Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
Ч.Содномцэрэн: Улсын Дээд шүүхийн шийдвэрээ СЕХ-нд ирүүлээгүй байна

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийг урьдчилсан байдлаар хэдийд явуулах санал УИХ-д өгсөн байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах хугацааг заасан байдаг. Хуулиар энэ хугацааг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлож, зарлана. 65 хоногоор тооцоход зургадугаар сарын сүүлийн долоо хоногт таарч байгаа. Зургадугаар сарын 24-28-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах бололцоотой.
Бид энэ саналаа УИХ-д хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг товлож, зарласны дараа 10 хоногт намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхэлж, 10 хоногийн дотор дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, 20 хоногт багтаана. Ингээд дөрөвдүгээр сарын 20 гээд товоо зарлалаа гэхэд тавдугаар сарын 10 гэхэд намуудын нэр дэвшигчид тодорхой болсон байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч бүртгүүлээд, үнэмлэх авсан өдрөөс сурталчилгаагаа хийх боломжтой. Хуульд СЕХ нэр дэвшигчид нэгдсэн журмаар үнэмлэхийг нь санал авах өдрөөс 35 хоногийн өмнө олгоно гэж заасан. Энэ хугацаа нь тавдугаар сарын 10-наас хойш таарч байгаа. Ингэж урьдчилсан байдлаар ажлаа төлөвлөж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангана.
-Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт холбоотой маргааныг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ УИХ-ын хоёр гишүүний асуудлыг СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой гэсэн. Сонгуулийн үеэр мөнгө тараасан гэж тэдний туслахууд гурван шатны шүүхээс ял сонслоо. Гэтэл тэднээр сонгуулийн сурталчилгаа хийлгэсэн нэр дэвшигчид нь УИХ-д сууж байдаг. Энэ асуудлыг СЕХ хэзээ шийдвэрлэх вэ?
-Улсын Дээд шүүхээс одоогоор СЕХ-нд шийдвэрээ ирүүлээгүй байна.
-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд мөнгө тараасныг нь нотолсон иргэдэд урамшуулал олгохыг Улсын Дээд шүүх шийдвэртээ тусгасан байгаа. Иргэдэд олгох урамшууллыг СЕХ шийдэх үү?
-Хэрэв Улсын Дээд шүүхээс ингэж хууль зөрчсөнийг тогтоосон шийдвэрээ СЕХ-нд ирүүлэх юм бол хуульд заасан урамшууллыг олгох хуулийн заалттай. Тэр заалтын дагуу СЕХ хуралдаж, шийдвэр гаргах юм.
-Өвөрхангай аймгийн иргэдийг төлөөлж, хэн УИХ-д суух вэ гэсэн асуудал өнөө хэр нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ тухайд...?
-СЕХ Өвөрхангай аймгийн иргэдийг төлөөлж суух хоёр хүний нэрийг УИХ-д өргөн барьчихсан байгаа шүү дээ. /Одоогоос долоон сарын өмнө СЕХ Өвөрхангай аймаг буюу УИХ-ын 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн/
-УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 14-нд дахин санал хураахаар товлосон. Нэр дэвшигч дахин санал хураах өдөр хүртэл сурталчилгаа хийхгүй гэж хуульд тусгасан байгаа. Гэтэл иргэд рүү утасдан нэр дэвшигч тэрийг дэмжээрэй гэж ярьж, мессэж илгээж байгаа гэсэн. Энэ асуудлыг зохицуулсан заалт хуульд бий юү?
-Ийм асуудал гарч байгаа бол хэн гэдэг хүн хэзээ, юу гэж ярьсныг баримтжуулж, Сонгуулийн тойргийн хороондоо хандах хэрэгтэй. Тойргийн хороо асуудлыг шийдвэрлэх ёстой.

0 Сэтгэгдэл