Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Дахин санал хураахад 397.4 сая төгрөг зарцуулна
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Дахин санал хураалтын зардал батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хоёр дахь асуудал болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг Төсвийн тухай хуульд оруулж, баталсан учир хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураахад шаардлагатай 397.4 сая төгрөг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр радио телевизээр түгээсэн нэр дэвшигчдийн сурталчилгааг ШӨХТГ хянаж, дүгнэлт гаргахад зарцуулах 91.5 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын зарим гишүүн түүнээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -УИХ төсөв хэлэлцэх үеэр дахин санал хураалтын зардалд хэдэн төгрөг төсөвлөж оруулсан юм бэ. 397.4 сая төгрөгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал болох 17 тэрбум төгрөгт багтаая гэж байгаа юм уу. Энэ 17 тэрбум төгрөгөөс 397.4 саяыг авахаар тусад нь тогтоол гаргуулах уу?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -2012 оны УИХ-ын сонгуулийн төсөвт болзошгүй ажлын зардал гэж 300 сая төгрөг төсөвлөсөн байсан. Нийт төсөвлөсөн зардлаас 3,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаасан байгаа. Дахин санал хураалтыг өнгөрсөн онд багтааж явуулсан бол СЕХ зардлаа даах боломжтой байсан юм. Он дамжсан учир хэмнэсэн мөнгийг улсын төсөвт буцаан татсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах зардал 17.2 тэрбум төгрөгөөс дахин санал хураалтын зардлыг гаргах шийдвэрийг УИХ-аас гаргаж өгөхийг хүсч байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиа ч, дахин санал хураалтыг ч 17.2 тэрбум төгрөгт багтаах боломжтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -СЕХ энэ саналыг дангаараа гаргасан уу. Эсвэл бусад холбогдох байгууллагатай хамтарч гаргаж байна уу?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Хуулиар бол дахин санал хураах шийдвэрийг тойргийн хороо гаргадаг. Бид тойргийн хорооноос санал авсан. Тойргийн хорооноос анх 392,9 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирсэн. Дээрээс нь УБЕГ-аас дахин санал хураахад бүртгэлийн болон итгэмжлэгдсэн ажилтны зардалд 124,8 сая төгрөг, автомат машины программ хангамжтай холбоотой компаниас 64,5 мянган ам.доллар шаардлагатай тухай санал ирүүлсэн юм. Эдгээр зардлыг нийлүүлэхээр 600 гаруй сая төгрөг болсон. Үүнийг СЕХ хянаад нийт зардлын хэмжээг 397,4 сая төгрөг болгож бууруулсан байгаа. Программ хангамж, автомат машиныг цэвэрлэх, бэлэн байдалд оруулах ажлыг СЕХ-ны Мэдээлэл технологийн төвийн инженерүүд хийх боломжтой гээд зардлыг нь хассан. Бүртгэлийн байгууллагын зардлыг 50 гаруй хувиар багасгасан. УИХ, орон нутгийн сонгууль шиг гаднаас хүн хөлсөөр ажиллуулах шаардлагагүй, бүртгэлийн байгууллагын ажилчдыг дайчлах боломжтой гэж үзээд зардлагаа багасгах чиглэл өгсөн. Мөн сонгуулийн тойргийн хорооны дарга нартай уулзаж, зардлаа хэмнэх чиглэл өгснөөр нийт зардлаа 50 орчим хувиар бууруулсан юм.
Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -ШӨХТГ-т мөнгө гаргаж өгөх шаардлагатай хуулийн ямар үндэслэл байна вэ. Үүнийг тайлбарлаж өгөөч?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд радио, телевизээр явуулах сурталчилгаанд ШӨХТГ хяналт тавьж, дүгнэлт гаргах тухай заалт байгаа. Энэ заалтын дагуу радио, телевизээр түгээсэн сурталчилгаанд мониторинг хийнэ. ШӨХТГ-аас манайд энэ ажилд нийт 299 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлсэн юм. СЕХ үүнийг нь хянаад 91,5 сая төгрөг хангалттай гэж үзсэн. Хэвлэл мэдээллийн мониторинг хийх зардал 30 сая, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан гарын авлага тараахад 10 сая, хэвлэмэл хуудас гаргахад есөн сая, зөвлөмж гаргахад 2,5 сая гэх мэтээр задалсан байгаа. Энэ зардлыг ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд багтааж болно. Хамгийн гол нь, энэ зардлыг Төсвийн тухай хуульд оруулаагүй учир ийм хүсэлт тавьж байна.
Ингээд дахин санал хураах болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр радио, телевизээр түгээсэн сурталчилгааг хянаж, дүгнэлт гаргахад шаардлагатай дээрх хэмжээний мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд багтаах эсэх талаар Байнгын хороодын гишүүдийн саналыг хураахад бүгд дэмжсэн юм. Байнгын хорооны хурлаар гаргасан санал, дүгнэлтээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

0 Сэтгэгдэл