Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрын туслахууд дураараа мөнгө тараасан байх нь

УИХ-ын сонгуулийн талаарх маргаан мэтгэлцээн хараахан дуусаагүй л байна. МАН-аас Увс аймагт нэр дэвшин өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, гэрийг нь сурталчилгааны байр болгон ашиглах нэрээр сонгогчдод мөнгө төгрөг тараасан гээд өнөө хүртэл хэл ам таталсан. УИХ-ын энэ хоёр гишүүн төрийн их ажлынхаа хажуугаар сонгуулийн тойргийн хороо, СЕХ, гурван шатны шүүх гээд яваагүй газар бараг үгүй.
Ингэж ингэж хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хурал өмнө болсон өчнөөн хурал, зарга маргаан нэхэмжлэлийг өөрчлөхийг нь өөрчилж, хүчингүй болгохыг нь хүчингүй болгосноор Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар УИХ-ын гишүүн хэвээр үлдэх боллоо гэнэ.
Шүүх хурал өндөрлөж шүүгч шийдвэрээ уншсаны дараа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хоёул хоёулаа хэвлэл, телевизэд яриа өгч Монгол Улсад шударга шүүх байгаад баярлаж талархаж байгаагаа нулимс дуслуулан өгүүлж байна. Арга ч үгүй биз, Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр морь нохой мэт зүтгэе гээд нохой явган, гахай нүцгэн ганцаараа зүтгээд байхад нь хагас жил гаруй гүтгэж, элдэв янзаар хэлж байсныг цагаатгаад ялгаж салгаад өгч байхад чинь. Хөөрхий энэ хоёр хүнд юуны нь буруу байхав.
Буруутай улс тэгээд хаана байна аа. Одоо бий болоод байгаа нөхцөл байдлаас харахад буруутай хүмүүс нь энэ хоёр хүний туслахаар ажиллаж байсан хэдэн нөхөр юм байна.
Улсын дээд шүүх сонгуулийн үед энэ хоёр хүний туслахаар ажиллаж байсан, тэгэхдээ сонгогчдод мөнгө тараасан хэргээр шийтгэл хүлээгээд байсан хүмүүсийн хэргийг бас авч хэлэлцэж эцэслэн шийдвэрлэжээ.
Энэ хүмүүс бол сурталчилгаанд ажилласан оюутнуудад, мөн гэрийг нь түрээсэлнэ гэж 13 айлд тус бүр 100 мянган төгрөг тараасан гэгдээд байгаа хүмүүс л дээ. Гэтэл Дээд шүүх Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран, Ш.Чинбат, Я.Баттогтох нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ гэсэн байх юм.
Энэ бүхнийг юу гэж ойлгох вэ. За яахав Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ч тохитой томоотой, туршлагатай улстөрчид юм болохоор хууль ёсоо дээдэлдэг,сонгогчдод мөнгө төгрөг, эд зүйл тарааж болохгүй гэдгийг мэдэхийн цаагуур мэдээд энэ талаар ганц ч хазгай гишгээгүй юм байж.
Гэтэл нэр бүхий 13 иргэн тараасан мөнгийг нь бариад заргалдаад ирдэг, хууль хяналтын байгууллага “Үнэхээр айлуудад мөнгө тараасан нь үнэн байна” гээд тараасан нэр бүхий хүмүүсийг нь шийтгэчихэж. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр гэдэг. Тэгэхээр эгэл хүмүүс бол үүнд итгээд л нээрээ энэ хүмүүс мөнгө тарааж ээ гэж бодож байгаа.
Тэгэхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар болохоор мөнгө тараагаагүй, харин тэдний туслахууд нь мөнгө тараасан болж таарч байна.
Ургуулан бодвол гэгчээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар “Мөнгө тарааж хэрэггүй ээ. Хууль ёсоо дээдэл. Нэг дор тийм олон сурталчилгааны гэрээр яах юм. Гадаа хөдөө гүйж байсан ч бид хоёр ялна” гээд байхад нь өнөөх хэдэн туслах нь сайн дураараа гүйгээд л өөрсдөө мөнгө тараагаад байсан болж таарч байна.
Харин мөнгө хаанаас гарсан байж таарах вэ. Хэрэв мөнгийг эрхэм нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар гаргасан байх юм бол бас буруудна. Сонгуульд ялахын тулд мөнгө тараасан болдоггүй юм гэхэд хууль зөрчин мөнгө тараах гэсэн хүмүүст мөнгө өгч тусалсан, өөрөөр хэлбэл хам хэрэгтэн болно. Тэгэхээр хууль шүүхийнхэн энэ талаар УИХ-ын гишүүн эрхэм хоёрыг дурдахгүй байгааг бодоход тэр хэдэн нөхөр өөрсдөөсөө мөнгө гаргаад л тараагаад байсан болж таарч байна. Чухамдаа “Ингээд мөнгө өгөөд байна” гээд буцаагаад авчирсан нь л тэр 13 айл шүү дээ. Түүнээс биш “За яршиг, манай хаялгатай гишүүний өгч байгаа хишиг” гээд идчихсэн хэчнээн ч айл байгаа юм билээ.
Ингэхээр дээр нэр дурдсан Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран, Ш.Чинбат, Я.Баттогтох нарын хүмүүс бол хувь хүн талаасаа ёстой бахархууштай, нөхөрлөлдөө чин үнэнч хүмүүс болж таарч байна. Өөрөөр хэлбэл тэд эрхэм журмын нөхөр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыгаа төрдөө, УИХ-д дахин сонгох гэж чин сэтгэлээсээ бодож үүндээ бүр итгэл үнэмшил болоод тэднийхээ өмнөөс өөрийнхөө халааснаас, арслантай авдарнаасаа мөнгө гаргаж ирээд л айлуудад тараагаад явж байсан байх нь. Даанч Монгол Улсынхаа, өнөөх хайртай хоёр гишүүнийхээ баталсан хуулийг л зөрччихсөн болохоос биш. Хууль зөрчсөн бол зохих шийтгэлийг нь хүлээхээс биш яахав.
Шүүхийн шийдвэр ч яахав ойлгомжтой байна. Хуулиа дээдлээд чин шударгаар өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг төрийн түшээгийн сэнтийд нь үлдээж харин шар хүний өмнөөс хар хүн гэгчээр бусдын өмнөөс хүмүүст мөнгө төгрөг тарааж хууль ёсыг гажуудуулсан тэр туслахуудад нь зохих шийтгэлийг нь оногдуулж.
Хуулийн хүрээнд бол ийм л юм болж. Харин хүн ёсны хувьд одоо яах вэ. Нэр бүхий таван хүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр хүний л төлөө гүйж яваад ийм өр төлбөрт орлоо. Нэг хүн, нэг айлд 12,6 сая төгрөг гэдэг бас тийм ч бага мөнгө биш.
Тэгэхээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр яах бол. “Яадаг муусайн хүний үгэнд ордоггүй хүмүүс вэ. Мөнгө битгий тараа, тэртэй тэргүй бид ялна гээд байхад бидэнд мэдэгдэлгүй мөнгө тараасан юм чинь хохь нь. Хэн та нарыг хууль ёсоо зөрч гэсэн юм” гээд хаях болов уу. “Хөөрхий дөө. Манийгаа л гэж гүйж яваад ийм болж дээ, бүгдийг нь ч биш гэлээ хагасаар нь ч болов туслалгүй яахав. Уг нь ч бид өөрсдөө УИХ-ын гишүүний цалингаар л амьдардаг даржин улс даа, гэхдээ хүнээс мөнгө зээлээд ч болов, хөөрхий энэ хэдэд тусалъя” гэх болов уу.
Монгол төр, үнэн шударгын дэнс Монголын Шүүх бол өөрийнхөө шийдэх зүйлийг ямар ч байсан шийдчихэж. Дээд шүүхээс цааш, ямар явах газар гэж байх биш. Дээр нь тэнгэр л байгаа биз.
Харин хүн ёсны хувьд яах бол гэсэн асуулт үлдэж байна аа.
araich de...yadax da ene 2 uursduu ichdeg boloosoi!!!! TV-r ichixchgui ineeged yariad bga yum da...daanch ichix bulchirxaigui 2 doo...yana da ene xumuus...
Энэ хоёр шүүгчид хэдийг өгсөн бол оо???????????
Ээ шүүхийг чинь бүр ойлгохоо болилоо, Шинэчлэл хийгээд байсан биш бил үү.
NEEREE MUUHAI BGAAN SHUU BARIMT NI BHAD ULAAN TSAIN MUNGUTEI HUND UILCHILCHIHIIMAA ENE SHUUH. MUNGUU GEJ MUNGUTEI BHAD BUZRIIG ARUIN MET, HUDLIIG UNEN MET HARAGDUULJ BOLDGIIN BNA GEDGIIG ENE HOER GISHUUN BIEER UZUULLEE, UZLEE HARLAA BUUJ UGLUU UUNEES HOISH TA NARIIG DAGAJ YAVAYA, shutej yavaya
Мөнгө тараасан хүн УИХын гишүүн болж болно гээд Дээд шүүх баталгаажуулж өглөө.Тараагаад байхаас яахав.2016 оны сонгуулиас өмнө тараах мөнгөө олох гэж улс төрчид авилгадах ажилтай боллоо.Дээд шүүх мандтугай.
Хоёр дэвшигч нь та нар мөнгө тарааж болохгүй гээд бүр зодож нүдээд дийлээгүй юм гэнэлээ.
Дээд шүүх сонгуулиар мөнгө тараах нь зөв гэж үзэж байгаа юм байхдаа.

энхбаярыг шоронгоос гаргаад, татварын ерөнхий газар, миатынхы хэргийг хэрэгсэхгүй болгоод идэж уусан өчнөөн тэрбум дээр нь үлгэр жишээ идэж уусныг нь урамшуулаад дахиад төчнөөн тэрбумыг шагнал болгож өгье. ер нь ман-нхы гайхалтай сайхан цэцэглэн хөгжүүлсэн авилгын сүлжээг хөхүүлэн дэмжиж хэн их идсэн байна тэр хэмжээгээр нь нэмж хөхүүлэн шагнавал зохистой. харин авилгачдыг илрүүлж зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ гээд байгаа шинэчлэлийн засгийн газрыг огцруулж, бүх сайдуудыг нь шоронд хийх хэрэгтэй. ялангуяа элбэгдорж, тэмүүжин мэтийг бол бүүр буудаж алвал таарна. тийм үү ман-ын угшилтнуудаа.
Хөөрхий 2 гишүүн маань битгий мөнгө тараагаарай гээд байхад өөрсдийнхээ цалингийн мөнгөө эдний төлөө тарааж шударга гишүүдийг эвгүй байдалд оруулсан муусайн долигнуур юмнууд хохь нь.
AН-ынхан та сүрхий хууль гаргалаа гээд бсан яасан бэ Энэ жишгээр луйвар,мөнгө, хахуулиар УИХ-ын гишүүн яаж болдогийг яруу тодоор харууллаа...кх кх Энхболдоо юу бодож байна???
Mungu taraasan, taraalguulsan, avsan humuus ni yahav ee boldog yum boldogooroo l boloo biz. Hajuud ni shuuh ni teneguud gedgee haruulaad bgaa ni gaihmaar yumaa. Teneg durakuud ...
ene setgvvlchtei sanal 1 bna zakhialagch yal shiitgelgvi ongorood gvitsetgesen khvn ni khokhirdog boloods bna sht 2008 onii jagsaal tsuglaand bsan zaluus tsagdaagiin darga tsagdaa nar odoo uih-iin gishvvdiin tuslakhuud geed bnaa bna
Хүний төлөө өөрийн мөнгийг тараагаад явдаг хүн бдаг юм уу? Доромжлоно гэхэд хэтэрхий доромжилох юм аа. Дээд шүүх авилгад идэгджээ.
Bathuu duraaraa UIH gishuun bolson. Harin ard tumenii sanaliig avsan ni gudamjind l yvaa biz de aan

iim archaagui zantai baij bitgii hudlaa bayarhaj bai. hoorhii muu hoyr tuslah avligachidaas bolj shorond orvoo hoorhii.
ugaasaa demjij bgaa humuus oorsdoo duraaraa l tagaadag biz de. duraaraa taraana, duraaraa avna. tegeed bugd duraaraa sanalaa ogdog . yu ni buruu bnaaa
Яасан их мөнгөтэй бөгөөд даргатаа үнэн ч туслахууд вэ? Даргатаа мэдэгдэлгүй мөнгө тарааж дээ.
shuuhee gej.itgeh naidah yum haana baina aa.shog yum.
ямар их мөнгө нь багтаж явсан туслахууд вэ? айн? хэ хэ

УИХ-ын сонгуулийн талаарх маргаан мэтгэлцээн хараахан дуусаагүй л байна. МАН-аас Увс аймагт нэр дэвшин өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, гэрийг нь сурталчилгааны байр болгон ашиглах нэрээр сонгогчдод мөнгө төгрөг тараасан гээд өнөө хүртэл хэл ам таталсан. УИХ-ын энэ хоёр гишүүн төрийн их ажлынхаа хажуугаар сонгуулийн тойргийн хороо, СЕХ, гурван шатны шүүх гээд яваагүй газар бараг үгүй.
Ингэж ингэж хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хурал өмнө болсон өчнөөн хурал, зарга маргаан нэхэмжлэлийг өөрчлөхийг нь өөрчилж, хүчингүй болгохыг нь хүчингүй болгосноор Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар УИХ-ын гишүүн хэвээр үлдэх боллоо гэнэ.
Шүүх хурал өндөрлөж шүүгч шийдвэрээ уншсаны дараа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хоёул хоёулаа хэвлэл, телевизэд яриа өгч Монгол Улсад шударга шүүх байгаад баярлаж талархаж байгаагаа нулимс дуслуулан өгүүлж байна. Арга ч үгүй биз, Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр морь нохой мэт зүтгэе гээд нохой явган, гахай нүцгэн ганцаараа зүтгээд байхад нь хагас жил гаруй гүтгэж, элдэв янзаар хэлж байсныг цагаатгаад ялгаж салгаад өгч байхад чинь. Хөөрхий энэ хоёр хүнд юуны нь буруу байхав.
Буруутай улс тэгээд хаана байна аа. Одоо бий болоод байгаа нөхцөл байдлаас харахад буруутай хүмүүс нь энэ хоёр хүний туслахаар ажиллаж байсан хэдэн нөхөр юм байна.
Улсын дээд шүүх сонгуулийн үед энэ хоёр хүний туслахаар ажиллаж байсан, тэгэхдээ сонгогчдод мөнгө тараасан хэргээр шийтгэл хүлээгээд байсан хүмүүсийн хэргийг бас авч хэлэлцэж эцэслэн шийдвэрлэжээ.
Энэ хүмүүс бол сурталчилгаанд ажилласан оюутнуудад, мөн гэрийг нь түрээсэлнэ гэж 13 айлд тус бүр 100 мянган төгрөг тараасан гэгдээд байгаа хүмүүс л дээ. Гэтэл Дээд шүүх Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран, Ш.Чинбат, Я.Баттогтох нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ гэсэн байх юм.
Энэ бүхнийг юу гэж ойлгох вэ. За яахав Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ч тохитой томоотой, туршлагатай улстөрчид юм болохоор хууль ёсоо дээдэлдэг,сонгогчдод мөнгө төгрөг, эд зүйл тарааж болохгүй гэдгийг мэдэхийн цаагуур мэдээд энэ талаар ганц ч хазгай гишгээгүй юм байж.
Гэтэл нэр бүхий 13 иргэн тараасан мөнгийг нь бариад заргалдаад ирдэг, хууль хяналтын байгууллага “Үнэхээр айлуудад мөнгө тараасан нь үнэн байна” гээд тараасан нэр бүхий хүмүүсийг нь шийтгэчихэж. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр гэдэг. Тэгэхээр эгэл хүмүүс бол үүнд итгээд л нээрээ энэ хүмүүс мөнгө тарааж ээ гэж бодож байгаа.
Тэгэхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар болохоор мөнгө тараагаагүй, харин тэдний туслахууд нь мөнгө тараасан болж таарч байна.
Ургуулан бодвол гэгчээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар “Мөнгө тарааж хэрэггүй ээ. Хууль ёсоо дээдэл. Нэг дор тийм олон сурталчилгааны гэрээр яах юм. Гадаа хөдөө гүйж байсан ч бид хоёр ялна” гээд байхад нь өнөөх хэдэн туслах нь сайн дураараа гүйгээд л өөрсдөө мөнгө тараагаад байсан болж таарч байна.
Харин мөнгө хаанаас гарсан байж таарах вэ. Хэрэв мөнгийг эрхэм нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар гаргасан байх юм бол бас буруудна. Сонгуульд ялахын тулд мөнгө тараасан болдоггүй юм гэхэд хууль зөрчин мөнгө тараах гэсэн хүмүүст мөнгө өгч тусалсан, өөрөөр хэлбэл хам хэрэгтэн болно. Тэгэхээр хууль шүүхийнхэн энэ талаар УИХ-ын гишүүн эрхэм хоёрыг дурдахгүй байгааг бодоход тэр хэдэн нөхөр өөрсдөөсөө мөнгө гаргаад л тараагаад байсан болж таарч байна. Чухамдаа “Ингээд мөнгө өгөөд байна” гээд буцаагаад авчирсан нь л тэр 13 айл шүү дээ. Түүнээс биш “За яршиг, манай хаялгатай гишүүний өгч байгаа хишиг” гээд идчихсэн хэчнээн ч айл байгаа юм билээ.
Ингэхээр дээр нэр дурдсан Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран, Ш.Чинбат, Я.Баттогтох нарын хүмүүс бол хувь хүн талаасаа ёстой бахархууштай, нөхөрлөлдөө чин үнэнч хүмүүс болж таарч байна. Өөрөөр хэлбэл тэд эрхэм журмын нөхөр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыгаа төрдөө, УИХ-д дахин сонгох гэж чин сэтгэлээсээ бодож үүндээ бүр итгэл үнэмшил болоод тэднийхээ өмнөөс өөрийнхөө халааснаас, арслантай авдарнаасаа мөнгө гаргаж ирээд л айлуудад тараагаад явж байсан байх нь. Даанч Монгол Улсынхаа, өнөөх хайртай хоёр гишүүнийхээ баталсан хуулийг л зөрччихсөн болохоос биш. Хууль зөрчсөн бол зохих шийтгэлийг нь хүлээхээс биш яахав.
Шүүхийн шийдвэр ч яахав ойлгомжтой байна. Хуулиа дээдлээд чин шударгаар өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг төрийн түшээгийн сэнтийд нь үлдээж харин шар хүний өмнөөс хар хүн гэгчээр бусдын өмнөөс хүмүүст мөнгө төгрөг тарааж хууль ёсыг гажуудуулсан тэр туслахуудад нь зохих шийтгэлийг нь оногдуулж.
Хуулийн хүрээнд бол ийм л юм болж. Харин хүн ёсны хувьд одоо яах вэ. Нэр бүхий таван хүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр хүний л төлөө гүйж яваад ийм өр төлбөрт орлоо. Нэг хүн, нэг айлд 12,6 сая төгрөг гэдэг бас тийм ч бага мөнгө биш.
Тэгэхээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр яах бол. “Яадаг муусайн хүний үгэнд ордоггүй хүмүүс вэ. Мөнгө битгий тараа, тэртэй тэргүй бид ялна гээд байхад бидэнд мэдэгдэлгүй мөнгө тараасан юм чинь хохь нь. Хэн та нарыг хууль ёсоо зөрч гэсэн юм” гээд хаях болов уу. “Хөөрхий дөө. Манийгаа л гэж гүйж яваад ийм болж дээ, бүгдийг нь ч биш гэлээ хагасаар нь ч болов туслалгүй яахав. Уг нь ч бид өөрсдөө УИХ-ын гишүүний цалингаар л амьдардаг даржин улс даа, гэхдээ хүнээс мөнгө зээлээд ч болов, хөөрхий энэ хэдэд тусалъя” гэх болов уу.
Монгол төр, үнэн шударгын дэнс Монголын Шүүх бол өөрийнхөө шийдэх зүйлийг ямар ч байсан шийдчихэж. Дээд шүүхээс цааш, ямар явах газар гэж байх биш. Дээр нь тэнгэр л байгаа биз.
Харин хүн ёсны хувьд яах бол гэсэн асуулт үлдэж байна аа.
0 Сэтгэгдэл
*****
mongo taraasan hench baisan buh nasaar n horih zaalt huulind oruulahgui bol mongotei hunmongoo taraagaad garaadl ireh bolno torguuliin mongiig n deer n shagnal ogno shuudee
2013.04.05
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04
2013.04.04