Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Д.Эрдэнэбат: С.Баярцогтод холбоотой асуудал алсаас шидсэн зүйл болов уу
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараахь зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн сөрөг хүчнийхэн жагсаал хийж, УИХ дахь МАН, МАХН-ын гишүүд хуралдаанаа хаяж гарлаа. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сөрөг хүчнийхэн үгүйсгэн, тайлбарлаж байна. Таны хувьд үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Төрийн тэргүүн өнөөдрийг хүртэлх энэ төрд байгаа зөв, алдаатай зүйлийг ч хэлсэн. Харин манай цөөнхийн бүлэг жаахан яарчихав уу гэж харагдлаа. Ерөнхийлөгч өмнөх алдаагаа давтахгүй байх тухай ярихад УИХ-ын зарим гишүүн хурал хаяж гарсан. Үнэхээр Төрийн тэргүүн болохгүй зүйлийг шударга хэлсэн. УИХ-д байгаа дутагдлыг ч хэллээ. Үүнийг хүлээх тэвчээр цөөнхөд алга. Гэхдээ өөрсдийн шийдвэр өөрсдөдөө нь зөв байх.
-Сөрөг хүчнийхэнтэй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогчид нэгдэн жагслаа. Танай намын зүгээс орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах гээд хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Үүнийг өмнөх Засгийн газрын үед санаачилж хийсэн ажил. Гэтэл энэ Засгийн газарт хариуцлага үүрүүлж, буруу өгөх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох л хэрэгтэй. Ингэж хэлснээрээ би өнөөдрийн Засгийн газрыг өмөөрсөн юм биш. Бид хаврын чуулганы хуралдаанаар нэг асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Тэр нь, Моргейжийн зээлийн тухай хууль батлах. Болж өгвөл энэ сард багтаагаад Засгийн газарт асуудлаа оруулаасай гэж хүсч, хүлээж байна. Цаашид ийм маягаар иргэдийг хохироох үйлдэл хийж болохгүй.
-Ерөнхий сайдыг хоёр ч удаа Үндсэн хууль зөрчлөө гэж МАН-ынхан хэлж байна. Үүнээс болж огцруулах асуудлыг ч хөндөхөө илэрхийлсэн?
-Ерөнхий сайдыг Үндсэн хууль шууд зөрчсөн гэж үзэхгүй байна. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд захирамжийг хэрхэн гаргах ёстой, яаж хүчингүй болгох гэх мэт үйл ажиллагааг хийсэн гэж харж байгаа.
-Увс аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт холбоотой шүүхийн шийдвэрийн тухай та юу хэлэх вэ?
-Улсын Дээд шүүхийн шийдвэрийг эцсийнх гэж ойлгож байна. Сонгуулийн үеэр мөнгө тараасан нь ял сонсоод, тараалгасан нь УИХ-ын гишүүн болоод сууж байгаа шүү дээ. Харин одоо СЕХ эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргах байх.
-Танай намын бүлгийн гишүүн С.Баярцогт хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн асуудал гарлаа. Түүнд ямар хариуцлага тооцох талаар танай бүлгийнхэн ярилцсан уу?
-Энэ талаар УИХ-ын гишүүн С.Баярцогт өөрөө тайлбар өгсөн. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглөхдөө алдаа гаргасан гэж үнэнээ хэлсэн. Гэхдээ энэ бол УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой асуудал учраас намын бүлэг хэлэлцэх нь зохимжгүй. Манай бүлгийн хувьд энэ асуудлыг жижиг зүйл гэж үзэхгүй байгаа. Энэ бол алсаас шидсэн зүйл болов уу. Үнэхээр ёс зүйн алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Тиймээс хариуцлага үүрэх ёстой. Энэ асуудлыг УИХ ойрын хугацаанд шийднэ.
Гэхдээ энэ асуудалтай холбогдуулан хэлэхэд, Монголын төрийн албан хаагч гадаадад ямарваа нэг хэмжээгээр нуугдмал данстай, бүртгүүлээгүй компанитай байвал зохицуулах эрх зүйн орчин хэрэгтэй юм байна гэсэн дохио өглөө. Монгол Улсын эдийн засаг өргөжиж байна. Уул уурхай нь дэлхий нийтийн анхаарлыг төвд байгаа үед Монголын улстөрчдийг янз янзын байдлаар цаашид иймэрхүү асуудалд холбогдуулахгүй гэсэн баталгаа алга. Тиймээс цаашид аль аль талдаа үүнийг анхаарах ёстой.
Энэ бол улс эх орны хувь заяаны асуудал. Өнөөдөр энэ асуудал С.Баярцогт дээр тусч байгаа ч цаашид хэн холбогдохыг хэлж мэдэхгүй. Нэгнийгээ шархдчихаад байхад цөөвөр чоно шиг үйлдэл гаргадаг байдал бид үүсгэж болохгүй. Тийм учраас монголчууд энэ асуудалд ухаалаг хандаасай.
Монголчууд хэзээ энэ тамын тогоон үлгэрээсээ салах юм бол доо зайлуул. Хэн нэгнийгээ бүдэрхээр л баярлаж дэвхцэж газар доор ортол нь муулж аваад л хөөж явуулах шорон оронд хийхээ урьтал болгож сэтгэх юм. Бид цөөхүүлээ ш дээ хахаж цацсан олуула биш. Баярцогтын толгойг хэрэгтэй үедээ Монгол улс ашиглахаараа л 1 болсон доо уг нь. АН-ын улс төрч бүдэрсэн ч гэсэн хариуцлагаа хүлээнэ гэж хэлж чадаж байна. Баярцогтыг огцруулах байх оо АН шударга нам гэдгээ ард түмэндээ харуулах байх.
Bayartsogt shig shalguulay hariutslagaa huleey gej heleh hun howor doo. Herweee uneheer l Bayartsogtiin ter say dollar hulgai hudliin zamaar orj irsen bol unen mun ni ilreed l garaad irne shdee. Setguulchid zugeer l ard irgediig turhirhaas uur yu hiij bgaan bee boditoi battai medeelel alga l bn shd. AN shudarga uls turiin huchin gedgee haruuljlj Bayartsogtiig ogtsruulah blgui dee.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараахь зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн сөрөг хүчнийхэн жагсаал хийж, УИХ дахь МАН, МАХН-ын гишүүд хуралдаанаа хаяж гарлаа. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сөрөг хүчнийхэн үгүйсгэн, тайлбарлаж байна. Таны хувьд үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Төрийн тэргүүн өнөөдрийг хүртэлх энэ төрд байгаа зөв, алдаатай зүйлийг ч хэлсэн. Харин манай цөөнхийн бүлэг жаахан яарчихав уу гэж харагдлаа. Ерөнхийлөгч өмнөх алдаагаа давтахгүй байх тухай ярихад УИХ-ын зарим гишүүн хурал хаяж гарсан. Үнэхээр Төрийн тэргүүн болохгүй зүйлийг шударга хэлсэн. УИХ-д байгаа дутагдлыг ч хэллээ. Үүнийг хүлээх тэвчээр цөөнхөд алга. Гэхдээ өөрсдийн шийдвэр өөрсдөдөө нь зөв байх.
-Сөрөг хүчнийхэнтэй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогчид нэгдэн жагслаа. Танай намын зүгээс орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах гээд хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Үүнийг өмнөх Засгийн газрын үед санаачилж хийсэн ажил. Гэтэл энэ Засгийн газарт хариуцлага үүрүүлж, буруу өгөх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох л хэрэгтэй. Ингэж хэлснээрээ би өнөөдрийн Засгийн газрыг өмөөрсөн юм биш. Бид хаврын чуулганы хуралдаанаар нэг асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Тэр нь, Моргейжийн зээлийн тухай хууль батлах. Болж өгвөл энэ сард багтаагаад Засгийн газарт асуудлаа оруулаасай гэж хүсч, хүлээж байна. Цаашид ийм маягаар иргэдийг хохироох үйлдэл хийж болохгүй.
-Ерөнхий сайдыг хоёр ч удаа Үндсэн хууль зөрчлөө гэж МАН-ынхан хэлж байна. Үүнээс болж огцруулах асуудлыг ч хөндөхөө илэрхийлсэн?
-Ерөнхий сайдыг Үндсэн хууль шууд зөрчсөн гэж үзэхгүй байна. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд захирамжийг хэрхэн гаргах ёстой, яаж хүчингүй болгох гэх мэт үйл ажиллагааг хийсэн гэж харж байгаа.
-Увс аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт холбоотой шүүхийн шийдвэрийн тухай та юу хэлэх вэ?
-Улсын Дээд шүүхийн шийдвэрийг эцсийнх гэж ойлгож байна. Сонгуулийн үеэр мөнгө тараасан нь ял сонсоод, тараалгасан нь УИХ-ын гишүүн болоод сууж байгаа шүү дээ. Харин одоо СЕХ эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргах байх.
-Танай намын бүлгийн гишүүн С.Баярцогт хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн асуудал гарлаа. Түүнд ямар хариуцлага тооцох талаар танай бүлгийнхэн ярилцсан уу?
-Энэ талаар УИХ-ын гишүүн С.Баярцогт өөрөө тайлбар өгсөн. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглөхдөө алдаа гаргасан гэж үнэнээ хэлсэн. Гэхдээ энэ бол УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой асуудал учраас намын бүлэг хэлэлцэх нь зохимжгүй. Манай бүлгийн хувьд энэ асуудлыг жижиг зүйл гэж үзэхгүй байгаа. Энэ бол алсаас шидсэн зүйл болов уу. Үнэхээр ёс зүйн алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Тиймээс хариуцлага үүрэх ёстой. Энэ асуудлыг УИХ ойрын хугацаанд шийднэ.
Гэхдээ энэ асуудалтай холбогдуулан хэлэхэд, Монголын төрийн албан хаагч гадаадад ямарваа нэг хэмжээгээр нуугдмал данстай, бүртгүүлээгүй компанитай байвал зохицуулах эрх зүйн орчин хэрэгтэй юм байна гэсэн дохио өглөө. Монгол Улсын эдийн засаг өргөжиж байна. Уул уурхай нь дэлхий нийтийн анхаарлыг төвд байгаа үед Монголын улстөрчдийг янз янзын байдлаар цаашид иймэрхүү асуудалд холбогдуулахгүй гэсэн баталгаа алга. Тиймээс цаашид аль аль талдаа үүнийг анхаарах ёстой.
Энэ бол улс эх орны хувь заяаны асуудал. Өнөөдөр энэ асуудал С.Баярцогт дээр тусч байгаа ч цаашид хэн холбогдохыг хэлж мэдэхгүй. Нэгнийгээ шархдчихаад байхад цөөвөр чоно шиг үйлдэл гаргадаг байдал бид үүсгэж болохгүй. Тийм учраас монголчууд энэ асуудалд ухаалаг хандаасай.
0 Сэтгэгдэл
zocin
Mongolchuud aiiimar hunii muu durtai. Iim bolhooroo l oluulaa hugjij oluulaa dewshij chadahgui bgaan shd. Bayartsogtiin ter mungu 3 say tugrug blaa ch 1 say dollar blaa ch zaawal hahuulid awsan mungu mun ch yumu bish ch yumuu.Awilgald awsan 1 say dollaraa bariad Shwetsariin bankind hiij bhiig ni dergedees ni nudeeree harsan humuus shig l bicheed bhiin Sensaats degdeeeh gesen heden setguulchdiin vgeer toorch bn daa bid ch. Bayartsogtiin ene hereg bol huuliinhaa daguu l shiidegdene shuu dee.
2013.04.08
2013.04.08
2013.04.08
























