Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ургуулан бодоод байвал МАН чинь эх оронч биш болж таарч байна

МАН өөр зуураа хэзээ ч эв эвдрэхгүй гэж “Эв санааны тунхаг бичиг”-т гарын үсэг зурлаа. МАН-ын хамаг л эрхтэн дархтан, энэ намын дарга нарыг дагаж гүйлдэн мөнгө луйвардах арга мэхэнд суралцсан НАМЗХ, НАЭХ зэрэг төрийн бус байгууллагуудын нь дарга нар энд гарын үсэг зурцгаалаа.

Энд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд хандаж  тун чухал мэдэгдэл хийсэн нь “Монгол Улсын өнгөрсөн 90 гаруй  жилийн түүх бол МАН-тай салшгүй холбоотой. Харин энэ хугацаанд алдаж эндсэн зүйл гарсан бол МАН ард түмнээсээ уучлал гуйж байна” гэлээ.

Тэгэхээр МАН-ын хариуцлагатай албан тушаалтан, улстөрч хүн ингэж мэдэгдсэн болохоор энэ нам 1930-аад оны сүүлчээр лам, хар, улс төрийн зүтгэлтэн, цэрэг армийн удирдлагууд гээд 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлэн буудан алснаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Өмнө нь бол энэ намын удирдлагууд “Үгүй бид буудаагүй. Коминтерн л буудаад байсан. Манай нам харин өөрөө хэлмэгдсэн” гээд байдаг байснаа залруулж байна гэж ойлгож болох нь. Угтаа бол тэр үед коминтерн гэдэг олон улсын хүчирхийллийн хувьсгалт байгууллага хэдийнээ тарчихсан, зөвхөн МАН-ын хийрхүү гишүүн, коммунистууд буудаж, дараа нь өөрсдөө ч буудуулсан л даа.

Монголд улс төрийн нэг нам байгуулагдсан өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн өмчлөн, өргөмжлөөд байгаа энэ нам үе үеийн мянга мянган эх орончдыг хэлмэгдүүлэн 1930-аад онд буудан хороож, 1950-иад онд албан тушаалаас нь зайлуулан цөлж, 1964 онд хомроглон хэлмэгдүүлж ажил амьдралгүй болгож, 1970-аад онд сонины нэг нийтлэлийн төлөө хэдэн арван хүнийг ажлаас нь зайлуулан бичиж нийтлэх эрхийг нь хааж, Б.Ширэндэв, Жалан-Аажав нарын эрдэмтэн, улс төрийн зүтгэлтнүүдийн номыг худалдаанаас хураан шатааж байснаа хүлээн зөвшөөрч буруугаа хүлээж байгаа юм байна.

Ер аливаа зүйл хоёр талтай. Нэг нь үнэн бол нөгөө нь худал, нэг нь зөв бол нөгөө нь буруу.  Өнөөдөр хэлмэгдсэн тэр олон хүнийг Монголын төр буруугүй хэмээн цагаатгаад байгаа болохоор хэлмэгдүүлсэн МАН буруутай болж таарч байна. Хэлмэгдсэн хүмүүс эх орончид байсан болохоор, ургуулан бодоод байвал МАН гэдэг энэ улстөрийн хүчин эх оронч биш болж таарч байна. Тэр цагт тэр хэлмэгдсэн хүмүүс бүгд л эх орноо хөгжүүлье, сайхан болгоё гээд байхад аваачиж буудаад, ажлаас нь халаад байсан энэ МАН улс орноо хөгжүүлэх хэрэггүй гэж үзээд байж.

1960-70-аад онд бичиж туурвисан ном бүтээл, хэлсэн үгийнхээ төлөө буруутаж хэлмэгдэж байсан хүмүүс өнөөдөр зөвтөж байгаа болохоор тэднийг хэлмэгдүүлэн шоронд хорьж, харь хол цөлж, гэр бүлээр нь хавчин гадуурхаж, мөрдөн мөшгөж байсан МАН бас л буруутан болж байна.
Үүнийгээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Эв санааны тунхаг бичигт” гарын үсэг зурах үеэр онцлон тэмдэглэж баталлаа, хүлээн зөвшөөрлөө. 

Өнөөдөр ч гэсэн ажил хийе, алдаа завхралыг засъя, эх орноо хөгжүүлье гээд байгаа Ерөнхий сайдыг огцруулах ёстой энэ тэр гэж яриад байгаа МАН-ын эрх баригчид Монгол Улсыг хөгжүүлэхгүй байя, авлигыг хэвээр нь байлгая гээд байгаа болж таарч байна.
Ургуулан бодоод байвал энэ МАН чинь эх оронч биш болж таарч байна, та минь ээ.
0 Сэтгэгдэл
zuv shuu, unen baina
Өнөөгийн МАН ч эх оронч биш, хэдхэн дарга нь зөвхөн өөрсдийнхөө л төлөө шуналтаад гүйдэг луйврын байгууллага болчихоод хөөрхий хэдэн гишүүнээ мэхлээд явж байгаа
man tarbal taarna ichij amidraasai
иймэрхүү сүржин хийрхэг хүмүүсл алдаа завхралд хүргэдгийг анхаарцгаая.Алтанхуяг ч дээ. өр тавьчираад сууж чадахаа байсан хүн.ирээдүй маань өрөнд бүү дарагдаасай. Харин ч МАН монголыг хөгжлийн замд гаргаж ардчлалыг өлгийдөн аваагүй гэж үү
үнэн үнэн бас дахин үнэн кккккккккккккк
estoi unen yum bichijee yaj bodson tiim l bgaa bzdee uls oroniihoo tuluu unen ug helsen temtssen bolgoniig helmegduulj bsan ene nam unuudriin mng ulsiig iim baidaltai bailgaj bna tegeegui bol manai uls udiid shsl uur bh bla.
estoi unen yum bichijee yaj bodson tiim l bgaa bzdee uls oroniihoo tuluu unen ug helsen temtssen bolgoniig helmegduulj bsan ene nam unuudriin mng ulsiig iim baidaltai bailgaj bna tegeegui bol manai uls udiid shsl uur bh bla.
Neeree tiim shuu, edend mongol ulsiin tulee gesen setgel alga.
Neeree tiim shuu, edend mongol ulsiin tulee gesen setgel alga.
xarin unen yum bichijee...
Хамгийн их уншсан