Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын дарга БНХАУ-ын шинэ удирдагчтай уулзжээ
БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо болж байгаа “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д оролцож буй УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монголын тал хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбарууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Хятад, Орос гурван улсыг холбосон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байдгаа илэрхийжээ. Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлох транзит тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд Хятадын тал нааштай хандаж байгаад мөн талархаж байгаагаа дурдав.
Түүнчлэн УИХ-ын дарга “Монголын газар зүйн байрлал нь Евроазийн эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг өрсөлдөх чадвар сайтай, үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа. Үүнтэй холбогдуулан манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хооронд барих газрын тос, байгалийн хий, цахилгаан дамжуулах шугамын төслүүд зэрэг хэрэгжүүлэхээр ярилцаж буй төслүүдэд Монгол Улс оролцох сонирхолтой байна” гэдгээ илэрхийлсэн юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголтой харилцах харилцаанд урьдын адил өндөр ач холбогдол өгөхөө илэрхийлээд хоёр талын стратегийн итгэлцлийг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
УИХ-ын дарга З.Энхболд мөн өдөр “Гонконгийн Phoenix”, Хятадын төв телевиз CCTV2-т ярилцлага өгчээ. Телевизийн сэтгүүлчид манай улсын хөрш орнуудтайгаа харилцах харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, парламентын тэргүүний АНУ, Канадад хийсэн айлчлал, УИХ-ын сонгуулийн систем зэргийг сонирхож байлаа.
БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо болж байгаа “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д оролцож буй УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монголын тал хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбарууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Хятад, Орос гурван улсыг холбосон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байдгаа илэрхийжээ. Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлох транзит тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд Хятадын тал нааштай хандаж байгаад мөн талархаж байгаагаа дурдав.

0 Сэтгэгдэл