Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Риотинтог Гаагын шүүхэд өглөө
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийг Олон улсын Гаагын шүүхэд өгч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр, “УИХ-ын гишүүний хувьд ард иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг хараад зүгээр сууж чадахгүй. Оюутолгойн гэрээ шударга бус байгааг хэлж найман жил тэмцлээ. Тэмцлийн үр дүнд улстөрчид, Засгийн газар, намууд нь нэг талдаа гарч Оюутолгойн гэрээг ашиггүй гэдэгт санал нэгдэж өөрчлөхөөр ажиллаж байна. Цаашид миний хийх тэмцэл бол Монголын эрх ашгийг хамгаална. Тэмцэл маань 1803 гэдэг олон улсын конвенцийг Оюутолгойн гэрээ зөрчсөн байна гэж үзэж байгаагаас үүдэлтэй. 1803 гэдэг конвенц нь бага буурай, хөгжиж байгаа орнуудын уул уурхайн баялаг нь тусгаар тогтнолыг баталгаажуулсан байх ёстой, энэ нь хүний эрх юм гэж заасан байдаг. Үүнийг зөрчсөн тохиолдолд хэрэгжилтийг хангуулахын тулд ОУ-ын Гаагын шүүхэд өгнө гэж заасны дагуу би Гаагын шүүхэд хандаж байна. Гаагын шүүхэд хандах гурван том үндэслэл байна. Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ нь эрх тэгш бус байна. Өөрөөр хэлбэл, Риотинто, Айвэнхоу майнз компани хоёр хоорондоо гэрээ байгуулсан. Компани болон Риотинто хоёр нь хамтдаа шударга ижил тэгшийн зарчмаар ажиллана гэж гэрээнд заасан. Үүний төлөө 3-4 тэрбум ам.долларыг санхүүжүүлнэ гэж байгаа. Үүнийг нь бид төлөх болчихоод байна.
Дээрээс нь бид эдийн засгийн хараат байдалд орчихсон. Энэ байдлыг 1803 гэдэг олон улсын зөвлөмжийг зөрчсөн байна гэж үзсэн.
Говийн ус бол 40 мянган жил болж байж бүрдсэн. Гэтэл энэ усыг гурван жилийн дотор л ашиглана. Монголын Засгийн газраас 27 сая шоо.метр улсыг жилд ашиглана гэж заасан бол тэд өдөртөө 100-100 сая тонн хүдэр боловсруулна гэж байгаа. Нэг тонн хүдрийг 1.5 шоо.метр усаар угаана. Тэгэхээр зөвшөөрөгдөсөн хэмжээнээс дариу хоёр дахин өсгөсөн байна. Энэ бол монголын говийг цөл болгоно, дэлхийн байгаль орчинд нөлөөлнө гэсэн үг.
Гуравдахь шалтгаа нь, Риотинто компанийг Лондонгийн дүүргийн шүүхэд өгч байна. Женевийн уулзалтад би илтгэл тавьж, олон улсын ажилчдын дэмжлэгийг авч тэмцэнэ” гэсэн юм.
Түүнээс уул уурхайтай холбоотой асуудлыг Гаагын шүүх хэлэлцэх эсэхийг тодруулахад, “Гаагын шүүхэд өгөх нь миний үүрэг. Тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй бол ялагддаг шүү дээ. Бид Оюутолгойн талаар найман жил тэмцээгүй байсан бол улстөрчид өнөөдөр ингэж нэгдэхгүй шүү дээ. Тиймээс би олон улсын хэмжээнд тэмцэнэ. Гаагын шүүх цэрэг дайны асуудлыг сүр дуулиантайгаар хэлэлцэн, шийдвэрлэдэг нь үнэн. Гэхдээ Мозонбекийн жирийн нэг эмэгтэй эх орныхоо төлөө тэмцэж нуур, усаа аварсан байна. Яагаад бид үүнийг хийж чадахгүй гэж. Би үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ ямар бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй” гэсэн юм. С.Ганбаатар гишүүний хувьд сэтгүүлчдэд мэдээлэл өгснийхөө дараа Гаагын шүүхэд өргөдлөө англиар бичиж хүргүүлжээ. Мөн энэ өргөдлөө НҮБ-ын бүх удирдлагуудад хүргүүлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
hairt MGL orniihoo toloo negdezgee
bid bygd demjij b na . mongol orni baigaliin bayalagiig zalidaj ashiglasanaa RIO tinto bolon busad luivarchid hyleeh estoi.
ganbaatar gishuunii ug bol mongolin ard tumnii ug gej bodoj bn. demjij bn
bayarlaj b.naa.Bid taniig demjij b.na. MAN icheesei bilee.udii boltol iim notstoi umiig darj suudag. Ganbaatariig demjij b.naa. Ardchilal mandtugai
Ene hunbol manai uyiin baatar yuma. Baharhaj bn. Demjij bn. Medeeniihe garchgiig aldaatai bichtsn ni gutamshigtai..
Сайн байна таныг дэмжиж байгаа шүү
Унэхээр сэтгэл ходолж байна. Ганбаатар ахаа Танд Амжилт хусье. Их Монгол улсын толоо бид болон хойч уеийнхээ толоо тэмцэлд тань Амжилт хусье. Бид тантай цуг шуу.
Эх орон гэх зүрхтэй хүү чамд баярлалаа. Хөх тэнгэр, өвөг дээдсийн минь сүнс чамайг эвээж хамгаалж байг даа Амжилт хүсье.
ДУТУУ ТӨРСӨН ЛУЙВАРЧИН ААЛЗНУУДЫН ХАЖУУД ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ ДАА??? АМЖИЛТ?? ЛУЙВАРЧДЫН ӨМНӨ БҮҮ СӨГДӨӨРЭЙ???
ДУТУУ ТӨРСӨН ЛУЙВАРЧИН ААЛЗНУУДЫН БУЛХАЙГ ДЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ??? АМЖИЛТ?? ЛУЙВАРЧДЫН ӨМНӨ БҮҮ СӨГДӨӨРЭЙ???
Баярлалаа. Би С. Ганбаатар гишүүнээр бахархаж байна.
Сайн зүйл хийжээ
Хамгийн их уншсан