Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Засгийн газар УИХ-д хууль зүйн салбарын шинэчлэлийн зургаан хуулийн төсөл өргөн барина
Хууль зүйн яамнаас боловсруулсан зургаан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, ирэх даваа гарагт УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүдnau өргөн барих юм.
Хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг гарах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, үндэстэн дамнасан шинжтэй болж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах ийм гэмт хэргүүдтэй тэмцэх байгууллагуудын чиг үүрэг тус тусдаа, хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй хэвээр байна. Иймд цаашид арга барил, бодлогоо энэ үеийн нөхцөлд нийцүүлэн сайжруулах, дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан байгууллага бий болгох шаардлагатай юм. Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө "мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба бопгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох" зорилт дэвшүүлсэн. Дээрх зургаан хууль батлагдсанаар хууль зүйн салбарт дорвитой шинэчлэл эхэлнэ.

0 Сэтгэгдэл