Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ерөнхий сайд, түүний багийнхан цасан шуургатай нэг шөнийг ингэж өнгөрүүлжээ
Алд биеэ алжаан байж Бурхан халдунд гарч өөрийнхөө төлөө бус ард иргэдийнхээ төлөө мөргөл үйлдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний багийнхны адал явдалт “аяллын” талаар маш сонин содон мэдээлэл гарч байна. Тэд ер нь их сонирхолтой аялал туулж. Сайд, дарга нар хотын төвд түгжирнэ гэж байдаггүй. Учир нь, дандаа төрийн маяактай машинаар зам чөлөөлүүлээд төмөр хүлгийн тэнхээр давхидаг. Энэ л уламжлалаар Ерөнхий сайд түүний багийнхан Төрийн ордны хашаанааны баруун хаалгаар гараад хотоос гарахад ердөө 15 минут л давхиж. Яг 15 минут давхисан гэдгийг би зохиогоогүй шүү. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа энэ тухай өөрийн фэйсбүүктээ бичиж, машины цонхоор авсан зургаа оруулсан байв.
Ер нь, Ерөнхий сайд Бурхан халдунд явна гэж хэлж, төлөвлөж байж. Ард иргэдийнхээ төлөө мөргөл үйлдэж, залбирах зорилготой. Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн жил сонгуулийн өмнө Бурхан халдунд гарч хүндэтгэл үзүүлж байсан аж. Түүнийхээ хүчээр сонгуульд ялсан ч байж магадгүй гэж үзэн өөрийг нь МАН-ынхан огцруулна гэж мэдэгдсэн болохоор дахин Бурхан халдун шүтээнээс гуйхаар явсан болов уу гэж хардаж болмоор л юм билээ.

Түүнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй төр засгийн өндөр албан тушаалтнуудаас гадна Ерөнхий сайдын зөвлөх Я.Хүдэрбаатар, Б.Ган-Очир гээд Ерөнхий сайдын зүүн баруун гарын хүн хамт явж. Хотоос 40 гаруй хүн гарсан гэж байгаа. Гэтэл ууланд гарахдаа 70 гаруй хүн гарсан гэх. Мэдээж Хэнтий аймгийн Ардчилсан намынхан цаанаас тосч ирсэн биз. Сайд дарга нарыг хөдөө явахад дагалдан баясагчдаас гадна, хөдөөнийхөн тэр чигтээ л цуглацгаадаг. Тэр жаягаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэд Ерөнхий сайдын цувааг амдаж уулын бэлд уулзсан гэнэ. Тэгээл ууланд гарахад 70 гарчихгүй юу. Нээрээ Ерөнхий сайд маань амралтын өдөр болгон Цэцээ гүн рүү гардаг болохоор Бурхан халдун ууланд гарахдаа хамт яваа хүмүүсээ түрүүлж гаргасан юм билээ. Учир нь, хамт яваа хүмүүс нь түүний хөлд чирэгдэх учир, багийнхан нь бараг 40 минутын өмнө хөдөлсөн гэж байгаа. Гэтэл дөнгөж замынхаа талд орж байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг гүйцэж, ард нь хэдэн комиссарууд нь гэл нь гозойж, хөлс нь гоожсон байдалтай ирсэн юм уу даа янз нь. Ингээд уулчдын цувааг Ерөнхий сайд толгойлж Бурхан халдуны оройд гарсан гэнэ. Уулын оройд гарч, ахуй амьдрал, улс орныхоо хувь заяаг даатгаж байгаа л юм болохоор өнөөх уулчид маань авч гарсан идээ будаа, хүнсээ бүгдийг нь өргөчихөж. Нээрээ цасан шуургатай байсан ш дээ. Тэднийг уул руу өгсөх гэж байхад зөөлөн цас бударч байсан, дараа нь шуурч эхэлсэн. Харин орой дээр нь гарахад нь цасан шуурга шуурсан байгаа юм. Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, “Хангай газар цасан шуурга гэнэт болдог юм билээ” гэж гайхсан байсан. За ингээд цасан шуурга шуурч аялагчид уулын оройгоос 13 цагийн үед буухаар хөдөлхөд 16 цагийн орчимд л тайгад харанхуй болчихож. Цасан шуурга улам ширүүсч аялагчид маань гурван хэсэг болон тасарч төөрчээ.

Ерөнхий сайд буурь зааж 53 хүн дагуулаад явсан бол түүний хоёр зөвлөх нь 18 хүнтэй хамт төөрч. Тэдний цээжээр нь татсан цас байсан болохоор хоёр хөлөөрөө явж чадахгүйдээ тулж, сүүлдээ бүр мөлхөж үзэж. Хамаг идээ будаагаа өргөчихсөн аялагчид ядарч туйлдаад тэндээ хонохоор болжээ. Цас арилган мод түүгээд түүдэг гал асааж тэд хоног төөрүүлж. Ерөнхий сайдынхаа нэрийн өмнөөс хамт аялаж байгаа хүмүүсээ айлгахгүйн тулд зөвлөх Б.Ган-Очир ардын дуу дуулсан ч түүнийг түрсэнгүй. Тэгээд зөвлөх бодож л дээ. “За ямар төөрүүлчихээд дуулаад ч яахав.

Харин янз бүрийн юм ярья” гэж бодоод баахан юм ярьж. Бүхэл бүтэн шөнийг цасан дунд өнгөрүүлж байгаа хүмүүс юу эсийг ярьхав дээ. Үндсэн отогт үлдсэн хоол хүнснээсээ эхлээд эхнэр хүүхэд, аймшиг, адал явдлыг тэд ярьж зарим нэг нь дуг хийж үүр цайлгаж. Даарсан нэг нь халдаг мишок хүртэл мөрөөдөж хоносон гэнэ лээ. Эцсийн бүлэгтээ хамгийн их хайртай хүн бол эхнэр юм байна гэдгийг тэнд байсан хүмүүс ойлгосон байна.

Өглөө бололгүй яахав. Өглөө нь тэд цасаа арилгаад алхам алхамаар урагшилж байтал нисдэг тэрэг дуугарч Шадар сайд Д.Тэрбишдагва дээрээс даллах нь тэр. “Та нар амьд уу. би аврахаар ирлээ” гээд л... За, за худлаа. Тэрэн ч юу юм бэ, гэхдээ л аврах бүлэг тэднийг аварч отогт хүргэж, аминд нь оржээ. Нисдэг тэрэгний чихэнд чийртэй дуу аялагчдад харин кайфтай сонсогдсон байна шүү. Ингэж л төөрсөн хэд нь шөнийг өнгөрөөж, өглөө нь аврагчдаар татуулсан байхад Ерөнхий сайд харин “Өлсөөд арга ядахад бүгдээрээ туулай агнана аа” гэж багийнхныгаа тайвшруулж хоносон гэнэ.

хөөрхий дөө хэцүү л явж шүү дээ
Алд биеэ алжаан байж Бурхан халдунд гарч өөрийнхөө төлөө бус ард иргэдийнхээ төлөө мөргөл үйлдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний багийнхны адал явдалт “аяллын” талаар маш сонин содон мэдээлэл гарч байна. Тэд ер нь их сонирхолтой аялал туулж. Сайд, дарга нар хотын төвд түгжирнэ гэж байдаггүй. Учир нь, дандаа төрийн маяактай машинаар зам чөлөөлүүлээд төмөр хүлгийн тэнхээр давхидаг. Энэ л уламжлалаар Ерөнхий сайд түүний багийнхан Төрийн ордны хашаанааны баруун хаалгаар гараад хотоос гарахад ердөө 15 минут л давхиж. Яг 15 минут давхисан гэдгийг би зохиогоогүй шүү. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа энэ тухай өөрийн фэйсбүүктээ бичиж, машины цонхоор авсан зургаа оруулсан байв. Ер нь, Ерөнхий сайд Бурхан халдунд явна гэж хэлж, төлөвлөж байж. Ард иргэдийнхээ төлөө мөргөл үйлдэж, залбирах зорилготой. Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн жил сонгуулийн өмнө Бурхан халдунд гарч хүндэтгэл үзүүлж байсан аж. Түүнийхээ хүчээр сонгуульд ялсан ч байж магадгүй гэж үзэн өөрийг нь МАН-ынхан огцруулна гэж мэдэгдсэн болохоор дахин Бурхан халдун шүтээнээс гуйхаар явсан болов уу гэж хардаж болмоор л юм билээ.

Түүнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй төр засгийн өндөр албан тушаалтнуудаас гадна Ерөнхий сайдын зөвлөх Я.Хүдэрбаатар, Б.Ган-Очир гээд Ерөнхий сайдын зүүн баруун гарын хүн хамт явж. Хотоос 40 гаруй хүн гарсан гэж байгаа. Гэтэл ууланд гарахдаа 70 гаруй хүн гарсан гэх. Мэдээж Хэнтий аймгийн Ардчилсан намынхан цаанаас тосч ирсэн биз. Сайд дарга нарыг хөдөө явахад дагалдан баясагчдаас гадна, хөдөөнийхөн тэр чигтээ л цуглацгаадаг. Тэр жаягаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэд Ерөнхий сайдын цувааг амдаж уулын бэлд уулзсан гэнэ. Тэгээл ууланд гарахад 70 гарчихгүй юу. Нээрээ Ерөнхий сайд маань амралтын өдөр болгон Цэцээ гүн рүү гардаг болохоор Бурхан халдун ууланд гарахдаа хамт яваа хүмүүсээ түрүүлж гаргасан юм билээ. Учир нь, хамт яваа хүмүүс нь түүний хөлд чирэгдэх учир, багийнхан нь бараг 40 минутын өмнө хөдөлсөн гэж байгаа. Гэтэл дөнгөж замынхаа талд орж байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг гүйцэж, ард нь хэдэн комиссарууд нь гэл нь гозойж, хөлс нь гоожсон байдалтай ирсэн юм уу даа янз нь. Ингээд уулчдын цувааг Ерөнхий сайд толгойлж Бурхан халдуны оройд гарсан гэнэ. Уулын оройд гарч, ахуй амьдрал, улс орныхоо хувь заяаг даатгаж байгаа л юм болохоор өнөөх уулчид маань авч гарсан идээ будаа, хүнсээ бүгдийг нь өргөчихөж. Нээрээ цасан шуургатай байсан ш дээ. Тэднийг уул руу өгсөх гэж байхад зөөлөн цас бударч байсан, дараа нь шуурч эхэлсэн. Харин орой дээр нь гарахад нь цасан шуурга шуурсан байгаа юм. Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, “Хангай газар цасан шуурга гэнэт болдог юм билээ” гэж гайхсан байсан. За ингээд цасан шуурга шуурч аялагчид уулын оройгоос 13 цагийн үед буухаар хөдөлхөд 16 цагийн орчимд л тайгад харанхуй болчихож. Цасан шуурга улам ширүүсч аялагчид маань гурван хэсэг болон тасарч төөрчээ.

Ерөнхий сайд буурь зааж 53 хүн дагуулаад явсан бол түүний хоёр зөвлөх нь 18 хүнтэй хамт төөрч. Тэдний цээжээр нь татсан цас байсан болохоор хоёр хөлөөрөө явж чадахгүйдээ тулж, сүүлдээ бүр мөлхөж үзэж. Хамаг идээ будаагаа өргөчихсөн аялагчид ядарч туйлдаад тэндээ хонохоор болжээ. Цас арилган мод түүгээд түүдэг гал асааж тэд хоног төөрүүлж. Ерөнхий сайдынхаа нэрийн өмнөөс хамт аялаж байгаа хүмүүсээ айлгахгүйн тулд зөвлөх Б.Ган-Очир ардын дуу дуулсан ч түүнийг түрсэнгүй. Тэгээд зөвлөх бодож л дээ. “За ямар төөрүүлчихээд дуулаад ч яахав.

Харин янз бүрийн юм ярья” гэж бодоод баахан юм ярьж. Бүхэл бүтэн шөнийг цасан дунд өнгөрүүлж байгаа хүмүүс юу эсийг ярьхав дээ. Үндсэн отогт үлдсэн хоол хүнснээсээ эхлээд эхнэр хүүхэд, аймшиг, адал явдлыг тэд ярьж зарим нэг нь дуг хийж үүр цайлгаж. Даарсан нэг нь халдаг мишок хүртэл мөрөөдөж хоносон гэнэ лээ. Эцсийн бүлэгтээ хамгийн их хайртай хүн бол эхнэр юм байна гэдгийг тэнд байсан хүмүүс ойлгосон байна.

Өглөө бололгүй яахав. Өглөө нь тэд цасаа арилгаад алхам алхамаар урагшилж байтал нисдэг тэрэг дуугарч Шадар сайд Д.Тэрбишдагва дээрээс даллах нь тэр. “Та нар амьд уу. би аврахаар ирлээ” гээд л... За, за худлаа. Тэрэн ч юу юм бэ, гэхдээ л аврах бүлэг тэднийг аварч отогт хүргэж, аминд нь оржээ. Нисдэг тэрэгний чихэнд чийртэй дуу аялагчдад харин кайфтай сонсогдсон байна шүү. Ингэж л төөрсөн хэд нь шөнийг өнгөрөөж, өглөө нь аврагчдаар татуулсан байхад Ерөнхий сайд харин “Өлсөөд арга ядахад бүгдээрээ туулай агнана аа” гэж багийнхныгаа тайвшруулж хоносон гэнэ.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
*****
yhesnee hiij yavsiin hairan mongo durakuud
2013.04.10
2013.04.10
























