Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бат-Эрдэнэ& Ө.Энхтүвшин өрсөлдөөн
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн товыг зургадугаар сарын 26 гэж тогтоолоо. Сурталчилгааны хуулийн хугацаа хараахан эхлээгүй байгаа ч ирэх дөрвөн жилд Монгол Улсын төрийн тэргүүн байх эл марафонд уралдах хүсэл сонирхолтой болгон өөрийгөө сэм сойж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар парламентад суудалтай намууд Ерөнхий­лөгчид өрсөлдөгчийг нэр дэвшүүлэх ёстой. АН-аас одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх нь нэгэнт тодорхой байгаа. Харин МАН-аас хэд хэдэн хүний нэр сонсогдож буй ч хэн нь ч “тийм” эсвэл “үгүй” гэсэн зоригтой тайлбар өгөөгүй.
Яг хэнийгээ нэр дэвшүүлэх тухай нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа гэлцэнэ. Гэхдээ зарим эх сурвалж МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэр дэвшихээр үндсэндээ тохиролцсон гэв. Тэгтэл түүнээс гадна өөр хүмүүс нэрээ дэвшүүлж, сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа бололтой. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хөдөө орон нутгийн иргэд Ерөнхийлөгчид өрсөлдөх ёстой гэж дэмжих болж. Ил цагаан хэлээгүй ч гэлээ энд тэндхийн уулзалт, хурал, баяр ёслол гээд олон нийтийн арга хэмжээ бүрт аварга харагдах болсон нь учиртай байж мэдэх юм. Одоохондоо Ардын намын лидерүүдээс аль ч талаараа нэр хүндтэй, рейтинг өндөртэй буй хэмээн Б.Бат-Эрдэнэ аваргыг сүүлийн үед онцлох болж. Гэвч МАН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторхи өрсөлдөөний эхний эгнээнд алхаж явааг мартаж болохгүй. Тиймээс нэр дэвшүүлэхдээ гишүүдээсээ асууж, санал авч олонхийн дэмжлэг  хүлээсэн эсэхийг харгалзана гэж байснаа өөрчлөх болж таарах нь. Санал асуулгаар Б.Бат-Эрдэнэ бусдаасаа цойлсон тухай сонсогдож эхлэв. Хэнтий аймгаас хоёр ч удаа сонгогдсон, ямар нэг дарга, сайдын албан тушаал хашиж байгаагүй, олон түмэндээ дархан аварга гэж хүндлэгдсэн гээд түүнийг эерэгээр харуулах үндэслэл хангалттай бий. Харин Ө.Энхтүвшинд ийм эерэг имиж байгаа бил үү. Ядаж байхад Ардын намын дарга болсноосоо хойш хийсэн болгон нь бүтэлгүйтэж, мань хүнийг нүүр хийх газаргүй болгосоор.
Ямартай л, 90 гаруй жилийн түүхэндээ МАН анх удаа гудамжны жагсаал хийж үзсэн нь нэр хүндийг нь шалны алчуур болгов.  Угаасаа дарга имиж­тэй нөхдийг лоозон бариулж жагсаал тэмцэл өрнүүлсэн нь амьтны элэг доог болж гүйцлээ. Арга ядахад олигтойхон үг хэлж чадахгүй “Өнөөдөр махны үнэ 1200 төгрөгт хүрлээ...” гэж бэлтгэсэн “илтгэлийг” нь зөв уншиж чадаагүйгээрээ ямархуу улстөрч, лидер гэдгээ хангалттай нотоллоо. Гэвч тэрээр нэрээ дэвшүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь бололтой. Хэрэв тэрээр нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр болбол үүнээс болж МАН-д дахин зөрчил үүсч мэдэх нь.
Б.Бат-Эрдэнийг МАН нэр дэвшүүлбэл МАХН-ынхан сонгуульд дэмжиж оролцож магадгүйг эх сурвалжууд хэлэв. Ардын намаас аваргад ямар ч боломж өгөхгүй бол МҮАН-аас нэр дэвшиж, өрсөлдөхийг үгүйсгэсэнгүй. Байгаль орчны асуудал хөндөж ярьдаг Б.Бат-Эрдэнэ гишүүнийг ИЗНН-аас нэр дэвшинэ гэвэл гайхах хэрэггүй нь. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол нэр дэвшигчийн тоонд эрхэм гишүүнийн нэр дурайх магадлал хамгийн өндөр байгааг харуулна. Гэвч чухам аль намын нэрийн өмнөөс вэ гэдэг асуултын хариу удахгүй тодрох биз дээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийг зарласан өдрөөс хойш 2-0 хоногийн дотор нэр дэвшүүлэх ёстой. Энэ хугацаа нь энэ сард дуусна.
0 Сэтгэгдэл
энэ 2ийн аль ньч нэмэргүйэээөөр хэний ч мэдэхгүй залууг гаргавал МАНд дээр байж магадгүй өөрөөр ч найдваргүй дэгэээ
baterdene awara ardiin namaas garah heregtei shuu ta ug ni demjmeer l bn daanch baterdene-iin tsaana nuguu nyamdorj batbold ntr bgaa gej bodohooos aria l demjij chadahgui ni de
Аварга дэвшвэл ерөнхийлөгч болно. Дэвшихгүй бол Элбэгээ ерөнхийлөгчөөрөө үлдэх байх.
Хамгийн их уншсан