Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
АН-ынхан ялагдаж болдоггүй сонгууль уу
Сонгинохайрхан дүүргийн иргэдийг УИХ-д төлөөлөх төлөөлөгчийг сонгох сонгууль өчигдөр болж 20:00 цагт хуулийн дагуу өндөрлөсөн. Гэтэл өнөөдөр дахин сонгууль болж магадгүй гэх мэдээлэл гарах болов. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тус дүүргийн сонгуулийн тойргийн хороо өнөөдөр нэг хэсгийн хорооны дүнг эцэслэн нэгтгээгүй байна. Гэхдээ олонхийн саналыг Д. Сумъяабазар авсан гэдгийг мэдэгдээд байсан ч байдал эсэргээрээ эргэх болов. Дахин сонгуулийг дахиулах тухай яриад эхэллээ.
Сонгуулийн үйл ажиллагааг 20 цаг хүртэл явуулсан нь хууль бус байсан гэнэ. УИХ-ын даргын 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний захирамжаар 22 цаг болгон өөрчилсөн гэнэ. Үүнээс үүдэн улсын төсвөөс гаргасан 400 орчим сая төгрөгийг салхинд хийсгэж таарах нь. Яасан ч баян улс юм. Ерөнхий сайд нь ууланд гарсан нэртэй нисдэг тэргээр зөөлгөж, төсвийн мөнгийг үрээд л. УИХ-ын дэд дарга нь хаанаас, ямар эх үүсвэрээс олсон эсэх нь тодорхойгүй их хэмжээний мөнгө Швейцарын банкинд хадгалуулаад л.
Ерөнхийлөгчийн зөвлөх нь сонгуульд ялагдаж чадахгүй дахин дахин сонгууль явуулаад. Ядуу буурай Монгол орон хэтэрхий их мөнгө цацаж байгаа юм бус уу.
Хааны бөх унаж болдоггүй яасан янзын наадам бэ гэдэг шиг Ардчилсан намынхан ялагдаж болдоггүй сонгууль уу. Ялагдлаа хүлээж чадахгүй болохоороо л цагдаа, шүүх болдог жишиг тогтох болов. Яг үнэн хэрэгтээ Өвөрхангайд ч ийм л зүйл болсон шүү дээ. МАН-аас дэвшсэн хоёр нь олонхийн санал авсан байдал хууль зөрчсөн гэж гүйсээр байгаад л Г.Батхүү тангараг өргөсөн. Одоо Д.Зоригт нь өргөхөөр зэхэж байгаа гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн.
Увс аймагт ч мөн л ийм зүйл болж, хэчнээн сар сунжирсны эцэст шүүх байгууллага нь шударга эсэх нь эргэлзээтэй шийдвэр гаргаж, асуудлыг намжаав. Харин үүнийг Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нар үргэлжилж магадгүй нь.
Өнөөдөр Монголын залуу хуульчдын Хос дэнс клуб гэх төрийн бус байгууллага Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн байна. Дахин сонгуулийн цагаас нь өмнө хааж, сонгогчдын эрх ашгийг уландаа гишгэлээ. Энэ сонгуулийн хүчингүйд тооцохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэж мэдэгдэж. Бас л нэг гаж тогтолцоо. Өөрийнх нь эрх ашигт л нийцэхгүй бол гудамжинд гараад жагсдаг моод дэлгэрээд байсан бол одоо болохгүй юм дуулбал л шууд л Үндсэн хуулийн цэцэд хандана гэдэг болж. Энэ мэт шалдар булдар, гал тойрсон явган хэрүүлээ хэзээ цэгцлэх юм бол Монголын төр. Шударга шулаан байхыг уриалдаг Ерөнхийлөгчид зөвлөдөг зөвлөх нь ингээд маргаан үүсгээд гэртээ суудаг авгай нар шиг ааш гаргаад байхад хэзээ шударга ёс тогтох юм бэ. Бид хэзээ Монгол Улсын хөгжлийн зүг нэгэн зэрэг харах юм бэ.
Үйлийн үртэй Сонгинохайрханчууд бүтэн жил сонгуульдах нь. Тийм хувь тавилантай л баймааргүй юм. Хэрэв дахин сонгууль явуулбал саналаа өгөх хүн лав олдохгүй биз. Сая болсон сонгуулиар л нийт сонгогчдынх нь 40 хүрэхтэй үгүйтэй хувь нь санал өгсөн. Тэгэхээр дахин сонгуулийг дахиулбал 10 хүн санал өгч, УИХ-д суух иргэдийн төлөөллийг сонгох байлгүй.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийг УИХ-д төлөөлөх төлөөлөгчийг сонгох сонгууль өчигдөр болж 20:00 цагт хуулийн дагуу өндөрлөсөн. Гэтэл өнөөдөр дахин сонгууль болж магадгүй гэх мэдээлэл гарах болов. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тус дүүргийн сонгуулийн тойргийн хороо өнөөдөр нэг хэсгийн хорооны дүнг эцэслэн нэгтгээгүй байна. Гэхдээ олонхийн саналыг Д. Сумъяабазар авсан гэдгийг мэдэгдээд байсан ч байдал эсэргээрээ эргэх болов. Дахин сонгуулийг дахиулах тухай яриад эхэллээ. Сонгуулийн үйл ажиллагааг 20 цаг хүртэл явуулсан нь хууль бус байсан гэнэ. УИХ-ын даргын 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний захирамжаар 22 цаг болгон өөрчилсөн гэнэ. Үүнээс үүдэн улсын төсвөөс гаргасан 400 орчим сая төгрөгийг салхинд хийсгэж таарах нь. Яасан ч баян улс юм. Ерөнхий сайд нь ууланд гарсан нэртэй нисдэг тэргээр зөөлгөж, төсвийн мөнгийг үрээд л. УИХ-ын дэд дарга нь хаанаас, ямар эх үүсвэрээс олсон эсэх нь тодорхойгүй их хэмжээний мөнгө Швейцарын банкинд хадгалуулаад л.
Ерөнхийлөгчийн зөвлөх нь сонгуульд ялагдаж чадахгүй дахин дахин сонгууль явуулаад. Ядуу буурай Монгол орон хэтэрхий их мөнгө цацаж байгаа юм бус уу.
Хааны бөх унаж болдоггүй яасан янзын наадам бэ гэдэг шиг Ардчилсан намынхан ялагдаж болдоггүй сонгууль уу. Ялагдлаа хүлээж чадахгүй болохоороо л цагдаа, шүүх болдог жишиг тогтох болов. Яг үнэн хэрэгтээ Өвөрхангайд ч ийм л зүйл болсон шүү дээ. МАН-аас дэвшсэн хоёр нь олонхийн санал авсан байдал хууль зөрчсөн гэж гүйсээр байгаад л Г.Батхүү тангараг өргөсөн. Одоо Д.Зоригт нь өргөхөөр зэхэж байгаа гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн.
Увс аймагт ч мөн л ийм зүйл болж, хэчнээн сар сунжирсны эцэст шүүх байгууллага нь шударга эсэх нь эргэлзээтэй шийдвэр гаргаж, асуудлыг намжаав. Харин үүнийг Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нар үргэлжилж магадгүй нь.
Өнөөдөр Монголын залуу хуульчдын Хос дэнс клуб гэх төрийн бус байгууллага Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн байна. Дахин сонгуулийн цагаас нь өмнө хааж, сонгогчдын эрх ашгийг уландаа гишгэлээ. Энэ сонгуулийн хүчингүйд тооцохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэж мэдэгдэж. Бас л нэг гаж тогтолцоо. Өөрийнх нь эрх ашигт л нийцэхгүй бол гудамжинд гараад жагсдаг моод дэлгэрээд байсан бол одоо болохгүй юм дуулбал л шууд л Үндсэн хуулийн цэцэд хандана гэдэг болж. Энэ мэт шалдар булдар, гал тойрсон явган хэрүүлээ хэзээ цэгцлэх юм бол Монголын төр. Шударга шулаан байхыг уриалдаг Ерөнхийлөгчид зөвлөдөг зөвлөх нь ингээд маргаан үүсгээд гэртээ суудаг авгай нар шиг ааш гаргаад байхад хэзээ шударга ёс тогтох юм бэ. Бид хэзээ Монгол Улсын хөгжлийн зүг нэгэн зэрэг харах юм бэ.
Үйлийн үртэй Сонгинохайрханчууд бүтэн жил сонгуульдах нь. Тийм хувь тавилантай л баймааргүй юм. Хэрэв дахин сонгууль явуулбал саналаа өгөх хүн лав олдохгүй биз. Сая болсон сонгуулиар л нийт сонгогчдынх нь 40 хүрэхтэй үгүйтэй хувь нь санал өгсөн. Тэгэхээр дахин сонгуулийг дахиулбал 10 хүн санал өгч, УИХ-д суух иргэдийн төлөөллийг сонгох байлгүй.
0 Сэтгэгдэл
*****
ardchilsan namiin ner hund unaad ehelsnii jishee ene shuu. tegeegui bol yu gej ene bohiig songoh yum ve
2013.04.15
























