Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
ИЗНН доторхи булхайг илчиллээ
“Зуун ямаанд жаран ухна” гэж нэг намд олон даргын хэрэг байхгүй гэж Иргэний Зориг-Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Жаргал, дэд дарга асан Х.Бат-Ялалт, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн О.Чинбат нар мэдэгдлээ. Тэд өнөөдөр ийн хэвлэлийнхэнд хандаж улс төрийн хүчин болох ИЗНН-д олон жил бугшсан муу муухайн зүйлийн талаар олон нийтэд мэдээллэж, энэ намыг шинэчлэх зорилго өвөртөлснөө хэлсэн юм. Хэдийгээр энэ нам 13 жил болсон ч одоо хэр нь төлөвшөөгүй, өөрийн гэсэн чиг баримжаа, үзэл баримтлалгүйг тэд хэлсэн юм. Зөвхөн намын дарга С.Оюун хаашаа гэнэ, гишүүд дэмжигчид нь түүнийг дагаж далдайдаг гэв. Түүнийг даган баясагчид нь НИТХ-ын Г.Ганхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Ганбат, одоогийн генсек Ганбат мэтийн нөхдүүд гэдгийг тэд онцолж хэлсэн юм.
Ер нь, энэ нам гишүүд дэмжигчид рүүгээ чиглэсэн, улс эх орны хөгжлийн төлөө гэсэн ямар ч ажил хийдэггүй гэнэ. Сонгууль дөхөхөөр л гишүүдтэй, дэмжигчидтэйгээ мэдсэн юм шиг хайр зарлаж гүйдэг хэрнээ сонгуулийн дараа “чи явж болно” гэж хэлээд л зайгаа барьдаг гэж тэд хэлсэн юм.
Тухайлбал тус намын дарга Д.Энхбат сонгуулийн өмнө мөн л ийм байдлаас болж сонгуульд өрсөлдөх нэрээ татаж авсан аж.
Намын дарга С.Оюуны хувьд энэ намыг өмчилчихсөн, энэ намд надаас өөр лидер байхгүй мэдээт төсөөлж, намын ажлыг ар гэрийнхээ ажилтайгаа хутгадаг гэж Х.Бат-Ялалт өгүүлсэн. Түүний хэлснээр, С.Оюун намынхаа хуралд ирэхдээ нөхрөө дагуулж ирж, нөхөр нь намын дотоод ажилд оролцдог гэсэн юм.
Тиймээс тэд намаа олон өөр бодолтой даргатай бус энэ намыг зөв удирдан чиглүүлэх нэг даргатай болгох хэрэгтэйг хэлэв. Тэрчлэн нам доторхи ардчилал, шинэчлэлийг хийх болно гэдгээ хэлж байлаа.
“Зуун ямаанд жаран ухна” гэж нэг намд олон даргын хэрэг байхгүй гэж Иргэний Зориг-Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Жаргал, дэд дарга асан Х.Бат-Ялалт, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн О.Чинбат нар мэдэгдлээ. Тэд өнөөдөр ийн хэвлэлийнхэнд хандаж улс төрийн хүчин болох ИЗНН-д олон жил бугшсан муу муухайн зүйлийн талаар олон нийтэд мэдээллэж, энэ намыг шинэчлэх зорилго өвөртөлснөө хэлсэн юм. Хэдийгээр энэ нам 13 жил болсон ч одоо хэр нь төлөвшөөгүй, өөрийн гэсэн чиг баримжаа, үзэл баримтлалгүйг тэд хэлсэн юм. Зөвхөн намын дарга С.Оюун хаашаа гэнэ, гишүүд дэмжигчид нь түүнийг дагаж далдайдаг гэв. Түүнийг даган баясагчид нь НИТХ-ын Г.Ганхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Ганбат, одоогийн генсек Ганбат мэтийн нөхдүүд гэдгийг тэд онцолж хэлсэн юм.Ер нь, энэ нам гишүүд дэмжигчид рүүгээ чиглэсэн, улс эх орны хөгжлийн төлөө гэсэн ямар ч ажил хийдэггүй гэнэ. Сонгууль дөхөхөөр л гишүүдтэй, дэмжигчидтэйгээ мэдсэн юм шиг хайр зарлаж гүйдэг хэрнээ сонгуулийн дараа “чи явж болно” гэж хэлээд л зайгаа барьдаг гэж тэд хэлсэн юм.
Тухайлбал тус намын дарга Д.Энхбат сонгуулийн өмнө мөн л ийм байдлаас болж сонгуульд өрсөлдөх нэрээ татаж авсан аж.
Намын дарга С.Оюуны хувьд энэ намыг өмчилчихсөн, энэ намд надаас өөр лидер байхгүй мэдээт төсөөлж, намын ажлыг ар гэрийнхээ ажилтайгаа хутгадаг гэж Х.Бат-Ялалт өгүүлсэн. Түүний хэлснээр, С.Оюун намынхаа хуралд ирэхдээ нөхрөө дагуулж ирж, нөхөр нь намын дотоод ажилд оролцдог гэсэн юм.
Тиймээс тэд намаа олон өөр бодолтой даргатай бус энэ намыг зөв удирдан чиглүүлэх нэг даргатай болгох хэрэгтэйг хэлэв. Тэрчлэн нам доторхи ардчилал, шинэчлэлийг хийх болно гэдгээ хэлж байлаа.
0 Сэтгэгдэл
zaza
ygaasaa avgai exneryyd gertee syygaad xyyxdee usgux estoi doo
2013.04.10
























