Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
Ерөнхий сайд залуу зохион бүтээгчдийг дэмжлээ

МЗХ-ны “Залуучуудын нээлттэй танхим”-д "Залуу зохион бүтээгч 2013" үзэсгэлэн болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТ-ээс санаачилан МЗХ-той хамтран зохион байгуулж буй "Залуу зохион бүтээгч 2013" олон улсын уралдааны шилдэг 36 оролцогчийн бүтээл уг үзэсгэлэнд тавигджээ. Тус үзэсгэлэнгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр зочилсон байна. Залуу зохион бүтээгчид хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчдөд нүүдлийн амьдрал, аж ахуй, эрүүл мэнд хэрэглээнд тохирсон хөдөлмөр хөнгөвчилсөн бүтээлүүд болох цагаан идээ хатаагч сэнс, тоосго шахагч, шил зүсэгч, ухаалаг хогийн сав, ноолуурын механик сав,

автомат гутал арчигч, хаягдал тосоор ажилладаг зуух, хатаагч төхөөрөмж, нарны энергиэр ажилладаг камер зэрэг амьдрал хэрэгтэй сонирхолтой томоохон үйлдвэрүүд болон хувиараа бизнес эрхлэгчид сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн газар ашиглаж болох бүтээлүүдийнхээ онцлог, давуу тал, хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын амьдралд хэрэгтэй, хэрэгжүүлж болохуйц бүтээлүүд хийсэн залуу зохион бүтээгчдээр бахархаж буйгаа илэрхийлсэн юм. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ӨМӨЗО, ОХУ-ын 45 баг, Монголын 300 гаруй баг зохион бүтээгчид оролцож, бүтээлээ ирүүлсэн байна. Мөн 12-28 хүртэлх насныхан оролцдог болохоор насны онцлогоос үл хамааран өрсөлдөх боломж олгодог давуу талтай юм. Уг уралдаанд нийслэл болон орон нутгийн залуу зохион бүтээгчдээс гадна ЕБС-ын сурагчид идэвхитэй оролцож байгааг нэвтрүүлгийн зохион байгуулагчид онцолж байлаа. Энэхүү залуу зохион бүтээгчидийн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн МЗХ-ны “Залуучуудын нээлттэй танхим”-д маргааш 11:00-17:00 цагийн хооронд үргэлжлээд дуусах юм байна.

0 Сэтгэгдэл