Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хөдлөх гэж байна
Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн гүүр болж, тэднийг эрүүл саруул өсөн хүмүүжихэд нь гол үүрэг гүйцэтгэдэг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн 35 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Найрамдал төв ойгоо угтаж МЗХ-ны “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”-тэй хамтран “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг ... ирлээ” тусгай ээлжийн амралтын үйл ажиллагааг 2013 оны 5 дугаар сарын 3-6, 24-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар-Найрамдал-2013” тусгай галт тэргээр хүүхдийн вант улсад 3 хоног зочлон хүүхэд насандаа эргэн очиж, эрүүл зөв амрах ховор боломжийг 40 хүртэлх насны залуучуудад олгож байгаагаараа онцлог юм. Эхний ээлж 5-р сарын 3-6-ны хооронд бөгөөд үүнд 40 хүртэлх насны 200 орчим залуу хамрагдах боломжтой аж. Түүнчлэн та хүүхэд насны дурсамжаа сэргээж, орчин үеийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа болон амьдрах орчинтой танилцаж, цөөхөн хэдхэн хоногийг ч гэсэн амраж өнгөрөөхийг хүсвэл МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-д хандах юм байна.

0 Сэтгэгдэл