Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин: Бид хойд солонгост захидал бичиж, битгий дайн хийгээрэй гэдгийг хэлсэн

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариу авлаа.

-Таныг хойд Солонгосын удирдагч Ким Чин Унд захидал бичсэн гэсэн. Ямар учиртай захидал илгээсэн юм бэ?
-Би хойд Солонгосын элчин сайдын яаманд очиж уулзсан. Тус улсын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Цэргийн төв хорооны даргад өөрийнхөө захидлыг гардуулж өгсөн. Үүнийг зарим хэвлэлээр Энхтүвшин нэг л бишээ гэж бичсэн байна билээ. Тийм зүйл байхгүй. Солонгосын хойг дахь нөхцөл байдал нэлээд хүндэрч байна. Үүнийг бид зүгээр хараад сууж болохгүй. Солонгосын Хөдөлмөрийн нам, МАН хоёр эртний сайн харилцаатай. Ийм хүнд цаг үед бид өөрсдийнхөө үгийг хэлсэн юм. Үүссэн асуудлыг улс төр, дипломатын аргаар, яриа хэлэлцээрээр шийдээч гэдгийг хэлсэн. Товчхондоо битгий дайтаач гэдгийг л хэлсэн юм байгаа юм.
-УИХ-ын чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхийлөгчийг үг хэлж байхад танай бүлгийн гишүүд хурал хаяж гарлаа. Энэ нь “Хорхойтсон байвгайнууд ичээндээ орлоо” гэсэн үгнээс үүдсэн үү. Үүнд ямар нэгэн шалтгаан байсан юм уу?
-Нэгдүгээрт бидэнд үг хэлэх эрх өгөөгүй. Бид үгээ хэлье гэдэг хүсэлтээ өчигдөр хүргүүлсэн. УИХ-ын дэгийн  тухай хууль, УИХ тухай хуульд цөөнхийг үг хэлэхийг хориглосон зүйл байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хэлж байгаа үг өнөөдрийн бодит байдалтай илт зөрүүтэй байсан. Тухайлбал, Монгол улс хуулийн засаглалтай улс болж байна гэж хэлсэн. Авилга хээль хахууль буурсан, гадаадын бусад орон биднээс суралцаж байна гэж байна. Энэ бүхэн бодит байдлаас зөрж байна. Ийм үгийг бид олон дахин сонссон. Тиймээс үүнийг сонсох бидэнд ач холбогдолтой бус харин талбайд байгаа олон түмнийхээ үгийг сонсох нь чухал байсан юм.
-МАН дараагийн чуулганы хуралдаанд оролцох уу?
-Цаашид чуулганы хуралдаанд оролцоно.
-МАХН-ын гишүүд хурал хаяж гарсан. Энэ нь танай хоёр намыг нэгдэнэ гэдгийг баталж байгаа үйлдэл болох шиг боллоо. Нэгдэж, нийлэх тухай яригдаж байгаа юу?
-Хоёр нам нэгдэнэ гэдэг хоёр талаас ихээхэн чармайлт гаргаж байж хийх ажил. Харин сонгуульд эвсэж орж болох юм. Энэ нь хоёр намд бус монгол улсад илүү ач тустай юм.
-Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих уу. Гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдэг үнэн үү?
-Хариуцлага тооцох ёстой гэдгээ мэдэгдэж байна. Цаашид хэрхэх вэ гэдгээ ярилцана. Үйл явцыг харзнана.
-Увсын тойргийн холбоотойгоор Дээд шүүх хоёр ч шийдвэр гаргалаа. Одоо СЕХ-ны шийдвэр гарах учиртай. Үүнд та бүхэн ямар байдлаар хандаж байна. Мөн Өвөрхангайн нэг гишүүний хувь заяа хэрхэн шийдэгдэж байна вэ?
-Увсын хоёрын шийдвэрийг зөв гарсан. Өвөрхангайн хувьд Чинзориг өргөх ёстой. Нөгөө намаас Батхүү тангараг өргөсөн. Олонхи амлалтаасаа буцаж байна. Биднийг хуурсан байна гэж үзэж байна.
-Амлалтаасаа буцлаа гэдэг нь юу гэсэн үг вэ. Хуулийн хүрээнд шийдэгдээгүй хэрэг үү. Хоёр нам тохиролцсон юм уу?
-Хоёр намын нөхдүүд сууж байгаад л ярьсан. Танайхаас Чинзоригоо өргүүл, манайхаас Батхүүг тангараг өргүүлье гэж тохирсон юм.
0 Сэтгэгдэл
yag l ene zunug ugunii ugiig dagaj haragdaach, solongos bolon usa bolon busad ulstai uzeltseed baigaa uls sh much uguie, uuriinkhuu dotood asuudliig shiidej chadahguie baij yun zakhia ene teree ichij ukhmeer yum.
Ene ymar daldganuur hulgaich be. Hen enenii ugiig huleej avhiin. Eldviin hogiin asuudal burt MAH oroltshiimaa. Yoo mulguu durakuud sunuvul taarna
браво
Shal teneg yum enii vgiig mun hvleej awah bh daa
mangar hvvr mini .yu geed mangartaad bnaa
chi yu yum ve... teneg hugshin kommunist
Энэ нөгөө зах дээр мах 1200 байна гэдэг нөхөр байна даа.
yu yuinii duhand hurelgu zahidal entr bichdeg ni yaj bgn be. tal zasaad bgamu.
za aria ch dee hoid solongos ruu zahiral bichij suuh erguu mal bish l blgui deee ene olon jiliin uls turiin turshlaga gej ym bga blgui dee ugui bh setguulchee
Хамгийн их уншсан