулж, тамгалж буйгаа зарлав. Мэдээж, эвтэй найртай байх тухай энэ “Эв санааны тунхаг бичиг” -т хангалттай дурдсан. Ардын намынхны бичигдээгүй хуулийн дагуу шинэчлэл, өөрчлөлт ярьсан жигүүрийнхэн нам дарагдаж, дарга нартайгаа хамт малийтал инээж байгаад эв санаа нэгтэй байя гэсэн нь тийм ч шинэ соргог зүйл бас байсангүй. Сонирхолтой зүйл ч харагдсангүй. Намын их хурал зарлахыг шаардаж байсан нөхөр найзан дундаа орчихсон гарын үсэг зурсан шигээ явах нь ч тэр цаанаа л сүргүй харагдах. Өнгөрсөн баасан гарагт болсон эл ёслолд нь генсек Г.Занданшатар оройлон оролцож, баахан гарын үсэг цуглуулав. Энэ өдрийн хамгийн сонирхолтой эшлэл “Намын дотоод зөрчил өнөөдрөөс эцэс болно” гэдэг л байлаа. “Эв санааны тунхаг” бичгээ орон даяар түгээж, гишүүдийнхээ дэмжлэгийг авч, гарын үсэг цуглуулах гэнэ.
Арван зүйлтэй эл тунхаг бичигт тэд тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлдээ үнэнч байж сэтгэлгээ, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа цаг үетэйгээ нийлүүлэн шинэчилнэ гэсэн байлаа. Ямар ч байсан шинэчилнэ гэдгээ цаасан дээр буулгаад орхилоо. Чухам ажил болох нь уу, үгүй юү гэдгийг МАН-ын удирдлагуудаас хүлээх л үлдэж байх шив. Үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуулиа дээдлэх ёс, хууль зөрчсөн бүхэнтэй тэмцэх, дундаж ангид зориулсан нийгэм байгуулна, монгол хүний төлөө тууштай тэмцэнэ, нэг намын дарангуйлал тогтоох санаархалтай этгээдүүдийг илчлэн зарлана гэх мэтчлэн маш олон сайн сайхан санаачилга гаргаж, хатуу тэмцэхээ мэдэгджээ. Энэ дундаа Засгийн газрын эсрэг тууштай тэмцэж, эсэргүүцэхээ мартсангүй. МАН-ыг доромжилж, бүтээснийг нь үгүйсгэх, устган намнахыг санаархсан хэнийг ч өршөөхгүй хатуу тэмцэнэ ч гэж. Ерөнхийдөө МАН-ынхан эх орон, хүн ардын төлөө их нэр хүндтэй даалгавар авч буйгаа уг тунхаг бичгийг гаргахдаа ухаарч гишүүдээ эв нэгдэлтэй байж хүчээ нэгтгэх нь зөв гэж дуу нэгтэй байхаа тунхаглалаа.
2010 оны наймдугаар сард хэсэг бүлгээрээ “Тэрэлж” зочид буудалд цуглаж, тунхаг гаргаснаар МАХН-аас МАН болох замаа дардан болгож зассан. Сү.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнүүд намынхаа нэрийг МАН болгохоор ийм тунхаг гаргаснаас сар хүрэхгүй хугацааны дараа Бага хурлаа хийж, арваннэгдүгээр сард нь алдарт XXVI их хурлаа хийж билээ. Үүнээс хойш төд удалгүй Н.Энхбаяр МАХН нэрээ авч, туурга тусгаарлахаар болсноор “Тэрэлжийн тунхаг” үр дүнгээ өгсөн. “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” гэх тунхаг боловч “Тэрэлжийн” гэдгээрээ илүүтэй нэр нь түгсэн. Үүний араас олон ч гишүүн шүүмжлэл хэлж, эсэргүүцэж, нэрээ солихын эсрэг байсан ч дарга нар хүслээ гүйцэлдүүлснээр МАХН-ын /одоогийн МАН/ задралын эхлэл тавьсан гэцгээдэг.
Харин Ө.Энхтүвшингийн үед МАН зүгээр л чимээгүй суухыг хүссэнгүй юу эсвэл бэлгэ тэмдгийн чанартайгаар “Эв санааны тунхаг бичиг” гэж гаргав уу. Тэмцье, эсэргүүцье, дотроо эвлэлдэн нэгдье гэсэн санаатай тунхаг бичгээ нэг л сүр муутайхан зарлах нь тэр. Намын дарга байтугай олигтойхон лидерүүд тунхагаа зарлахад үзэгдсэнгүй. Генсек Г.Занданшатар “Монгол Улсын өнгөрсөн 90 гаруй жилийн түүх МАН-тай салшгүй холбоотой. Ажил хийж байгаа хэн ч гэсэн алддаг. Энэ хугацаанд бид алдаа гаргасан бол МАН-ын нэрийн өмнөөс ард түмнээс уучлал гуйя” гэж телевизийн баахан камерын өмнө хэлэв. “Тэмцье” гэсэн мөртлөө генсекийн амнаас нэг л итгэлгүйгээр уучлал гуйсан үг гарах нь улам хүчгүй харагдуулна. Хэдийгээр гурван жилийн өмнөх тунхагаас ялгаатай нь тэд өдгөө эрх баригч бус сонгуульд ялагдсан, түүнээсээ болж эвдрэлцсэн, сөрөг хүчний байр сууринд очсон байгаад гол учир утга оршино. МАН-ын ээлжит тунхаг хэтэрхий олон зүйл нуршсан, нэг л хүчгүй чол гээд явчих нь тэр. МАН-ын дарга болсон бүхэн заавал ч үгүй нэг тунхаг гаргах ёстой байдаг юм бол Ө.Энхтүвшингийнх жинхэнэ утгаараа бэлгэ тэмдгийн чанартай болж магадгүй нь. Дотоод зөрчлөө одооноос цэглэе гэдэг хэзээ ч биелэгдэшгүй даалгавар авснаар Ө.Энхтүвшингийн өмнө томоос том асуултын тэмдэг үлдээлээ.

0 Сэтгэгдэл