Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Засаг ноёдыг хуулиас гадуур зүйл хийхгүй байхыг анхааруулав
2008-2012 онд аймгийн Засаг дарга байсан хүмүүсээс цөөнгүй нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, завшсан хэрэгт холбогдож, “Бүгд найрамдах” уншуулсан.
Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Батмөнх нарыг дурдаж болно. Тэд шүүхээс 3-5 жил хорих ял сонсч, өдгөө “нарсанд” амьдарч байгаа. Мөн аймгийн Засаг дарга байсан хүмүүсээс одоо ч хэргийг нь шийдвэрлээгүй, хууль хяналтын байгууллагын үүд сахиж яваа нь бий. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга асан Г.Нямдавааг нэрлэж болно.
Энэ мэтээр өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан зарим аймгийн Засаг дарга буруу зөрүү зүйл хийлээ гэхэд үүнийг нь хэлж, засч залруулдаггүй байсан учир шоронгийн хаалга татахад хүрсэн гэж үзэх хүн олон.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа Засаг дарга нарыг төсвийн мөнгийг дур мэдэж, зүй бусаар зарцуулахгүй байхыг анхааруулсан юм.
Бүр тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвийн мөнгөөр ажилчдаа гадаад руу аялуулж, амраахгүй байхыг онцгойлон анхааруулж байлаа. Гэтэл үүнийг нь хэрэгжүүлээгүй том толгойлсон Засаг дарга ч байна.
Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан Хөвсгөл, Булган аймагт ажиллаад иржээ. Тэд эдгээр аймагт ажиллаж, хуульд нийцэхгүй байгаа цөөнгүй үйлдлийг илрүүлж Ерөнхий сайдын чихэнд хүргэсэн гэнэ. Эдгээрээс заримыг нь өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын удирдлагатай цахим хурал хийх үеэр хөндлөө. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав 2012 оны арваннэгдүгээр сарын 23-нд захирамж гаргаж, ЗДТГ-т ажилладаг байсан таван хүнийг туршлага судлах нэрээр Франц руу явуулсан байна. Үүнд аймгийн төсвөөс 37,6 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн тус аймгийн ЗДТГ-т таван айл гэр бүлээрээ ажиллаж байгаа аж. Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавын гаргасан өөр нэг захирамж анхаарал татаж байна. Тэр нь 2011 оны есдүгээр сарын 26-нд “Н.Номун-Эрдэнийг Шведийн вант улсад суух Хөвсгөл аймгийн албан ёсны төлөөлөгчөөр томилсугай” гэсэн захирамж. Дараа нь, “Ш.Мөнхжаргалыг Тува улсын Кызыл хотод суух Хөвсгөл аймгийн албан ёсны төлөөлөгчөөр томилсугай” гэсэн захирамж гаргасан байх юм. Засаг дарга Л.Цэрэнжаваас гадна Булган аймгийн Засаг дарга асан М.Оюунбат 2009 онд Японы нийслэл Токио хот дахь Булган аймгийн төлөөлөгчөөр н.Отгончимэдийг томилсон захирамж гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн адил гадаадын улс оронд өөрийн аймгаа төлөөлөх төлөөлөгчөө илгээдэг байх нь. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадын улсад эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарыг УИХ-аар хэлэлцүүлж, томилдог.
Мэдээж, аймаг бол улс биш. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг дарга нарыг дээрх шиг захирамж гаргахгүй байхыг анхааруулж байна билээ. Түүнчлэн дээрх хоёр аймгийн төвд газар олгож байгаатай холбоотой олон маргаан гарсан гэнэ. Энэ болгонд Засаг дарга, төрийн албан хаагчид холбоотой. Булганы өмнөх Засаг дарга нэг захирамжаар аймгийнхаа 20 агентлагийн даргад газар олгосон аж. Үүнийг ч Ерөнхий сайд буруушаасан юм. Мөн тус аймагт өнгөрсөн жилүүдэд махны үнийг тогтворжуулах нэрээр төсвөөс 800 сая төгрөг авч салхинд хийсгэжээ. Тендер зарлахаас эхлээд бүх зүйлээ ном журмын дагуу хийгээгүй гэнэ.
Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын удирдлагад хандаж, “ЗГХЭГ-аас хоёрхон аймагт хийсэн шалгалтын дүнгээс товчхон танилцуулахад ийм байна. Цаашид ч хяналт шалгалтаа бусад аймагт очиж хийнэ. Ингэж хэн нэгнийг айлгах гээгүй. Болж, бүтэхгүй байгаа зүйлтэй газар дээр нь танилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгч, засч залруулах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нарыг хууль бус, буруу зүйл хийхээс нь урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Та нар өмнө нь алдаатай, буруу зөрүү зүйл хийсэн бол засч залруул” хэмээлээ.

0 Сэтгэгдэл