Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ө.Энхтүвшин: Засгийн газрын тэргүүнийг огцруулах хангалттай пакт бүрдсэн
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн хуралдааныг орхиж гарсны дараа хэвлэлийн бага хурал зарласан юм. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Бидний хурал орхин гарсан шалтгаан нь манай намын гишүүдэд үг хэлэх зөвшөөрөл өгөөгүй. Бид уг нь чуулганы хуралдаанд үгээ хэлэх эрхтэй. Гэтэл энэ мэт байдлаар цөөнхийнхөө үгийг сонсохгүй хавчин боогдуулж байна” гэсэн юм.
Мөн тэрээр Шинэчлэлийн гэх нэрийг өөрсөддөө өгсөн Засгийн газар байгуулагдаад найман сар болж байна. Энэ хугацаанд ямар ч ажил хийсэнгүй. Ярих нь их байгаа ч хийсэн ажил, түүнээс нь мэдрэгдэх үр дүн огт алга. Тухайлбал, Засгийн газраас бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, шатахууны үнийг барих, мах нөөцлөх зэрэгт 800 гаруй тэрбум төгрөг гаргасан. Гэтэл өнөөдөр махны үнэ 10 мянга гарсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Хятадын ерөнхийлөгч уулзаж хоёр орны эдийн засгийн асуудлыг ярилцаж байхад “Хоёр улс уулзаа л биз. Бид өөрсдийнхөө замаар явна” гэж хэлсэн. Гэтэл хоёр хөршийг холбосон шатахууны хоолой манай улсыг дайрч бус, тойрч гарах нь тодорхой болсон байна. Хятад ОХУ-аас нүүрс авахаар болж байх шиг байна. Энэ мэтийг анхаарахгүй бол улс орон хөгжихгүй. Тиймээс энэ бүхэн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах хангалттай шалтгаан мөн” гэж мэдэгдлээ.
Харин УИХ-ын чуулганд үг хэлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тэд ч мөн шүүмжлэхгүй өнгөрсөнгүй. Монгол Улсын эв нэгдлийн илэрхийлэл байх ёстой Ерөнхийлөгч маань цөөнхийн дуу хоолойг сонсохгүй, хавчин боогдуулж байна. Тэгсэн хэрнээ ардчилал хөгжиж байна, Монгол орны нэр хүнд дэлхийн тавцанд өсч байна гэж хэлж байна. Үнэн хэрэгтээ Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өдөр ирэх тусам унаж байна гэдгийг хэлсэн.
Тус намын баримталж байгаа бодлогоо бол иргэдийн цалин тэтгэврийг нэн түрүүнд нэмэх ёстой гэнэ. Дээрээс шүүх хяналтын байгууллагыг эрх баригч улс төрийн халааснаас гаргаж, бие даасан шударгаар ажиллуулах ётсой гэв.
Ийн мэдэгдэл хийсний дараа тус намын гишүүд Сүхбаатарын талбайд жагссан иргэдийн шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргэж өгөхөөр явсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн хуралдааныг орхиж гарсны дараа хэвлэлийн бага хурал зарласан юм. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Бидний хурал орхин гарсан шалтгаан нь манай намын гишүүдэд үг хэлэх зөвшөөрөл өгөөгүй. Бид уг нь чуулганы хуралдаанд үгээ хэлэх эрхтэй. Гэтэл энэ мэт байдлаар цөөнхийнхөө үгийг сонсохгүй хавчин боогдуулж байна” гэсэн юм. Мөн тэрээр Шинэчлэлийн гэх нэрийг өөрсөддөө өгсөн Засгийн газар байгуулагдаад найман сар болж байна. Энэ хугацаанд ямар ч ажил хийсэнгүй. Ярих нь их байгаа ч хийсэн ажил, түүнээс нь мэдрэгдэх үр дүн огт алга. Тухайлбал, Засгийн газраас бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, шатахууны үнийг барих, мах нөөцлөх зэрэгт 800 гаруй тэрбум төгрөг гаргасан. Гэтэл өнөөдөр махны үнэ 10 мянга гарсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.

0 Сэтгэгдэл