Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг хууль зөрчиж байна гэв
УИХ-ын сонгуулийн 26 тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураах ёстой. Дахин санал хуралт энэ сарын 14-нд буюу ням гаригт болох юм. Дахин санал хураахад улс төрийн намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчид ямар нэгэн сурталчилгаа, ухуулах үйл ажиллагаа явуулж, сонгогчдод нөлөөлөх учиргүй. Гэтэл АН-аас нэр дэвшиж байгаа Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хууль зөрчсөн үйлдэл хийж байгааг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай өнөөдөр мэдээллээ. Түүний хэлж байгаагаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйчилгээний газрын дарга нь бүх хорооны нийгмийн ажилтныг дуудаж, айл өрхүүдээр орж өрхийн тэргүүн, сонгогчдын насныхны нэр ус, ригестрийн дугаар, утасны дугаарыг бүртгэж авах үүрэг өгчээ. Мөн хорооны өрхийн эмч нарт айл өрхүүдээр явж, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчний эрт илрүүлэлт, хөхний хорт хавдар зэргийг эрт илрүүлэх үзлэг хийх үүрэг өгсөн байна. Энэ тухайгаа зарим өрхийн эмч, нийгмий ажилтнууд МАН-ханд мэдэгджээ. Энэ мэтээр хууль зөрчсөн үйлдэл олон гаргаж байгааг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга мэдэгдсэн юм. Цаашид ч хууль бус үйлдлийг олон нийтэд илчилнэ гэдгээ тэрээр хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
























