Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ

Хорин гурван жилийн турш урган төлжиж, түүнийг асран хамгаалж, арчилж тордсон мянга мянган ардчиллыг дэмжигчдийн хичээл зүтгэлээр 2012 оны сонгуулиас эхлэн үр жимсээ өгч эхэлсэн “Ардчилал” хэмээх аварга том нэгэн модны үрийг 1990 оны 2 сарын 17-ны өдөр Монголын Ардчилсан Нам байгуулагдсанаа зарлаж, 1990 оны 4 сарын 7-нд улсын дээд шүүхэд бүртгүүлснээр анх суулгасан билээ.     
Дөрөвдүгээр сарын 7-ны түүхт энэ өдөр нь Монголын ардчилсан намын “төрсний гэрчилгээ” авсан өдөр төдийгүй далан жил ганц намын тогтолцоотой явсан хуучин нийгмийг халж, Монгол улсад өөр улс төрийн хүчин төрөн мэндэлж, олон намын тогтолцоо үүсч хөгжих эхлэлийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой үйл явц юм.
Энэ үйл явц амар хялбар байсангүй. Тухайн үеийн улс төрийн хатуу ширүүн тэмцэл дунд дөнгөж суулгасан “үр”-ийг урган төлжих нөхцөлгүй болгож байсан олон тохиолдлыг Монголын ардчилсан намын төдийгүй ардчиллыг дэмжигч бүхий л нам, эвсэл, хөдөлгөөний үе үеийн гишүүд дэмжигчид амьдралаараа даван туулж, хамгаалан тэмцэж үлдсэн юм.  
Өнгөрсөн 23 жилийн хугацаанд 70 жил тогтсон нэг намын дарангуйллын тогтолцоог хүний эрхийг дээдэлсэн хувийн өмчийг зөвшөөрсөн иргэний ардчилсан нийгэм болгон өөрчлөх үйл явцад аливаа шинэ бүхний санаачилагч, анхдагч нь байж, олдсон өчүүхэн боломж бүрийг дайчлан түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээж зүтгэж ирсний үр дүнд өнөөдөр Ардчилсан нам ард түмнээсээ ажил хийж, улс орноо хөгжүүлэн дэвжүүлэх эрхээ аваад, ажлаа эхлээд явж байна.
Ардчилсан намаа “төрсөн” цагаас нь эхлэн эрх баригч хүчин болгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн намын удирдлагууд, ХЭГ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, улс төрийн ажилтнууд, гишүүд, дэмжигчид, эрхэм журмын нөхөд та бүхэндээ монгол улсад олон намын тогтолцоо үүсч бэхжсэн өдрийн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний анхлан “үр”-ийг нь суулгаж, олон жил арчлан ургуулсан “Ардчилал”-ын модны үр жимс өргөн олон түмэнд минь улам бүр хүртээлтэй болж, улс орон минь дээшлэн хөгжих болтугай.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.ОЮУНДАРЬ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан