Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран ажиллана
Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хооронд харилцан ойлгоцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба нар гарын үсэг зурсан юм. Ийнхүү хоёр тал санамж бичигт гарын үсэг зурснаар компанийн нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг таниулах, тайлагнах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр аль нэг талынхаа санаачилсан ажлыг бүхий л талаар дэмжих, Уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбогдол бүхий хууль, эрх зүйн актад судалгаа мониторинг хийж, саналаа харилцан солилцож дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагад уламжлах, шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт хийсэн аливаа хууль, эрх зүйн акт, дүрэм, санамж бичгийг тус салбарт бизнес эрхлэгчдэд шуурхай мэдээлэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан