Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Н.БАТЦЭРЭГ: Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтарч оролцохыг эрмэлзэнэ
УИХ-дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа.

-Намрын чуулган завсарласан хугацаанд та ямар ажил хийж амжуулав?
-Чуулган завсарласан хугацаанд гишүүд олон ажил амжуулсан байх. Миний хувьд Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн хуулин төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод биш, намуудын удирдах бүрэлдэхүүн олигархижсан тал руу явж буй гэсэн шүүмжлэл их байдаг. Нам олон түмэнд нээлттэй байж, төр засгийг бүрдүүлэх үүргээ сайн гүйцэтгээгүй нөхцөлд төр, засгийн байгууллагууд өөрөө сонгогчдын итгэл үнэмшлийн илэрхийлэл байж чадахгүй. Мөн нийгэм эдийн засгийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ. Улс төрийн намууд санхүүжилт өгдөг цөөхөн хэдэн компаниас хамааралтай болсон байгааг бүгд хэлдэг. Тиймээс бид энэ хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх ёстой. Мөн Сонгуулийн ерөнхий хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа. Манайд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, Орон нутгийн сонгуулийн тухай хууль бий. Сонгууль явуулж буй процесыг нэг хуулиар зохицуулах учиртай. Саналаа өгсөн сонгогчийн санал бодитойгоор тусдаг, янз бүрийн булхай луйвар байдаггүй. Сонгуулийн үр дүнд ард түмэн нь сэтгэл хангалуун байх ёстой.
-Парламентад суудалтай намуудыг ангилах ёстой гэж байсан. Тухайлбал, ямар зохицуулалт хийнэ гэсэн үг вэ?
-Улс төрийн намуудын санхүүжилтээс үүдэлтэй ийм санаа гарсан юм. Намын санхүүжилтийг төсвөөс өгдөг хэлбэрт шилжих ёстой. Өөрөөр хэлбэл, бүх намд хавтгай өгдөг биш , парламентад авсан суудлынх нь тоогоор санхүүжилтийг нь хуваарилдаг болвол зүгээр. Тухайлбал, олонхийг бүрдүүлж буй нам, парламентад бүлэгтэй, суудалтай нам эвсэл гэх мэтчилэн эрэмбэлж санхүүжилт олгож, түүнийгээ ямар зүйлд зарцуулахыг нь оноож өгөх хэрэгтэй. Ер нь, улс төрийн намуудын зорилго нь нийгэм эдийн засгийн хөгжлийн хувилбар гаргах, нийгмийг үзэл санаагаар цэнэглэх “изм” бий болгох ёстой. “Изм” гэдэг нь улс орноо авч явах онол юм. Манайхан чөлөөт зах зээл бүгдийг нь зохицуулна, ардчилсан сонгууль хийчихэд болно гэдэг гэнэн, өрөөсгөл ойлголтоосоо салмаар байна. Дэлхий нийт эдийн засгаа төлөвлөгөөтэй хөгжүүлж байна. Эдийн засаг дахь Засгийн газрын зохистой оролцоо хаана байна тэнд ажлын байр хамгийн олноор бий болж байх жишээтэй. Улс төрийн нам үзэл, онолоор нийгмийг зэвсэглэх үүрэгтэй. Үүнийх нь төлөө санхүүжилт өгч буй юм. Энэ мөнгөөр ард түмэнд улс төрийн боловсрол олгох ёстой. Түүнээс биш албан тушаалын бялуу хувааж, танайх, манайх гэж намчирхдаг байж болохгүй. Төсвөөс намуудыг санхүүжүүлдэг болвол үзэл санааны лидерүүд төлөвшинө. Улс төрийн намын дарга нар намаа сонгуульд ялуулахын тулд томоохон аж ахуйн нэгж, компаниудаас санхүүжилт авдаг. Сонгуулийн дараа ялалт байгуулбал хандивлагчдадаа албан тушаал, тендер өгдөг. Тэд шинэ үзэл санаагаар нийгмээ дагуулах үүргээ умартаад байна. Үүнийгээ биелүүлэхгүй байгаа учраас нам институцийнхээ хувьд хямарчихаж. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах нь улс төрөө цэгцэлж авах хөшүүрэг болох юм. Улс төрийн намуудыг даруйхан цэгцлэх цаг нь болсон. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн үгээр халхавч хийж 20 гаруй жил явлаа. Монгол ардчилсан орон болсон ч хүн амынх нь гуравны нэг нь ядуу, цөөхөн хэсэг нь уул уурхайн орд газрын лицензийн наймаа гэх мэт аргаар хөлжиж, үүнээс улбаалан улс төрийг хяналтандаа байлгах оролдлого хийсээр байгаа нь Монголын ардчиллыг дэндүү хэврэг, хэлбэр төдий болгож байна. Тиймээс өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа.
-Үүнтэй уялдуулан Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна уу?
-Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой. Бидний хэсэг хүн бүр тавдугаар Үндсэн хуулийн төсөл ч хийж байсан. Чухамдаа Үндсэн хууль өнгөрсөн 21 жилийн хугацаанд гавьяагаа байгуулсан. Энэ хууль хуучнаар ЗХУ-аас хараат байсан улсыг бие дааж шийдвэр гаргадаг, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа жинхнээр нь мэдрэх бололцоог олгосон. Нөгөөтэйгүүр монгол хүн дэлхий ертөнцийг өөртөө нээж, дэлхий нийт Монголыг ардчилсан улс гэж хүлээж авах болсон нь энэ хуулийн ач гавьяа юм. Дэлхий ертөнц улам даяаршиж маш хурдацтай өөрчлөгдөж байна. Үндэстэн дамнасан корпорациудын байгалийн нөөцийн төлөөх далд дайн цөөн тоотой хүн амтай, хөгжил буурай орнуудыг бие даан орших эс оршихын эрсдэлд оруулах хэмжээнд очиж байна. Тиймээс түүх, уламжлал, бичиг соёлоо авч үлдсэн, газар нутаг эд баялагтаа эзэн суусан монголчуудын чинхүү хүслийг шингээсэн, үндэстнээрээ даяарчлагдсан өрсөлдөөнд тэсч үлдэх бололцоог хангасан арга замыг бид эрэлхийлэх ёстой. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа гэж ойлгож байна. Уг өөрчлөлтийн үзэл санааны цөм нь иргэний эрх, үүрэг, иргэдийн эрх чөлөө, хариуцлагын тэнцвэрийг хангасан байх юм. Ямар ч байсан энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.
-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа. Таныг Латин Америкийн орнуудаар явж бичил уурхай хэрхэн зохион байгуулалтад орсон эсэхийг судлаад ирсэн гэж сонслоо.
-Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Уул уурхайн дэд сайд Эрдэнэбулган, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй Латин Америкийн Колумба, Перу улсад очиж бичил уурхайн зохион байгуулалттай танилцаад ирлээ. Өөрөөр хэлбэл, гар аргаар ашигт малтмал олборлогчдыг хууль эрх зүйн ямар зохицуулалтад оруулж өгөх талаар судалсан юм. Тэндхийн бичил уурхайд манайхтай адил төстэй зүйлүүд байгаа ч түүх, ёс заншил, бичил уурхай үүссэн цаг хугацаа, зөрүүтэй учраас шууд үлгэрлэх боломжгүй байх. Колумба бол бичил уурхайн нэлээд хувиа зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад алдсан орон. Сүүлийн жилүүдэд байдал дээрдэж байгаа гэж ярьж байна билээ. Харин Перу улс бичил уурхайчдаа зохион байгуулалтад оруулж албажуулж эхэлсэн байна лээ. Энэ хоёр улсаас манай нөхцөл байдал маш өөр. 1990-ээд оны зах зээлд шилжсэн шилжилтийн үед төсөв эдийн засгийн байдал тааруу ажлын байргүй байх үед иргэд орон нутагт улирлын чанартай алтны уурхайнуудад бичил уурхай эрхэлж эхэлсэн. Тиймээс бид өөрсдийнхөө нөхцөл байдалд тохируулан асуудлыг шийдэх ёстой. Ямартай ч Перу, Колумбад ажилласан багийнхан бүрэлдэхүүнээрээ цуглаж, чиглэл бүрээр тайлан гаргаснаа нэгтгээд холбогдох Байнгын хороо руу хүргүүлнэ. Үүний дараа уул уурхайн нэгдсэн бодлого гаргах талаар үндэсний концепцээ гаргаж тавина. Манай улс уул уурхайн нэгдсэн бодлоготой болох ёстой. Би Латин Америкийн орноор явсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тиймээс бичил уурхайчдын талаархи асуудлаа холбогдох газруудад тавина.
Мөн энэ үеэр Перугийн конгресын гишүүдтэй уулзаж хоёр орны парламентын бүлэг байгуулахаар болсон.
-Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр танай эвслийн бүлгээс ямар хуулийн төслүүд өргөн барихаар бэлтгэж байна вэ?
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын захирамжаар баталсан байна лээ. Эхний ээлжинд үүнд анхаарлаа хандуулна. Нэгдүгээрт 2014-2016 оны улсын төсвийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жагсаалтыг нэлээд нягталж батлах ёстой. Хоёрдугаарт 2014 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг батална. Энэ маш чухал баримт бичиг. Үүн дээр бид нэлээд анхаарч ажиллах ёстой. Газрын харилцааны тухай багц хууль дээр ажиллахаар бэлтгэж байна. Газрын тухай хууль, төлбөр, кадастр, геодиз, зурагзүйн тухай хуульд нухацтай хандах шаардлагатай. Тиймээс Ц.Цолмон гишүүнээр ахлуулан ажлын хэсэг гаргасан. УИХ дээр гарч буй шийдвэр бүхэн чухал. Хууль тогтоох байгууллагын гарч буй шийдвэр нийгмийн олон асуудлын ашиг сонирхлыг хөндсөн, эрхзүйн акт гардаг учраас бусад хуулийн төсөл дээр тухайн үед нь ажлын хэсэг гарган ажиллуулна. Мөн сайд нарын хариуцсан салбар бүрт гарч буй алдаа дутагдал болон ололттой талыг хаврын чуулганы хугацаанд бүлэг, Байнгын хорооны хурал дээр ярьж байх нь зүйтэй гэх саналыг гишүүд хэлж байгаа. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд Засгийн газрын гишүүд ажилдаа жигдрэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байсан зэргийг нь харгалзан үзээд аль болохоор ажиллах нөхцөлөөр хангахыг зорилго болгосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас оруулж ирж буй хуулийг аль болохоор хурдан баталж өгье гэсэн байр сууринаас хандсан. Одоо бол батлан гаргасан хуулийнхаа хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байна, үр дүн ямар байгаа талаар ярьж эхлэх цаг болсон. Мөн “Чингис” бондын зарцуулалтад бид хяналт тавина. ТЭЗҮ бүхий ямар төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хэрхэн хийгдэж буй нь анхаарал татаж байгаа. Энэ мэт анхаарал хандуулах олон ажил бий.
-Танай намын Бүгд хурал энэ сард болно. Ямар асуудал хэлэлцэх вэ?
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас энэ чиглэл рүү нэлээд хандаж байр сууриа илэрхийлэх байх. Манай нам энэ сонгуульд ач холбогдол өгч оролцоно. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлээгүй байгаа учраас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр ямар байх талаар ярилцаж байна. Өмнө нь манайхан төсвийн цоорхойгоо яаж нөхөх вэ, гадаадаас хэрхэн хөрөнгө оруулалт татах талаар боддог байсан бол одоо хэдэн тэрбумаар тоологдох том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ үед УИХ, Засгийн газраа “шахаж”, улс төрийн намуудын эв нэгдлийг бий болгож чаддаг хүнийг олон түмэн хайж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлэн олон түмэнд үнэлэгдсэн ажлууд ч байдаг бас анхаарлаа хандуулж чадаагүй дутуу дулимаг зүйлүүд ч нэлээд бий. Улс төрийн намуудын тандалтад манай нам идэвхтэй оролцож байгаа. Энэ сардаа багтааж хийх Бүгд хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар байр сууриа илэрхийлнэ. Мөн бусад асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөсөн.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтарч оролцох уу?
-МАХН-тай нээлттэй санал солилцож, хамтарсан зохион байгуулалтын дор сонгуульд оролцохыг эрмэлзэнэ.

0 Сэтгэгдэл