Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Ганц Ерөнхий сайд биш 71 хүнд тусалж, нисдэг тэрэг явуулсан нь зөв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чухалчлан авч үзэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэзээнээс эхэлж буурав. Буурч эхлэхэд ямар шалтгаан нөлөөлсөн тухай Засгийн газрын тэргүүний мэдээллийг сонслоо.
Монголын эдийн засгийн өсөлтийг бууруулахад гол нөлөө үзүүлсэн хууль бол өнгөрсөн онд УИХ-аас баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсан. Уг хуульд 100 тэрбум төгрөгөөс дээш гэсэн заалт оруулснаас улбаалж улмаар гадаадын хөрөнгө оруулалт маш эрчимтэй татагдаж эхэлсэн гэх судалгаа гарсан байна. Уг хууль гарсны дараагаас Эдийн засгийн тооцооллоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 800 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс Засгийн газрын оруулж ирсэн уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжих нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ.
Үүнээс гадна  эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлсөн хэд, хэдэн шалтгаан байгаа тухай бүлэг авч хэлэлцэв. Үүнд өмнөх Засгийн газар Тавантолгойн нүүрсийг борлуулахдаа “Чалько” компаниас 350 сая ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр авсан. Хөгжлийн банк 600 сая ам.долларыг 5.27 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатайгаар зээл босгосон. Зээлийн хүүнд зориулж өнгөрсөн жил 24 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж дарсан. Одоо мөн 20 гаруй тэрбум төгрөгийг төлж дуусгах ёстой. Түүнчлэн  “Эрдэнэт” үйлдвэр 170 сая ам.долларын зээлийг авсан. Оюутолгой ордыг ашиглах хүрээнд хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгаа авсан. Энэ бүхэн нь нийлээд 1.4 тэрбум ам.долларт хүрсэн. Гэтэл уг мөнгийг өмнөх Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжид, иргэддээ бэлэн мөнгө тараахад зарцуулсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газар уг тоог хэрхэн эрүүл авч явах тухай ачааллыг үүрэх нь гарцаагүй болсон. Шинэчлэлийн Засгийн газар гадаад зах зээлээс “Чингис” бондоор дамжуулж 1.5 тэрбум ам.долларыг босгоогүй бол өнөөдрийн Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх байжээ гэсэн дүгнэлтэд бүлгийн гишүүд хүрсэн юм.
       2013 оны нөхцөл байдлыг авч үзэхэд эдийн засгийн гадаад чадамж 50 хувь буурсан хэдий ч цаашид 1.5 тэрбум ам.долларыг үр ашигтай зүйлд зарцуулж эдийн засгийн хямралыг давах ёстой гэсэн үүргийг бүлгийн гишүүд Засгийн газарт  өглөө. Мөн бүлгийн даргын зүгээс “Энэ Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын өмнө өмнөх Засгийн газрын өрийг цайруулах, 2013 оны эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давж, улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхгүй  талаас нь ажиллах гээд  маш том хариуцлага байгааг ойлгох ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан асуудлаар энэ Засгийн газрыг огцруулна гэдэг асуудал байхгүй” хэмээн онцоллоо.
Мөн  Дэлхийн зах зээл дээр 1 тонн нүүрс 110 ам.долларын үнэтэй байхад яагаад Тавантолгойн нүүрсийг 70 ам.доллараар борлуулахаар гэрээ байгуулав. Тавантолгойн Зүүн цанхийн нүүрсийн 80 хувийг яагаад зөвхөн хятадуудад борлуулахаар Тавантолгойн гэрээ байгуулсан “Эрдэнэс тавантолгой”-н тэр үеийн захирал, ЭБЭХ-ний сайдад хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцсоны дараа   уг гэрээг цаашид хэрхэн сайжруулах талаар ажил хийгдэх ёстой хэмээн үзэв.
Харин бүлгээр яригдсан дараагийн нэг чухал асуудал бол Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 170 сая ам долларын өртэй. Үйлдвэрийн борлуулж байгаа зэс болгоны орлогын гуравны нэг нь 170 сая ам.долларын өрөнд суутгагдаж байгааг бүлгийн гишүүд өнөөдөр мэдэж авсан тухай асуудал байв.  “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг зэсийн үнийг дагаад өсөх болсон зэрэг асуудлуудын учрыг олох үүргийг бүлгийн зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгав.

         Ерөнхий сайдын хувьд БНСУ-аас нефть  импортлох тухай асуудлыг хоёр гурван этгээд нийлж авлигын шинжтэй болгож саатуулсныг эздийг тодорхойлж өгөх зайлшгүй шаардлага байгаа. ОХУ-аас ирүүлсэн төмөр замтай холбоотой албан захидал Ерөнхий сайдын гарт ирээгүй байхад сонинд нийтлэгдсэн явдлын учрыг Тагнуул, цагдаагийн байгууллага шалга ёстой хэмээн үзэв.
Эдгээр асуудлаас гадна бүлгийн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Маршалын албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн танилцуулгыг сонсож, санал бодлоо солилцов.  Хууль сахиулагчдаа хүчинддэг байгууллага,  гэмт хэргийн тухай хуулийг эрүүдэн шүүх хууль хэмээн 1930-аад оноос эхлэн өнөөдрийг хүртэл дагаж ирснийгээ өөрчлөх ёстой хэмээн үзээд эдгээр хуулиудыг маш яаралтай УИХ-аар оруулж хэлэлцэх нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэв.
Мөн энэ өдрийн бүлгийн хуралдаанаар  “УИХ-ын 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардал батлах тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж СЕХ-ноос оруулж ирсэн тогтоолыг бүлгийн гишүүд дэмжлээ.
Харин “Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг агаар муу үед Бурхан халдун уул руу авирч хийхээр явж цаг агаарын улмаас аврах ажиллагаа явуулах хэмжээнд хүртэл асуудал очсонд  тухайд Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “ Зөвхөн Ерөнхий сайдыг гэж онцолмооргүй байна. Нийт 71 хүн цаг агаарын байдлаас шалтгаалж төөрч, амийг аварсан нь зөв бодлого байсан. Хүний амь эрсдэхээр онцгой нөхцөл байдлыг мөнгөөр тооцож болохгүй. Хүнгүй бол мөнгөний тухай асуудал байхгүй гэдгийг хаа хаанаа ойлгох ёстой. Энэ асуудлыг улстөржүүлмээргүй  байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ БУРУУГ АРД ТҮМЭН ШҮҮНЭ.ЭРДЭНЭБАТАА БИТГИЙ ИХ МЭД ...... АРД ТҮМЭН ХЭЛЭЭД БАЙХАД ЗӨРӨӨД БАЙВАЛ ЧИ БАС ШҮҮГДЭНЭ ШҮҮ......
ter 71 huniig hen zusar byalduuchlaliin ulger jisgeeg uzuul gesen yum bol doo huurhiis Altanhuyag huviin zugaa tsengel huutsulduhud tuuniig dagaj daldgana gej hen ch shaardaagui shuu dee hervee shaardsan bol Altanhuyag buruutai l yum bna shuu dee ali esvel tanai namiin dotood durmend namiin dargaa deed zergeer zusardan byalduuchil geed zaachihsan bdag yum uu??? Uur nam turiin erh barij bgaad iim yavdal gargasan bol tanai nam udiid yaj orilj charlaj ogtsor bari gej ard tumniig uduun turhirch bh bsan bol doo geheer l nudend il haragdaad bgaa yum daa
ter 71 huniig hen zusar byalduuchlaliin ulger jisgeeg uzuul gesen yum bol doo huurhiis Altanhuyag huviin zugaa tsengel huutsulduhud tuuniig dagaj daldgana gej hen ch shaardaagui shuu dee hervee shaardsan bol Altanhuyag buruutai l yum bna shuu dee ali esvel tanai namiin dotood durmend namiin dargaa deed zergeer zusardan byalduuchil geed zaachihsan bdag yum uu??? Uur nam turiin erh barij bgaad iim yavdal gargasan bol tanai nam udiid yaj orilj charlaj ogtsor bari gej ard tumniig uduun turhirch bh bsan bol doo geheer l nudend il haragdaad bgaa yum daa
ter 71 huniig hen zusar byalduuchlaliin ulger jisgeeg uzuul gesen yum bol doo huurhiis Altanhuyag huviin zugaa tsengel huutsulduhud tuuniig dagaj daldgana gej hen ch shaardaagui shuu dee hervee shaardsan bol Altanhuyag buruutai l yum bna shuu dee ali esvel tanai namiin dotood durmend namiin dargaa deed zergeer zusardan byalduuchil geed zaachihsan bdag yum uu??? Uur nam turiin erh barij bgaad iim yavdal gargasan bol tanai nam udiid yaj orilj charlaj ogtsor bari gej ard tumniig uduun turhirch bh bsan bol doo geheer l nudend il haragdaad bgaa yum daa
Хамгийн их уншсан