Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
Сонгуулийн хууль зөрчсөн гэв
УИХ-ын 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт маргааш дахин санал хураана. Сонгуулийн хууль зөрчин мөнгө тарааж байна гэсэн мэдээллийн дагуу бид очиж сурвалжилсан юм.
2012 оны УИХ-ын сонгуулиар гурван мандат бүхий СХД-т МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар ялалт байгуулан хэдийнээ УИХ-ын гишүүн болсон. Харин гуравдахь мандатын асуудал жил гаруйн хугацаанд хойшлогдож байгаад маргааш буюу 2013 оны 4 сарын 14-ны Ням гарагт Монгол Ардын Намаас Д.Сумъяабазар, Ардчилсан намаас Л.Эрхэмбаяр нар УИХ-ын гишүүний суудлын төлөө дахин өрсөлдөхөөр болсон билээ. Энэхүү сонгуульд хоёр нам өндөр ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд сонгуулийн хууль зөрчсөн гэх гурил будаа тараасан, тойргийн хорооны байран дээрээ намын хурлаа хийсэн, хүмүүс рүү өөрийн талын хүнд саналаа өгөхийг гуйж утас цохисон зэрэг маш олон зөрчлүүд гарч байгаа. Үүний нэг жишээ өнөөдөр буюу 2013 оны 4 дүгээр сар 13-ны өдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Арвин СБД-т байрлах өөрийн мэдлийн “Од плаза” төвийн караокены хоёр VIP өрөөнд 4 ажилтан суулган иргэд сонгогчдод 20 мянган төгрөг тарааж байна гэсэн мэдээллийн дагуу биднийг сурвалжлахаар очиход Д.Арвин гишүүн өөрийн биеэр байж байсан юм. Харин Д.Арвин гишүүн өөрийнхөө энэхүү хууль бус үйл ажиллагааг СӨХ-ийн хуралд бэлдэж байна гэж тайлбарласан бөгөөд Сонгино хайрхан дүүргийн иргэд сонгогчдын овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаарын бүртгэлтэй бичиг баримтууд байлаа.

Сонгуулийн хууль зөрчсөн энэхүү хууль бус үйл ажиллагаагаа Сонгино хайрхан дүүргээс зайлуулж, Сүхбаатар дүүрэгт явуулж байгаа нь түүний яриад байгаа шиг СӨХ-ийн хурал биш болох нь баримтаар нотлогдож байна.
СХД АН-ын хороо МУ-ын их хурлын сонгуулийн тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явуулсаар байна. Үүний нэг нь 81-р сургууль дээр байрлах санал авах 39-р хэсгийн хороонд АН-ын дүүргийн намын хорооны 25-р хуралд төрийн албан хаагчид болон, засаг дарга н.Чинболд, засаг даргын орлогч н.Батдорж, ИТ хурлын ажлын албаны дарга н.Зундуйдаваа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга н.Нямбаяр тэргүүтэй хүмүүс цуглуулан хуралдаж, СХД-ийн дахин санал хураалтад оролцож байгаа нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг дэмжих чиглэлийг салбар хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчдад өгсөн байна гэж СХД-ын МАН-ын хорооноос мэдээллээ.

УИХ-ын 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт маргааш дахин санал хураана. Сонгуулийн хууль зөрчин мөнгө тарааж байна гэсэн мэдээллийн дагуу бид очиж сурвалжилсан юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар гурван мандат бүхий СХД-т МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар ялалт байгуулан хэдийнээ УИХ-ын гишүүн болсон. Харин гуравдахь мандатын асуудал жил гаруйн хугацаанд хойшлогдож байгаад маргааш буюу 2013 оны 4 сарын 14-ны Ням гарагт Монгол Ардын Намаас Д.Сумъяабазар, Ардчилсан намаас Л.Эрхэмбаяр нар УИХ-ын гишүүний суудлын төлөө дахин өрсөлдөхөөр болсон билээ. Энэхүү сонгуульд хоёр нам өндөр ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд сонгуулийн хууль зөрчсөн гэх гурил будаа тараасан, тойргийн хорооны байран дээрээ намын хурлаа хийсэн, хүмүүс рүү өөрийн талын хүнд саналаа өгөхийг гуйж утас цохисон зэрэг маш олон зөрчлүүд гарч байгаа. Үүний нэг жишээ өнөөдөр буюу 2013 оны 4 дүгээр сар 13-ны өдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Арвин СБД-т байрлах өөрийн мэдлийн “Од плаза” төвийн караокены хоёр VIP өрөөнд 4 ажилтан суулган иргэд сонгогчдод 20 мянган төгрөг тарааж байна гэсэн мэдээллийн дагуу биднийг сурвалжлахаар очиход Д.Арвин гишүүн өөрийн биеэр байж байсан юм. Харин Д.Арвин гишүүн өөрийнхөө энэхүү хууль бус үйл ажиллагааг СӨХ-ийн хуралд бэлдэж байна гэж тайлбарласан бөгөөд Сонгино хайрхан дүүргийн иргэд сонгогчдын овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаарын бүртгэлтэй бичиг баримтууд байлаа.

0 Сэтгэгдэл