Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хүнсний талонд нэмж хамрагдах өрхийн судалгааг хийж эхлээгүй байна
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлтий гхүлээн авах “11 11төв”-д 04 дүгээр сарын 04-11-нд нийт 1715 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлжээ. Эдгээр дунд Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт 120 гаруй байлаа.
Иргэд эрүүл мэнд, хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол болон нийслэл хоттой холбоотой асуудлаар хандсан байна.
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн эмч нар айлуудаар явж малчидтай уулздаггүй гэсэн шүүмжлэлийг иргэд хэлжээ. Зарим хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөрт нь эм тариа, шинжилгээний мөнгө нь орохгүй, мөнгө нэмж авч байна гэсэн гомдлыг эмнэлгийн нэр зааж ирүүлжээ.
Их, дээд сургуулийн зарим оюутан 70 мянган төгрөгийн тэтгэлгээ аваагүй байгаа юм байна. Тэд тэтгэлэг олгогдохгүй байна гэж 11 11 төвд ханджээ.
Хүний хөгжлийн сангийн мөнгөө авч амжаагүй болон амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зарим иргэд хүнсний талонд хамрагдаж чадахгүй байна гэжээ. Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас иргэдийн асуултад хариу өгөхдөө “Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгөө аваагүй иргэдэд 2013 онд багтаан олгоно. Хүнсний талоны асуудлаар судалгаанд хамрагдсан хүмүүст олгож байгаа. Одоогоор нэмж хамрагдах өрхийн судалгаа явуулах эсэх нь шийдэгдээгүй байна” гэжээ.
Нийслэлийн зарим байрны халаалт хангалтгүй байна, хөнгөлөлттэй үнээр зарагдаж байсан нүүрс борлуулах цэг цөөрлөө, нөөцийн махны олдоц муу байна гэсэн гомдол олон иржээ.
Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох хүмүүст явуулан хариу өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлтий гхүлээн авах “11 11төв”-д 04 дүгээр сарын 04-11-нд нийт 1715 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлжээ. Эдгээр дунд Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт 120 гаруй байлаа.Иргэд эрүүл мэнд, хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол болон нийслэл хоттой холбоотой асуудлаар хандсан байна.
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн эмч нар айлуудаар явж малчидтай уулздаггүй гэсэн шүүмжлэлийг иргэд хэлжээ. Зарим хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөрт нь эм тариа, шинжилгээний мөнгө нь орохгүй, мөнгө нэмж авч байна гэсэн гомдлыг эмнэлгийн нэр зааж ирүүлжээ.
Их, дээд сургуулийн зарим оюутан 70 мянган төгрөгийн тэтгэлгээ аваагүй байгаа юм байна. Тэд тэтгэлэг олгогдохгүй байна гэж 11 11 төвд ханджээ.
Хүний хөгжлийн сангийн мөнгөө авч амжаагүй болон амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зарим иргэд хүнсний талонд хамрагдаж чадахгүй байна гэжээ. Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас иргэдийн асуултад хариу өгөхдөө “Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгөө аваагүй иргэдэд 2013 онд багтаан олгоно. Хүнсний талоны асуудлаар судалгаанд хамрагдсан хүмүүст олгож байгаа. Одоогоор нэмж хамрагдах өрхийн судалгаа явуулах эсэх нь шийдэгдээгүй байна” гэжээ.
Нийслэлийн зарим байрны халаалт хангалтгүй байна, хөнгөлөлттэй үнээр зарагдаж байсан нүүрс борлуулах цэг цөөрлөө, нөөцийн махны олдоц муу байна гэсэн гомдол олон иржээ.
Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох хүмүүст явуулан хариу өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
200
БОЛЬЁ ОО
2013.04.13
























