Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох залууст Ерөнхий сайд амжилт хүслээ
Шинэчлэлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чиглэсэн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Монгол хүнийг эх орныхоо бүтээн байгуулалтын гол хүч болгохыг зорьсон энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 4827 суралцагч танхимын сургалтаа дуусгаж, дадлага ажил дээр гарахад бэлэн болжээ. Танхимын сургалтын анхны төгсөлт болон хоёрдугаар ээлжийн хичээлийг нээж “Баялгийг бид бүтээнэ” хөдөлмөрийн өдөрлөг зохион байгууллаа. Хөдөлмөрийн яамнаас санаачилсан тус өдөрлөгт хот, хөдөөгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 50 төвд суралцаж байгаа 5000 залуус хүрэлцэн ирж, “Буянт-Ухаа” спорт цогцолборт чуулсан юм.
Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэн шаардлагатай байгаа мэргэжилтнүүд бэлтгэх нь энэ хөтөлбөрийн гол зорилт. Бүтээн байгуулалтын гол салбарууд дахь 486 ажил олгогчийн захиалгат мэргэжил эзэмшихээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд онолын мэдлэг хуримтлуулсан залуус одоо ажлын байран дээрээ очиж дадлагажих юм. Энэ хугацаандаа сар бүр улсаас 190 мянган төгрөгийн тэтгэмж, ажил олгогчоос тогтоосон цалин авна.
Голчлон орон нутгийн иргэд мэргэжилтэй ажилтан болохоор бэлтгэгдэж байгаа ба их бүтээн байгуулалтад хамгийн олон буюу 296 суралцагчаа Өвөрхангайчууд илгээжээ. Эхний ээлжийн суралцагсдын дийлэнх нь 18-45 насныхан, 57 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хөдөө мал дээр эрт гарсан залуус, хүүхэд гарган гэртээ суусан эзэгтэй нарт энэ хөтөлбөр өгөөжөө өгснийг харуулж байгааг салбарын яамныхан тодотгож байсан. Одоо эхэлж буй хоёр дахь ээлжийн сургалтаар 2000 хүнийг сургаж төгсгөх аж.

Ийнхүү их бүтээн байгуулагчдын түүчээ болж буй 7000 залуустаа хандаж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төрийн бодлогоор бэлтгэсэн 30 гаруй мянган залуус эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн тэргүүн шугаманд гарч байна. 2.5 жилийн сургалтаа энэ хавар төгсөж буй 25 мянган залуус та бүхэнтэй ажлын талбарт нэгдэх болно. Иймд бидний ажил одоо л эхэлж байна” гээд амжилт ерөөлөө. Ажил хөдөлмөрийнхөө гараан дээр ирсэн тэдэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав урмын үг хэлж, Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцож явсан жирийн ажилчин үеэ дурсаад “Та бүхний дунд Хөдөлмөрийн сайд ч, Хөдөлмөрийн баатар ч байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.
Нэг талаас бүтээн байгуулалтад оролцогчдыг бэлтгэх, нөгөө талаас иргэдээ ажлын байртай, цалин орлоготой болгох хөтөлбөр ийнхүү амжилттай хэрэгжиж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Шинэчлэлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чиглэсэн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Монгол хүнийг эх орныхоо бүтээн байгуулалтын гол хүч болгохыг зорьсон энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 4827 суралцагч танхимын сургалтаа дуусгаж, дадлага ажил дээр гарахад бэлэн болжээ. Танхимын сургалтын анхны төгсөлт болон хоёрдугаар ээлжийн хичээлийг нээж “Баялгийг бид бүтээнэ” хөдөлмөрийн өдөрлөг зохион байгууллаа. Хөдөлмөрийн яамнаас санаачилсан тус өдөрлөгт хот, хөдөөгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 50 төвд суралцаж байгаа 5000 залуус хүрэлцэн ирж, “Буянт-Ухаа” спорт цогцолборт чуулсан юм.Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэн шаардлагатай байгаа мэргэжилтнүүд бэлтгэх нь энэ хөтөлбөрийн гол зорилт. Бүтээн байгуулалтын гол салбарууд дахь 486 ажил олгогчийн захиалгат мэргэжил эзэмшихээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд онолын мэдлэг хуримтлуулсан залуус одоо ажлын байран дээрээ очиж дадлагажих юм. Энэ хугацаандаа сар бүр улсаас 190 мянган төгрөгийн тэтгэмж, ажил олгогчоос тогтоосон цалин авна.

0 Сэтгэгдэл