Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
АН үндсэн дүрмээ, үүргийн дарга, гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүллээ
УИХ-ын сонгуулийн хуультай холбогдуулан улс төрийн намууд дүрэмдээ өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюундарь мэдэгдэж намынхаа дүрмийг боловсруулаад байгаагаа хэлж байсан. Тэгвэл намынхаа Үндсэн зарчмыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд дэмжигч, намын үүрийн дарга нараар хэлэлцүүлж эхэллээ. Ийн намын үүрийн дарга, гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх нь амьдралд нийцэх дүрэм гарна гэж үзэж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг учир хэлэлцүүлэг гурав хоног үргэлжилнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 12 хорооны үүрийн дарга гишүүд нийлсэн 200 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар, дэд дарга М.Зундуйдаваа, ХЭГ-ын дарга Ч.Төмөр нар оролцлоо.
Анх 2000 онд батлагдаж, 2005 онд нэмэлт өөрчлөлт орж байсан тус намын Үндсэн дүрэм ийнхүү хоёр дахь удаагаа шинэчлэгдэж байна. Ингэхдээ намын шат шатны байгууллага, үүрийн дарга, гишүүдийн дунд хэлэлцүүлж байгаа нь амьдралд ойр биелэлээ олох чухал ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэлж байв.
Тус нам нь Үндсэн дүрэмдээ ҮЗХ, Нийслэлийн зөвлөлдөх хороо, аймаг дүүргийн намын хорооны чөлөөт суудал болон УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн эзлэх хувь 25-аас багагүй байх, УИХ болон Орон нутгийн сонгуульд нам ялагдаж албан ёсны дүн гармагц шат шатны намын удирдлага болон АЭХ, АЗХ, ААХ-ны удирдлагууд шинэ удирдлага сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах, харин дээрх үйл явц эсэргээрээ буюу шат шатны сонгуульд гаргасан амжилт өмнөх сонгуулийн дүнгээс дээшилсэн тохиолдолд дээрх албан тушаалтнууд тухайн албан тушаалд дахин нэр дэвших эрх нь нээгдэх зэрэг өөрчлөлт оруулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр үүрийн дарга гишүүдээс намын анхан шатны байгууллага болох үүрүүдийн эрх үүргийг тодорхой болгох, ажиллах нөхцөл бололцоог дүрмийн хэмжээнд зохиуцуулах зэргээр өөрчлөлт оруулах шаардлагтай гэдгийг хэлж байлаа. Мөн намын дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулах, хууль бус үйлдэл гаргасан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг тодотгож оруулах нь зүйтэй гэж байв. Харин дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн болон намын албан тушаалд дөрвөөс дээш жил нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулжээ.
УИХ-ын сонгуулийн хуультай холбогдуулан улс төрийн намууд дүрэмдээ өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюундарь мэдэгдэж намынхаа дүрмийг боловсруулаад байгаагаа хэлж байсан. Тэгвэл намынхаа Үндсэн зарчмыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд дэмжигч, намын үүрийн дарга нараар хэлэлцүүлж эхэллээ. Ийн намын үүрийн дарга, гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх нь амьдралд нийцэх дүрэм гарна гэж үзэж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг учир хэлэлцүүлэг гурав хоног үргэлжилнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 12 хорооны үүрийн дарга гишүүд нийлсэн 200 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар, дэд дарга М.Зундуйдаваа, ХЭГ-ын дарга Ч.Төмөр нар оролцлоо.Анх 2000 онд батлагдаж, 2005 онд нэмэлт өөрчлөлт орж байсан тус намын Үндсэн дүрэм ийнхүү хоёр дахь удаагаа шинэчлэгдэж байна. Ингэхдээ намын шат шатны байгууллага, үүрийн дарга, гишүүдийн дунд хэлэлцүүлж байгаа нь амьдралд ойр биелэлээ олох чухал ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэлж байв.

0 Сэтгэгдэл