Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баярсайхан: С.Баярцогт саналаараа огцрох ёстой

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр МАН-ын гишүүд чуулганы хуралдааны танхимыг орхин гарсан. Энэ талаар бусад нам, эвсэл, бие даагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

С.Ганбаатар: Намчирхсан улс төрд би дургүй

-Миний хувьд энэ хаврын чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулах нь туйлын чухал байгаа. Мөн Дархан-Уул аймагт Үйлдвэрлэлийн чөлөөт бүс барих ажлаа хэлэлцүүлж, олон нийтийн компанийг аймагтаа байгуулна. Өөрөөр хэлбэл, тус аймагт татварын чөлөөт үйлдвэрлэлийн бүс байгуулах талаар онцгойлон анхаарах юм. Ард иргэдийг ажилтай болгох, амьжиргааг нь дээшлүүлэх томоохон ажил хийх гэж байгаа энэ үед намчирхсан улс төр сонин биш байна. МАН-ын гишүүдийг ямар шалтгааны улмаас чуулганы хуралдааны танхимыг орхин гарсныг үнэндээ ойлгоогүй. Тиймээс энэ талаар тэднээс асуух бодолтой байгаа. Учир нь, хурал хаяж явсан нөхдүүд ариун цэврийн өрөө рүү орох гээд гарсан ч байж болох юм. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог Ерөнхийлөгчийг үг хэлж байхад эсэргүүцэж, орилсон гэсэн. Тэр үед би Ерөнхийлөгчийн үгийг маш анхааралтай сонсч байсан учраас чухам ямар зүйл болсныг нь анзаарах сөхөө байсангүй.
-С.Баярцогт гишүүний талаар та юу хэлэх вэ?
-Би унасан хүнийг дэвсэх дургүй. Утаа суунаглаж байхад нь Монголын ард түмэн, Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн сүүлийн 7-8 жил тэмцлээ. Одоо гал гарсных нь дараа түүнийг унтраах талаар л ярьж байх шиг байна. Тухайн үед голомтыг нь олоод устгах ёстой Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар ажлаа хийгээгүй. Энэ хүнийг архагшуулж, маш аюултай өвчтэй болгоод мэс засал хийхээс өөр арга замгүй болгосон нь тэд. Ганц хоёр тан уулгаад зүгээр болгочих зүйлийг улам архагшуулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой.
-Засгийн газрыг огцруулахаар 21 гишүүн гарын үсэг зурсан гэх яриа байна. Та энэ талаар сонссон уу?
-Би Дархан-Уул аймагт тойрогтоо ажиллаж байгаад чуулган эхлэхийн өмнөх өдөр ирлээ. Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Ард иргэдээс ч ийм гомдол гараагүй.

Г.Баярсайхан: С.Баярцогт саналаараа огцрох ёстой

-Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч төрөөс төрсөн тэрбумтнуудын талаар ярихад МАН-ын гишүүд сандарч, бухимдан ширээ, сандлаа нүдээд хуралдааны танхимыг орхин гарч байна. Шударга ёс, үнэнийг ярихад сонсох ёсзүй тэдэнд алга. Ерөнхийлөгч маш чухал зүйл ярилаа. Үүнийг улс төрийн намууд үйл ажиллагаандаа тусгал болгох ёстой. Ерөнхийлөгч тэднийг хурал хаяж гартал нь юу хэлж, ярьсан юм. Манай улсад суугаа гадаадын Элчин сайдууд Ерөнхийлөгчийн хэлж буй үгэнд бүгдээрээ толгой дохиод сууж байна лээ. Гэтэл МАН-ын гишүүд сонсоогүй нь харамсалтай. Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог хурал хаяад гарч байна. Хууль сахиулах, дэг бариулах хүн хэр нь ямар ёсзүйгүй үйлдэл гаргаж буйг бүгд харлаа шүү дээ.
-МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулна гэж байна. Тэдний яриад буй үндэслэлүүд хэр бодитой гэж та үзэж байна вэ?
-Энэ нам тодорхой хэмжээгээр хийх ажилтай байх ёстой биз дээ. Хаврын синдром нь эхэлж байна . Өөрөөр хэлбэл, манай нам энэ хавар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөлөө. Үүнд, нэмэр болохын оронд нэрмээс болж байна шүү дээ. Бид нэг хоног ч алдмааргүй байна. Гэтэл ард түмнийг уруу татаж талбай дээр гарч орилох ямар хэрэг байна вэ.
-С.Баярцогт гишүүнд ямар хариуцлага тооцох ёстой юм бол?
-Ёсзүйн маш том алдаа гаргасан байна лээ. Тиймээс өөрийнхөө саналаар огцрох ёстой гэж бодож байна.  

Л.Цог: Үндэслэл нь зөв байвал бид Засгийн газрыг огцруулна

-Та ямар шалтгааны улмаас хурал хаяж гарсан юм бэ?
-Би ажлын шугамаар гадаадын томоохон төлөөлөгчтэй уулзахад Монголыг мөнгө угаадаг газар болсон гэж хэлсэн. Тэр бүү хэл манай улсыг анхаарлын тэмдэгтэй буюу саарал дансанд орсон талаар ярьсан юм. Энэ байдлаараа удаан явбал Монгол Улс хар дансанд орно. Ингэвэл гадаадын хөрөнгө оруулалт шууд зогсох аюултай. Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад чуулганы хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч бодитой хандсангүй. Амьдрал тэс өөр байхад маш уран цэцнээр ярьсан учраас би хурал хаяж гарсан юм. Манай нам МАН-ын гишүүдтэй ярьж тохирон зохион байгуулалттайгаар хурал хаяж гараагүй шүү. Зарим хүн тэгж яриад байх шиг байна. Маш олон шийдэх асуудал байхад нүдээ олоогүй зүйл ярьсан учраас тэсэлгүй хурал орхиж гарсныг дахин хэлэх хэрэгтэй байх.
-Засгийн газрыг огцруулах бичиг гишүүдийн дунд явж байгаа гэсэн. Энэ бичиг танай намынханд ирвэл та бүхэн гарын үсэг зурах уу?
-Ямар учир шалтгаантай гэдгийг нь үзсэний дараа асуудлыг шийднэ. Шууд зурдаг “амьгүй хүүхэлдэй” бид биш шүү дээ. Ямар үндэслэл байгаа эсэх, тавьж буй шаардлага нь зөв байвал Засгийн газрыг бид огцруулж л таарна шүү дээ.   

0 Сэтгэгдэл
Логийн хог бага л тэнэгтээрэй. Чиний улс төр мэддэг гэж юу байсан юм бэ. Утсан хүүхэлдэй гуай
Hahuuliin munguu hiih gej l nuuts dans neene. Uur yahav dee, teneguud oilgoh nuu
АРДЫН НАМЫНХАНД ШАЛГУУЛАХ ЗҮЙЛ НЬ ИХСЭЭД БООЖ ҮХЭХЭД БОР ШИДМЭС ДУТУУ ГЭДЭГ Л БОЛООД БАЙГАА БИЗ ДЭЭ.
ЦОГ ГУАЙ Ч НЭГ ИХ ОД БОЛОХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ Л БОЛОВ УУ ГЭЖ БОДОХ ЮМ. БҮҮ МЭД ДЭЭ.
Mongolchuud aiiimar hunii muu durtai. Iim bolhooroo l oluulaa hugjij oluulaa dewshij chadahgui bgaan shd. Bayartsogtiin ter mungu 3 say tugrug blaa ch 1 say dollar blaa ch zaawal hahuulid awsan mungu mun ch yumu bish ch yumuu.Awilgald awsan 1 say dollaraa bariad Shwetsariin bankind hiij bhiig ni dergedees ni nudeeree harsan humuus shig l bicheed bhiin Sensaats degdeeeh gesen heden setguulchdiin vgeer toorch bn daa bid ch. Bayartsogtiin ene hereg bol huuliinhaa daguu l shiidegdene shuu dee.
Монголчууд хэзээ энэ тамын тогоон үлгэрээсээ салах юм бол доо зайлуул. Хэн нэгнийгээ бүдэрхээр л баярлаж дэвхцэж газар доор ортол нь муулж аваад л хөөж явуулах шорон оронд хийхээ урьтал болгож сэтгэх юм. Бид цөөхүүлээ ш дээ хахаж цацсан олуула биш. Баярцогтын толгойг хэрэгтэй үедээ Монгол улс ашиглахаараа л 1 болсон доо уг нь. АН-ын улс төрч бүдэрсэн ч гэсэн хариуцлагаа хүлээнэ гэж хэлж чадаж байна. Баярцогтыг огцруулах байх оо АН шударга нам гэдгээ ард түмэндээ харуулах байх.
Bayartsogt shig shalguulay hariutslagaa huleey gej heleh hun howor doo. Herweee uneheer l Bayartsogtiin ter say dollar hulgai hudliin zamaar orj irsen bol unen mun ni ilreed l garaad irne shdee. Setguulchid zugeer l ard irgediig turhirhaas uur yu hiij bgaan bee boditoi battai medeelel alga l bn shd. AN shudarga uls turiin huchin gedgee haruuljlj Bayartsogtiig ogtsruulah blgui dee.
АРДЫН НАМЫНХАНД ШАЛГУУЛАХ ЗҮЙЛ НЬ ИХСЭЭД БООЖ ҮХЭХЭД БОР ШИДМЭС ДУТУУ ГЭДЭГ Л БОЛООД БАЙГАА БИЗ ДЭЭ.
логын хог-- зөнөж үхэх нь дээ. шар хувалзны үгээр давтиргүйтэж явах гэж. балайсэлэнгэ балайхүү балайхог -- өмнөөс чинь ичээд байна.
ЦОГ ГУАЙ Ч НЭГ ИХ ОД БОЛОХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ Л БОЛОВ УУ ГЭЖ БОДОХ ЮМ. БҮҮ МЭД ДЭЭ.
Хамгийн их уншсан