Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: Оюу толгой ХХК манай Засгийн газрын дөрвөн сайдыг хуураад байгаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ гадаадын хөрөнгө оруулалт 60 хувиар буурсан тухай онцолсон. Үүнийг улс төрийн таагүй байдлаас болж байна гэж үзэх ч хүмүүс бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Улс төрийн тогтворгүй харилцаа гэхээсээ илүүтэй Монголын эдийн засгийн гадаад байдал тогтвортой бус байсан нь нөлөөлсөн байх. Энэ харилцааг зохицуулдаг мэргэжилтнүүд, хариуцсан яам, агентлагууд нь ажлаа сайн хийх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хоёр хөршөөс гадаад эдийн засаг ихээхэн хамаарч байна. Тэд геополитекийн бодлого барьж, асуудлыг бидэнд мэдрүүлэх гэж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ мэт олон талтай зүйлийг улс төржүүлж болохгүй. Үүний оронд бид нэг байр сууринд нэгдэж, бүхэл цул болох ёстой. Өөрөөр хэлбэл, монголчуудыг нэгтгэдэг нэг том эрх ашиг байдгийг байнга санаж явах хэрэгтэй. Бид бусад орны эдийн засгийн золиос болохгүйн тулд дотооддоо хамтарч ажиллахын зэрэгцээ гадаад харилцааг зохицуулдаг төрийн байгууллагууд хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт хэтэрснээс үүдэж гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэх яриа ч байна?
-Энэ асуудал Оюу толгойтой ямар ч холбоогүй. Өнгөрсөн хугацаанд манай эдийн засаг өсч байсны 70-80 хувь нь зөвхөн нүүрсний салбараас хамааралтай байлаа. Манайхаас урд хөрш нүүрс авахгүй гэснээс болж эдийн засгийн зогсонги байдал үүслээ. Харин Оюу толгой төлөвлөсөн тоног төхөөрөмжөө оруулж ирж байгаа. Үүнийг улс төржүүлж хэрхэвч болохгүй. Гэхдээ Оюу толгой ХХК манай Засгийн газрын дөрвөн сайдыг хуураад байгааг би тэвчээртэй харж байна. Хувь нийлүүлэгчдийн хурлыг удаа дараа хойшлуулж байгаа. Гэтэл тус компанийнхан олон улсын хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаагаа явуулж, манай улсад ямар ч ашиггүй хэвээр  л байна. Хувь нийлүүлэгчдийн хурлаар Монголын талын тавиад буй асуудлыг энэ сардаа шийдэхгүй бол миний бие Засгийн газарт үндэслэлүүдийг ил гаргаж тавина. Өмнө нь тэдэнд энэ талаар хангалттай санал хүсэлтээ бичгээр өгсөн. Ямар ч нэмэр алга. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурлыг нууц хийж байгаа нь сонин. Энэ талаарх мэдээллийг Монголын сэтгүүлчид олоогүй байхад олон улсын сэтгүүлчид мэдээлж буй нь ямар учиртай юм. Ямар нэг “но” байна шүү дээ.

-“Чалко”-той холбоотой гэрээнээс болж манай эдийн засгийн өсөлт буурсан гэж ойлгож болох уу. Учир нь, та урд хөрш манайхаас нүүрс авахаа зогсоосон гэж хэллээ. Энэ мэт шалтгаан нь дээрх нөхцөл байдлыг бий болгосон байх л даа.
-Энэ яах аргагүй үнэн. Манай эдийн засгийн өсөлт буурч байгаа нь “Чалко”-той хийсэн гэрээнээс үүдэлтэй. Гэхдээ үүнийг би сөрөг өнгө аясаар ярихыг хүсэхгүй байна. Ямартай ч гадаадын хөрөнгө оруулалт зогсч байгаа нь монголчуудад үзүүлж буй нэг шахалт. Нөгөөтэйгүүр бид тэдэнтэй ойлголцож яриа хэлцлээ хийж чадахгүй байна. Эцсийн дүнд бид Монгол оронд хэн дуртай нь орж ирээд бүх зүйлийг нь үнэгүй хүртдэг бялуу биш гэдгийг тэдэнд ойлгууллаа. Тэд гэнэтийн зүйлд цочсондоо харилцан ашигтай ярих гэхээр тулгамдаж байгаа байх.

-Таны ярианаас Ст­ратегийн ач холбогдол бү­хий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэсэн өнгө аяс цухалзаж байна?
-Өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ хэрхэн өөрчлөх вэ гэдэгт маш олон зүйл бий. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль хэнд ч хэрэггүй болчихсон. Энэ талаар яривал маш их цаг шаардагдах учраас ингэсхийгээд өндөрлөё.

-Засгийн газрын үйл ажиллагаа, уялдаа холбоо муу байгаагаас өнөөдрийн ийм байдал үүслээ хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа. Таны хувьд өнөөдрийн ийм нөхцөл байдал юунаас болсон гэж харж байна вэ?
-Үе үеийн Засгийн газар хоорондын уялдаа холбоо тааруу байдаг. Нэг нь нөгөөгөө муулж, ажлаа үргэлжлүүлж авч явахгүй байснаас үүдэлтэй. Монголын ард түмэнд ашигтай байлгах үүднээс энэ Засгийн газар ашигтай ажиллаасай. Тэр ч утгаар нь шаардлага тавина. Өнгөрсөн жилүүдэд би Засгийн газрыг хамгийн их шүүмжилж байсан хэр нь хэзээ ч огцруулна гэж байгаагүй. Зөвхөн хэлэлцээрт оръё гэх санал удаа дараа тавьж байв. Аливаа Засгийн газрыг тэргүүлж байгаа хүн эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн цуглуулгыг бий болгодог. Тиймээс үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбоотой хамтарсан гурван талт хэлэлцээр хийх шаардлагатай байдаг юм. Үүнийг би олон улсын тогтсон жишээ учраас хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүдээ үйлдвэрчний эвлэлээр оруулдаг зарчим Сингапур зэрэг өндөг хөгжилтэй оронд үйлчилж байна. Улс орон бүрт байдаг ийм жишгээс Ерөнхий сайд үлгэр дуурайл аваасай гэж боддог.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулсан гэсэн. Хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?
-Монголын эрүүл мэндийн тогтолцоо ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахгүй байна. Энэ салбар хамаатан садангийн сүлжээн дээр тогтож байна гэхэд хилсдэхгүй. Манай эмч эмнэлгийн ажилтнууд мэс ажилбар хийхдээ хэнээс ч дутахгүй. Ганцхан хяналт, хариуцлага, үр дүнгийн тогтолцоо алга. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд үүнийг тусгаж өгөх ёстой. Бидний цалингаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл гэж 20 хувь авдаг. Энэ мөнгөнөөс 107 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт өгч байна. Уг мөнгөний хэдээр нь хатгаа, ханиадыг эмчлэх юм, тархины мэс заслыг ямар өртгөөр хэн хийх, хариуцлага алдвал хэрхэн хэн хүлээх , үр дүнтэй байвал урамшууллыг яаж тооцох ёстой зэрэгт даатгал төлсөн иргэд оролцмоор байна.
Одоогоор энэ асуудалд Засгийн газар, улстөрчид шийдвэр гаргадаг. Тиймээс жирийн ард иргэдийг оролцуулах ёстой. Манайд хяналт хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бие даасан хараат бус шийдвэр гаргадаг болгох талаар хуулийн төсөлдөө тусгаж өглөө. Үүн дотор даатгуулагчаас гурав, аймаг бүрээс тус бүр нэг төлөөлөл оруулна. Энэ төлөөллүүд нь даатгуулагчийнхаа эрх ашгийн төлөө ажиллаж, чадахгүй байвал солих эрхийг нь иргэдэд олгож буй юм.  Мөн энэ хууль батлагдсанаар иргэд хувийн эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй болно.  
0 Сэтгэгдэл
er ni ard tvmen erunhiilugchiin songyyld evcel baigyylj Ganbaatariig soivol yasiin gej yrialj bn er ni bodoh asyydal shvv
EH ORNII ERH ASHGIIN TULUU YAVJ BAIGAA HUNIIG HEN MUULAAD BAINAA, ZAHIALGA UU, TENEG MALNUUDAA TA NARIIN TULUU L YAVJ BAINA
Gambaa chi odoo bolio, heruuliin buzar bolloo
2016 onii songuulid beldej bolnoo. Gehdee sain zuiliin tuluu zuv argaar, medlegt suurilaj hiihgui bol ene ih heneerhel chini muu ymand daguulna shuu...
uursdiin gesen tolgoigui gadnii heden onol uzchiheed tuuniigee onol gej yarih durtai nuhdud heden ug chuludii daa gej,oyu tolgoi mongol ulsiin gazar nutag deer bii bolson mongolchuud ursduu oligtoihon ashiglawal eh orondoo jaahanch gesen buteen baiguulalt bur boleo gej bodhod heden emneleg heden asarah gazar hen negnii umh talh bolchih uw hurungu ene aldaad urtei uldeh gej bgaagaa medgyi maanag tsarailaad gadnihantai niilj eh ornoo sorj bgaa humuus ug helsen hund usurhsun ugs helj bdag taarsanch humus boldoo uursiiguu bologson humuus eh orniihoo uchuuhen hesegiig gadniihand aldaad tsulmuulj bgaagaa medgyi yumuu yadaj mongol hun shig bai.
Оюутолгойг ашиглах нь зөв л дөө, ганцхан анхнаасаа жаахан буруу эхлэчихсэн юм. бороо гоулдыг дуурайсан байх л даа. Монголчуудыг юугаа ч мэдэхгүй байхад орж ирээд муу санаатай монголчуудтай нийлж хамаг алтыг нь сэгсрээд хаячихсан. тэдний туршлагыг давтах гээд бүтсэнгүй. цаг хугацааны хувьд бас монголчууд сэрчихсэн байсан л даа
ene shan gar uhej dald orood ogoosei yagaad dandaa oyu-tolgoi geed l dairaad bdag bnaa tegvel ter hyatadiin horongo oruulalttai heden zuun kompani ruu dairaach yamar ch standart mordoggui hujaa dairahgui gants gaigui hrongo oruulalt ruu l dairaad bh yum
GANBAA ODOO bolnoo
ene shan gar uhej dald orood ogoosei yagaad dandaa oyu-tolgoi geed l dairaad bdag bnaa tegvel ter hyatadiin horongo oruulalttai heden zuun kompani ruu dairaach yamar ch standart mordoggui hujaa dairahgui gants gaigui hrongo oruulalt ruu l dairaad bh yum
sain bnuu gambaa gishvvnee bi darhan uul aimgiin irgen bnaa bi negdsen emneledt ajildag shine daragtai bolsnoos hoish hvmvvsiin tsalin hasch ajilaas halaad bnaa vildverchnii evlel haana bnaa
sain bnuu gambaa gishvvnee bi darhan uul aimgiin irgen bnaa bi negdsen emneledt ajildag shine daragtai bolsnoos hoish hvmvvsiin tsalin hasch ajilaas halaad bnaa vildverchnii evlel haana bnaa
Ene uneheer mongol ard tumen mini gej ner barisan zalilagch reketch hun shuu.
Улсын гадаад эдийн засаг гэдэг чинь дотоод нөхцөл байдлаасаа шууд хамааралтай гэдгийг мэдэхгүй УИХ гишүүн байна гэж бодохоор үнэхээр харамсалтай санагдаж байна. Эдийн засгийн талаархи рений онолын хичээлээ дахиж судлаарай гэж зөвлөе ЭРХЭМ ГИШҮҮНЭЭ ХИХИХИ
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан